Jump to content

Хэрэглэгч:Тэнгисболд

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
              Дэлхийн сүйрэл ба Майяачуудын зөгнөл


Энэ чухал асуултыг тавьж олны анхаарал хандуулагчдад баярлалаа. Харин энэ асуултыг үл тоогчид хэрэггүй зүйлд хэтэрхий мэдэмхийрэгчид гэдэг. Үнэндээ тэдэнд оршин амьдрахуйн үндэс болсон эх дэлхийгээ сүйрэх тухай бодохоос ч аймаар л байгаа байх. Гэхдээ мөнх зүйл байдаггүй. Дэлхий дээр амьдарч ирсэн хүн төрөлхтний түүх чухал, чухал биш ээ ялгаж мэддэггүй хөгийн явцуурхалд саатаж ирсэн тухай боловч, асуултаас асуултад чухлыг тодруулагч оюунлаг дурсамжаар дүүрэн байдаг. 2012 онд дэлхий сүйрэх үү? Энэ асуулт дахин асуултыг төрүүлнэ. Хэн яг 2012 онд дэлхийн сүйрэл болно гэж тооцов оо? гэж асуухад хүргэдэг. Гол эзнээр эртний дэлхийн гэх Евроазийн соёл, иргэншлээс салангид оршиж байсан Маяа соёлт иргэншил нэрлэгддэг.

Тэд яасан сүрхий өөрсдийнхөө оршин амьдрахын үндэс болсон эх дэлхийнхээ сүйрлийг 2012 онд болно гэж тооцож чадсан байна аа... Тэднээс л тайлбар авах хэрэгтэй. Гэвч тэр соёлт иргэншил байхгүй. Тэднийг өөр соёлт иргэншил өөрчлөн мөхөөж хэл, соёл, уламжлалаас нь өвлөгддөг боловсролыг танихгүй дүрс мэдэхгүй бичиг болтол ондоошуулсных юм. Одоо яанаа Маяачуудын тооцоолсон 2012 он болох гээд байдаг дэлхий сүйрлээ? Амиа бодсон хүнд амжиж боддог л бодол. Арай жаахан алсуур оюунаа урсгадаг хүнд бол, арга хайж амжих нь чухал бөгөөд өөрийгөө, өнөө дэлхийнхээ өнгөрсөнтэй нь өнөөдрийг гүйлгээд нэг ойлгохыг хичээнэ...

Дэлхий дээр амьдрагч хүн төрөлхтөн үргэлж сүйрлийг яг ирмэг дээр нь ирээд л ойлгохыг оролддог нь сонин. Ашиг хонжоогоо бол алдахгүй эрсдэл, алдагдал, ашиг, цэвэр ашиг гээд тооцож чаддаг мөртлөө сүйрлийг тооцоолж мэддэггүй. Ер нь мэдэхгүй юм шиг чимээгүй явуулж явуулж дараагаар нь аврах нэрээр хонжиж хонжиж байгаад л сүйрүүлчихдэг бид өөрийгөө хуурсан зальжин аргатай.

Үүний тод жишээ нь улаан ном гээч улс болгонд байдаг сүйрэл мөхлийн тэмдэглэлд ортол явуулна. Сүйрлийн дохиотой ховордсон амьтан, ургамал эргээд домгийн гэлтэй гайхамшиг болж бүр алдаршина. Улаан ном тэднийг мөхсөн хойно нь дэлхийдээ хэрэгтэй байсны товч тайлбар л болдог. Маяачууд ямар агуу байсан болох алдарын оргил эсвэл устгагдсан соёлын нэрийг баригчийн ашгаас цэвэр ашиг олж баяжих гэсэн зувчуулга зугаа болохыг шалгах товолсон цаг бол 2012 он. Эртний Маяачууд дэлхийнхээ сүйрэлийг тооцож чадсан юм бол өөрсдийх нь олон зууны соёлт иргэншлийг далайн цаанаас өөр харь нэгэн ирээд алтнаас болж устгахыг мэдсэн болов уу?

