Jump to content

Хэрэглэгч:Голомт Капитал ҮЦК

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Монголын хөрөнгийн зах зээлийн хөгжилд шинэ соёлыг түгээхээр зорин ажиллаж буй Голомт Капитал ҮЦК ХХК нь 2012 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд андеррайтер, брокер, хөрөнгө оруулалтын зөвлөх үйлчилгээг гадаад дотоодын харилцагч, түнш, хамтран ажиллагч харилцагч байгууллагууддаа хүргэж ирсэн.  

Голомт Капитал ҮЦК ХХК нь үнэт цаасны зах зээл дээр:

·        Харилцагчийн нэрийн өмнөөс түүний даалгавраар гүйцэтгэх хөрөнгө оруулалтын болон бусад ажил, үйлчилгээ;

·        Хөрөнгө оруулалтын зөвлөх үйлчилгээ;

·        Андеррайтерийн үйлчилгээ;

·        Гадаадын үнэт цаасны зах зээл дээр үнэт цаас худалдах, худалдан авахад зуучлах үйл ажиллагаа;

·        Дилерийн үйл ажиллагаа;

·        Мөнгөн хөрөнгийн номинал дансны үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлүүдийг СЗХ-оос авч үйл ажиллагаагаа явуулж байна.

Бидний уриа

         Боломжийг нээнэ

Бидний алсын хараа

         Хөрөнгийн шинэ соёлыг бүтээнэ

Бидний эрхэм зорилго  

Хөрөнгийн хуваарилалтаар баялгийг бүтээнэ

Бидний стратеги

Гүн харах

БРОКЕРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ

[засварлах | кодоор засварлах]


Голомт Капитал ҮЦК ХХК нь харилцагчдадаа Монголын болоод дэлхийн хөрөнгийн биржүүдийн арилжаанд оролцох, өөрийн хөрөнгийг амжилттай удирдахад нь үнэнч туслагч нь байж ирсэн төдийгүй цаг үеийн мэдээ мэдээлэл, судалгаа шинжилгээг тогтмол хүргэж байна.

ДОТООДЫН ҮНЭТ ЦААСНЫ БРОКЕРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ
[засварлах | кодоор засварлах]


Голомт Капитал ҮЦК ХХК нь харилцагчдадаа

·        http://trader.golomtcapital.com/ онлайн арилжааны систем

·        Golomt Capital аппликэйшн

·        SocialPay аппликэйшнийг ашиглан  тив дэлхийн хаанаас  ч хүссэн үедээ хөрөнгө оруулалт хийх, мөнгө татах, мэдээлэл, судалгаатай танилцах, ханш харах, өөрийн хөрөнгө оруулалтын багц, өгөөж ашгийн тооцооллыг харах боломжийг олгодог.  

Хөрөнгө оруулах боломжтой бүтээгдэхүүн
[засварлах | кодоор засварлах]
  • Хувьцааны анхдагч болон хоёрдогч арилжаа
  • Компанийн нээлттэй болон хаалттай бонд
  • Засгийн газрийн бонд
  • Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас

Мөн бид таны эзэмшиж буй үнэт цаасыг шилжүүлэх, бусдад бэлэглэх, гэрээслэх, итгэмжлэх болон өв залгамжлах зэрэг нэмэлт үйлчилгээг үзүүлнэ.


Үнэт цаасны дансаа хэрхэн нээлгэх вэ?

---

Арилжаанд хэрхэн оролцох вэ?
[засварлах | кодоор засварлах]

МХБ-ын хоёрдогч зах зээлийн арилжаанд оролцоход арилжааны буюу номинал дансанд мөнгө дүнг байршуулна. Мөн та өөрийн үнэт цаасаа зарахад арилжааны орлого тус дансанд байршина.

  • Банкны нэр: Голомт банк
  • Дансны нэр: Голомт Капитал ҮЦК ХХК
  • Дансны дугаар: 2015138413
  • Гүйлгээний утга: Регистрийн дугаар
IPO, бондын анхдагч арилжаанд хэрхэн оролцох вэ?
[засварлах | кодоор засварлах]

Та анхдагч зах зээл дээрээс нийтэд санал болгож буй ЗГҮЦ, МХБ-ээр дамжуулан олон нийтэд анх удаа эсвэл нэмэлт үнэт цаас гаргаж буй компанийн хувьцаа, бондыг худалдан авах боломжтой. Хүлээн авах данс нь таны ҮЦК-д нээлгэсэн 12 орон бүхий данс байна.

