Хэрэглэгч:Болорбуян
Blade server нь сүүлийн үеийн нэг дэвшил бөгөөд энэ нь нэг хавтан дээр сүлжээний карт болон оролт гаралтын хавтан, олон горимын процессорын хавтанууд нь байрладаг. Blade server болон уламжлалт олон горимын процессорын систем хоорондын ялгаа нь blade процессорын хавтан бүр нь бие даан ачаалагддаг бөгөөд үйлдлийн систем нь өөрөө ажилладаг. Зарим blade server хавтангууд нь олон горимын процессорууд шиг сайн ажилладаг.
Ерөнхийдөө энэ серверүүд нь бие даасан олон горимын процессоруудын системүүдийн нэгдлээс бүрддэг байх нь.
Blade server нь сервер хавтан гэж нэрлэгддэг салангид цахилгаан угсрах самбаруудаас бүрдсэн, олон нимгэн хавтангуудыг агуулсан байдаг. Эдгээр хавтан бүр нь тус бүртээ нэг дан хэрэглээнд зориулагддаг.
Blade server нь бага орон зайд нилээд их боловсруулалт хийдэг бөгөөд цахилгааны хэрэглээ багатайгаас гадна цахилгааны утасны холболт энгийн юм. Blade server-ийн давуу тал нь нэг арал дээр хэд хэдэн серверүүдийг агуулаад зогсохгүй нэг дан холбох хэсгээр удирдагддаг нилээд жижигхэн бүтэц рүү хадгалах төхөөрөмж болон сүлжээний карт гэх мэт холбоотой хэсгүүдийг нэгтгэдэг байна.
Ашигласан материал:http://en.wikipedia.org/wiki/Blade_server
Operating System Concepts. 7-р хэвлэл. х14