Эртний Маяачуудаас асуух асуултууд л өнөөдрийг хүртэл эзэнгүйрэн овоорч үлдсэн. Хэдхээн эрдэмтэд эртний Маяагын судалгаагаар ажиллаж хоорондоо мэдээлэлээ солилцож байсан. Гэтэл мэргэжилийн судалгаа өнөөдөр ямар хурдан дэлхий нийтийн мэдээлэл болтол цацагдаж өдөр бүрийн хэвлэлээс өнгөт дэлгэцийн мэдээ болжээ. Бүр 3D зураглал болтлоо аймшигтайгаар дүрслэгдэж аюул юу юугүй ирэх юм байна. Иймэрхүү юм болох нь байна гэснийг үзээд айсан хүмүүс дэлхийд олширсон болохоос оюун ухаанаа шавхан арга сэдлийг хайх бүтээлч сэтгэлгээг өдсөнгүй. Аюулт сүйрэл эх дэлхийд яагаад ирэх болов...

Дэлхий гэсэн нэг л ертөнцийн газар газарт байдаг хүн төрөлхтөн олон хэлээр ярьдаг мөн өөр өөрөөр амьдардаг. Бас өвөрмөц ялгаатай уламжлал соёлтой. Одоо бидний сэтгэлгээ ижил болсоор байгаа нь мухардал уу? Ижил стандарттай болохоор Напелеоны цэргүүд дөрвөлжин жагсаалаар байлдаанд орохдоо их бууны сум нисэн ирэхийг харсан хэрнээ эгнээгээ алдахгүйг хичээсээр толгойгүй, хөлгүй болдог шиг дэлхийтэйгээ бүгд сүйрэх үү? Уг нь жагсах гэж биш амьд гарч ялах гэж байлдмаар. Чухал, чухал биш ээ бид мэдэхээ байжээ. Ижил сэтгэлгээ оюуныг мухардалаар гацаана. Тээр эрт үед Евразийн соёл иргэншлээс өөр соёлт өөр сэтгэлгээт өөр хэлтэй Маяачууд дэлхийн сүйрлийн оныг 2012 он гээд тооццон байдаг нь тэдний өөрөөрөө сэтгэсний оюуны дурсгал юм. Тэднээс өөр хэнч энэ тооцоог тайлж чадахгүй нь гэж гутарч болохгүй. Биднийг оюун ухаант хүн гэдэг. Би тооцоо гэсэн үгийг их хэрэглэж байгаа. Тооцов гэсэн үг маань баримжаатай л болгох гэсэн санаа. Тэрнээс нэг үзмэрч бас өөр төлөгч нөгөө зөнч гэсэн өөрсдийгөө бүрэн таниулаагүй хүмүүсийн, үндэслэл муутай төөрөгдөл дагуулсан таамаглалыг шинжих гэсэн сэдэл юм. Үе үеийн эдгээр нөхдүүд чухам яагаад Маяа соёлт иргэншлээс давж илүү хүнээс хүнд улсаас улсад алдаршина вэ? Өнөө л ижилсэж энэ мэдсэн бол бид орчуулах ёстой гэсээр төөрөгдөлд хүрчээ. Тэд дэлхийн сүйрлийг зөгнөн ингэв тэгэв гэсэн гэнэ... Уучлаарай... Уг мэдээлэлийн тооцоог шалгах хэрэгтэй. Тэднийг өөрийн үндэс угсаа нэгтний дунд онцгой байсан. Бас оюуны гайхамшиг болсон нүдний гал, нүүрний цогтой эсэх...

