Jump to content

Хэрэглэгч:Сайнбилэг Амарсанаа

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Амарсанаа нь Баянхонгор аймгийн Эрдэнэцогт суманд Сайнбилэг, Намжилмаа нарын гэрт 2000 оны 3 дугаар сарын 6-нд тэдний хоёр дахь буюу ууган хүү болон мэндэлжээ. Амарсанаагийн эцэг, эх тэр үеийн Монголын хүн амын ихэнхийн нэгэн адил малчин ард байсан тул Амарсанаа багадаа ишиг, хурга, тугал, унагатай тоглож, тэднийг арчилж, тордохын зэрэгцээ бусад хүүхдүүдтэй мориор уралдаж тоглож өсжээ. Эрдэнэцогт сумынхны дурсан ярьдгаар Амарсанаагийн өвөө болон түүний аав Сайнбилэг нар нь хүүхэд ахуй наснаасаа л "агент" буюу хөдөө мал малладаг энгийн ардад тусламж үзүүлэн тэдэнд хэрэгтэй зүйлсийг хол газраас жин тээж худалдаалдаг байсан учир нутаг усандаа ихэд нэр хүндтэй хүмүүс байсан юм.


Амарсанаа Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1-р сургуулийг бага, дунд ангидаа сайн дүнтэй төгсжээ. Тэр 16 настай байхдаа тус аймгийн 2-р сулгуулруу шилжин 12-р ангиа сайн дүнтэйгээр 2017 онд төгссөн байна. Ардчиллын үед их, дээд сургуулийг элсэлтийн шалгалтын оноогоор хуваарьт зогсож их сургуульд суралцах эрх авдаг байлаа.


Амарсанаа хүсэн мөрөөдсөн бизнес удирдлагын ангийн хувиараа Санхүү Эдийн Засгийн Их Сургуулийн чадамжид суурилсан бакалаврын хөтөлбөрт тэнцэн тус сургуульд суралцах эрх аван суралцаж байгаа билээ.