Хэрэглэгч:Г.Баяртогтох
Чоёнгийн Пүрвээ (1945 – 2020) нь Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, уул уурхайн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан ахмад уурхайчин байв. Тэрээр Налайхын Их уурхайд 20 гаруй жил хөдөлмөрлөж, өндөр бүтээлтэй ажлын үр дүнд төрийн дээд цол, шагналуудыг хүртсэн юм.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Чоёнгийн Пүрвээ нь 1945 онд Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Шивээ багийн Сант хэмээх газар малчин ард Чоёнгийн гэр бүлд төрсөн. 1964 онд Тариалан сумын 10 жилийн дунд сургууль төгсөж, 1964–1966 онд Налайхын техник мэргэжлийн сургуульд комбайны машинчийн мэргэжлээр суралцан төгсжээ.
1966 оноос эхлэн Налайхын Их уурхайд гезенк тосогч, мод оруулагч шалгагч, бэхэлгээчин, комбайны машинч, бригадын даргаар ажиллаж, уурхайн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан. Тэрээр IV, V, VI таван жилүүдэд төлөвлөгөөнөөс давсан бүтээл гаргаж, ПК-3 комбайнаар огтолгоо хийх шинэ аргачлал боловсруулан нэвтрүүлж байв.
Улс төр, нийгмийн үйл ажиллагаа
[засварлах | кодоор засварлах]Ч.Пүрвээ нь Ардын Их Хурлын депутатаар хоёр удаа сонгогдсон. Мөн МАХН-ын XVII, XVIII Их хурал болон МҮЭ-ийн XI, XII, XIII Их хуралд төлөөлөгчөөр оролцож байжээ.
Шагнал, цол
[засварлах | кодоор засварлах]Түүний хөдөлмөр зүтгэлийг төр засгаас өндрөөр үнэлж дараах шагнал, цолуудаар шагнажээ:
- 1981 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн 232-р зарлигаар БНМАУ-ын Хөдөлмөрийн баатар цолоор шагнагдсан
- Сүхбаатарын одон
- Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон
- Алтан гадас одон
- Улаанбаатар хотын Хөдөлмөрийн аварга
- Тэргүүний уурхайчин
- Таван жилийн гавшгайч (5, 6, 7, 8-р таван жилүүд)
- Налайх дүүргийн Хүндэт иргэн
Нас барсан нь
[засварлах | кодоор засварлах]Ч.Пүрвээ нь 2020 оны 8 дугаар сарын 11-ний өдөр өвчний улмаас таалал төгссөн.