Мөнгө байршуулах заавар
[засварлах | кодоор засварлах]
  • Банкны нэр: Үнэт Цаасны Төвлөрсөн Хадгаламжийн Төв
  • Дансны нэр: Харилцагчийн нэр
  • Дансны дугаар: 0120 xxxx xxxx
  • Гүйлгээний утга: Регистрийн дугаар

Ногдол ашгаа хэрхэн авах вэ?

ГАДААДЫН ҮНЭТ ЦААСНЫ БРОКЕРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ
[засварлах | кодоор засварлах]


Голомт Капитал ҮЦК ХХК нь Монгол Улсад анх удаа буюу 2014 онд Хонг Конгт төвтэй гадаад арилжааны брокерын үйлчилгээг, 2019 онд АНУ-д төвтэй Interactive Brokers онлайн брокерийн үйлчилгээг албан ёсны эрхтэйгээр нэвтрүүлсэн билээ.

Ингэснээр харилцагч Interactive Brokers платформоор дамжуулан хүссэн үедээ дэлхийн хөрөнгийн биржүүдийн арилжаанд онлайнаар оролцон хөрөнгө оруулах боломжтой болсон юм.

Харилцагч та Interactive Brokers үйлчилгээгээр дамжуулан 135 биржийн 23 улсын валютаар 600 гаруй төрлийн хөрөнгө оруулалтын үйлчилгээ авах боломжтой.

Арилжаанд оролцох боломжтой биржүүд:

§  NYSE, NASDAQ

§  HKEX, SSE

§  TSE, TMX

§  Бусад олон улсын биржүүд

Interactive Brokers нь 1977 онд байгуулагдсан ба дэлхий даяар автоматжуулсан цахим зуучлал, төлбөр тооцооны үйлчилгээ үзүүлдэг.

·        2019 оны шилдэг онлайн брокер

·        Олон улсын мэргэжлийн арилжаачдын №1 үнэлгээтэй

·        Олон улсын идэвхтэй арилжаачдын №1 үнэлгээтэй

·        Шилдэг хувьцааны арилжааны платформ

·        Шилдэг утсанд суурилсан арилжааны платформ

Гэхдээ зарим хөрөнгийн биржийн арилжаанд оролцоход цагийн зөрүүнээс шалтгаалсан асуудал үүсдэг байсан бол “INTERACTIVE BROKERS”-ийн хамт олон системийн шинэчлэл хийснээр Голомт Капиталын харилцагчид АНУ-ын хөрөнгийн бирж дээр өдрийн цагаар буюу 08:30-15:30 арилжаа хийх боломжтой болсныг дуулгахад таатай байна.

•      Premarket Арилжаа /16:00-21:30/

•      Main Market Арилжаа /21:30-04:00/

•      After Market Арилжаа /04:00-08:00/

•      ​Overnight Арилжаа /08:00-15:30/

Гадаад арилжаанд хэрхэн оролцох вэ?

-

АНДЕРРАЙТЕРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ  

[засварлах | кодоор засварлах]

Голомт Капитал ҮЦК ХХК нь компаниудад үнэт цаас гаргаж хувьцааны санхүүжилт босгох, бонд болон бусад төрлийн үнэт цаасны бүтээгдэхүүнээр дамжуулан санхүүжилт татах, нэгдэн нийлэх хэлцэлд хөрөнгө оруулалтын зөвлөх зэрэг андеррайтерийн үйлчилгээг мэргэжлийн өндөр түвшинд үзүүлж байна. 

Үйлчилгээ:

·        Олон нийтэд анх удаа хувьцаа санал болгох (IPO)

·        Хувьцааг хаалттай хүрээнд санал болгох  

·        Хувьцаа нэмж гаргах (FPO)

·        Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас (ABS)

·        Биржийн бус зах зээл дээр бонд гаргах (OTC)

·        Нээлттэй зах зээлд бонд гаргах (MSE, UBX)

·        Компанийг өөрчлөн байгуулах, нэгдэн нийлэх хэлцэл (M&A)


Бид хөрөнгө оруулагч болон үнэт цаас гаргагч тус бүрийн эрх ашигт нийцсэн шийдлийг олох зарчмыг баримталдаг.

Хувьцааны санхүүжилт
[засварлах | кодоор засварлах]

Бид 2022 онд системийн таван банкны нэг Голомт банк ХК болон Монголын хөрөнгийн бирж ХК-ийн IPO буюу анхдагч зах зээл дээр олон нийтэд нээлттэй хувьцаагаа санал болгох үйл ажиллагаанд туслах андеррайтераар оролцож амжилттай ажилласан.  


Харин 2023 онд нийтийн тээврийн салбарт технологийн шинэлэг такси үйлчилгээг санал болгож буй Юбикаб ХХК-тай андеррайтерийн үйлчилгээ үзүүлэхээр гэрээлсэн ба энэ оны 4-р улиралд тус компани IPO хийхээр бэлтгэл ажлаа хангаж байна.  

Хөрөнгөөр Баталгаажсан Үнэт Цаас
[засварлах | кодоор засварлах]

Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас нь хөрөнгийн зах зээлийн эрсдэл багатай, өндөр өгөөжтэй онцлох бүтээгдэхүүн бөгөөд 2022 оноос хойш Банк бус санхүүгийн байгууллагууд чанартай зээлүүдээ багцлах замаар олон нийтэд санал болгож,  идэвхтэй арилжаалж буй үнэт цаас юм.


Голомт Капитал нь дараах ХБҮЦ-ыг МХБ-ээр нээлттэй арилжаалах үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүлсэн.  

Бондын санхүүжилт  
[засварлах | кодоор засварлах]

2023 онд нээлттэй болон хаалттай хөрөнгийн зах зээл дээр үйлдвэрлэл худалдаа, банк санхүү, барилга, уул уурхай, дэд бүтэц, технологийн салбаруудад үйл ажиллагаа явуулж, төсөл хөтөлбөр хэрэгжүүлж буй компаниудын нийт 132 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий бондыг МХБ болон Биржийн бус зах зээл дээр гарган арилжаалах үйл ажиллагаанд үндсэн андеррайтераар ажилласан.  

Энэ үзүүлэлтээр үнэт цаасны хаалттай болон нээлттэй зах зээлийн 47.8 хувийг дангаараа бүрдүүлж буй амжилтыг үзүүлээд байна.

Компанийг өөрчлөн байгуулах M&A
[засварлах | кодоор засварлах]

Бид хөрөнгийн зах зээл дээр уламжлалт үнэт цаасны бүтээгдэхүүн дээр андеррайтерийн үйлчилгээ үзүүлэхээс гадна, харилцагчдадаа дараах төрлийн хэлцлүүдэд санхүүгийн зөвлөх үйлчилгээ үзүүлж хамтран ажилладаг.  


 Үйлчилгээ:

·        Нэгтгэх

·        Нийлэх

·        Хуваах

·        Тусгаарлах

·        Хэлбэрийг нь өөрчлөх

·        Хамтарсан компани

·        Divestitures

·        Spinoff

·        Sell-off

·        Leveraged-Buy-Out (LBO)

Монголын хөрөнгийн зах зээлд шинэ соёлыг түгээхээр зорин ажилладаг Голомт Капитал ҮЦК-ийн дэргэдэх “GCC ACADEMY” нь “Golomt Capital Coach” гэсэн үгийн товчлол бөгөөд 2019 онд ухаалаг хөрөнгө оруулагчдыг бэлтгэх зорилгоор үүсгэн байгуулагдаж, давхардсан тоогоор 4000 гаруй иргэн, ААН-д сургалт ороод байна.

Тус академи нь хөрөнгийн зах зээлийн талаарх суурь мэдлэгийг олгож, шилдэг хөрөнгө оруулагчдыг бэлтгэх, хөгжүүлэх, дасгалжуулах замаар монголын төдийгүй дэлхийн хөрөнгийн зах зээлээс өндөр өгөөж хүртэх боломжийг нээх зорилготой юм. Тус академийн 2023 оны хичээлийн шинэ жилийн эхний сургалт амжилттай зохион байгуулагдаж, онлайн "Сертификат” олголоо.

☝️Тус сертификатыг эзэмшсэнээр цаашид Голомт Капитал ҮЦК-иас зохион байгуулах дунд болон ахисан түвшний сургалтад үнэ төлбөргүй хамрагдах, компаниас зохион байгуулах эвент арга хэмжээнд урилгаар оролцох зэрэг боломж нээгдэж байгаа юм.

Амжилтын товчоон

[засварлах | кодоор засварлах]

Голомт Капитал ҮЦК ХХК нь үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн Монголын хөрөнгийн зах зээлийн хөгжилд хурд нэмсэн “Анхдагч” олон алхмыг хийсэн билээ. Мөн аж ахуйн нэгж, байгууллагын хөгжлийг дараагийн шатанд гаргах, ашигт ажиллагааг нь нэмэгдүүлэх, олон улсын зах зээлд хөл тавихад нь туслах, хөрөнгө оруулагчийн боловсролыг дэмжих зэрэг үйлсийг санаачлан ажиллаж байна.

2011 ОН: Голомт Секюритиз ХХК нь Голомт банкны 100 хувийн хөрөнгө оруулалттай охин компаниар үүсгэн байгуулагдав.

2012 ОН: Голомт Секюритиз ХХК албан ёсоор нээлтээ хийн брокерын үйл ажиллагаагаа эхлүүлэв.

2013 ОН: Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжааг Millenium IT системийн хүрээнд анх удаа амжилттай гүйцэтгэж, 2,2 тэрбум төгрөгийн арилжаа хийв.

2014 ОН: Монголын хөрөнгийн биржийн нийт арилжааны 49%-ийг дангаар гүйцэтгэв.

2014 ОН: Тус онд олон улсын үнэт цаасны зах зээлд үнэт цаас худалдах, худалдан авахад зуучлах үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авав. Ингэснээр харилцагчдадаа дэлхийн томоохон биржүүдийн үнэт цаасны арилжаанд оролцох боломжийг нээсэн бөгөөд гадаад арилжааны дүнгээр байнга тэргүүлж байна.

2014 ОН: Монгол Улсад анх удаа Монголын хөрөнгийн биржийн арилжаанд дэлхийн хаанаас ч хүссэн үедээ оролцох боломжтой Интернет арилжааны системийг нэвтрүүлэв.

2014 ОН: Хөрөнгө оруулалтын зөвлөхийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авч, мөн онд 4 компанид зөвлөх үйлчилгээ үзүүлэв.

2015 ОН: Андеррайтерын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг авав. Тус онд Монголын анхны даатгагдсан бонд болох Эрчим бондыг олон нийтэд нээлттэй гаргах төсөлд туслах андеррайтераар оролцож, нийт 500 сая төгрөгийг амжилттай татан төвлөрүүлэв.

2015 ОН: NYSSA-тай хамтран Монголын хөрөнгө оруулалтын чуулганыг Нью-Йорк хотод амжилттай зохион байгуулав.

2017 ОН: Голомт Секюритиз ҮЦК ХХК нь оноосон нэрээ Голомт Капитал ҮЦК ХХК болгон өөрчлөв.

2017 ОН: Монголд анх удаа зарлагдсан 6 тэрбум төгрөгийн дүнтэй компанийн нээлттэй бонд болох Сүү бондыг зах зээлд амжилттай гаргаж, нийт 7,2 тэрбум төгрөгийн захиалга авав.

2018 ОН: Монголд анх удаа даатгалын компанийн IPO төсөлд андеррайтераар ажиллав. Мандал Даатгал ХК-ийн 25%-ийг олон нийтэд санал болгон нийт 7,4 тэрбум төгрөгийг амжилттай татан төвлөрүүлэв.

2018 ОН: Канадын Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Эрдэнэ ресурс девелопмент компани Монголын хөрөнгийн биржид анхны давхар бүртгэлтэй компаниар гарч Голомт Капитал ҮЦК ХХК туслах андеррайтераар ажиллав.

2019 ОН: Монголын анхны хөдөө аж ахуйн салбарын IPO төсөлд андеррайтераар ажиллав. Түмэн шувуут ХК-ийн хөдөө аж ахуйн цогц төслийн бүтээн байгуулалтад зарцуулагдах 10 тэрбум төгрөгийг амжилттай татан төвлөрүүллээ.

2019 ОН: Монголын анхны эрүүл мэндийн салбарын IPO төсөлд андеррайтераар ажиллав. Монос хүнс ХК-н эрүүл мэндийн ус, ундааны үйлдвэрийн барилгын төсөлд шаардлагатай 8.6 тэрбум төгрөгийг амжилттай татан төвлөрүүллээ.

2020 ОН: Биржийн бус зах зээлд анхны 100% банкны баталгаатай бондыг нэвтрүүлж 1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг татав.

2020 ОН: Биржийн бус зах зээлд анхны хайбрид үл хөдлөх хөрөнгөд хөрвөх боломжтой бондыг нэвтрүүлж 4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын татав.

2020 ОН: Анхны хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг нээлттэй биржээр арилжаалах ажиллагаанд хамтран оролцлоо.