Мөн олон үндэс угсаатан бүр өөр өөр соёлтны дунд тэрээр шалгарч шигшигдэн алдаршсан гээд нарийн судална. Дэлхийн сүйрлийг хэлж зөгнөх гэдэг тоглоом биш. Зөнч ч бай хувь хүн, хэнч байсан өөрийн амьдарч байгаа дэлхийн гадаргуйн болоод огторгуйн нөлөөн дор байдаг гэж үзье. Тэгвэл тэр хүн амьдралынхаа хугацаанд дэлхийн энд ч амьдраад тэнд ч суугаагүй бол ертөнцийн сүйрлийг тооцож чадахгүй? Тэгээд ч дэлхий маань газарзүйн хувьд бидэндээ асар томд тооцогддог. Тиймээс бид ялгаатайгаар өөр өөр газрын нөлөөлд байж өвөрмөцөөр сэтгэх огторгуйн урсгалд байсаар иржээ. Манай Монголын хувь заяаг хэн нэгэн харь зөнч мэдрэхгүй... Өөр өөрснийхөө л орон зайн эрчмээр ирээдүйгээ зөгнөж чадах байх. Тиймээс Маяачууд 2012 онд дэлхийн сүйрэлийг биш өөрсдийнхөө тэр орчмын газар нутгийн ирээдүйн сүйрлийг тооцсон гэлтэй. Хүний хүчин зүйлийн оролцоотой хөрсний гулгалтаас газар хөдлөл үүсэж байгалын болоод ашиг хонжоо эрх мэдэлд улаарагч хэсэг бүлгийн баяжих хүслээс үүдсэн ухаангүй явдал ирээдүйд газар нутагт нь өрнөхийг Маяачууд тооцсон гэе. Тэгвэл 2012 онд дэлхийн сүйрэл биш эх газрын хэсэг тив орны сүйрэл болно гэсэн үг. Тэгвэл дэлхийн бусад тив газрууд болон улс орнууд сүйрэх үү? Дэлхий амьд гариг гэдгийг бидэнд мэдлэгж гээд мэдүүлсэн учраас мэдээжийн гээд оруулахад газрын шим гадаргын ус агаарын давхараа бусад газар оронд муудсан л бол 2012 оноос хойш хэцүүдэх бололтой. Төлөгч мэрэгч гээд үңдэслэлгүй үгийн задаргаа ухааны уялдаагүй цуурхал олон түмэнд түгээвээс илбэ нь ил болсон илбэчин шиг хэсэг хугацаанд хэд гурван юм олоод л утаа болон замхархаас оюун ухааны гэрэлт од болж орчлонгийн түүхэнд алдаршихгүй.


Дэлхийн сүйрлийг 2012 онд яг болно гээд нэг газарт хадсан юм шиг сууж байгаад нарийн тооцоод олчихсон хэн нэгнийг олон өөр ундэстэн угсаатан өөр өөр соёлт улс орнууд санал нэгтэй хүлээн зөвшөөрнийг би санахгүй байна. Тэд тухайн амьдарч байсан газар орныхоо эрчмийн уялдаа өөрийн үңдэстнийхээ ирээдүйн өөрчлөлтийг л хэлсэн болов уу? Би Монгол хүн. Миний бие энэ газар шорооноос эхтэйус ургамал, уул үүлний хэлхээнд өсөхдөө ирээдүйг тооцсон өмнөх өвгөдийнхөө адилаар сайныг хүсэж саар сүйрлийг бүү болоосой гэж бэлчээр сэлгэх малгүйч бэлэгдэж явна. Өвгөдийн ухаан 2012 онд биднийг арай гайгүй өнгөрөөнө. Цаашдаа хэл, соёл, уламжлалаа хамгаалахгүй бол сүйрлийг өөр дээрээ авчирч бэлэгдэх аргыг мухардуулах төлөвтэй байна. Асуултаар эхэлж асуултаар төгсдөг дэлхий дээр амьдрагчдын түүх өрнөж яваа. Өвгөд маань дэлхий дээр байсныг батлах балгасын таавар таамаглал төдий яваа нь үнэн бөгөөд миний бие 2012 онд дэлхий сүйрэх үү? гэсэн асуудалд таамаглалаас тайлалд хүргэхийг хичээлээ. Оршин амьдархуйн үндэс болсон эх дэлхийдээ оюунлагаар харилцан амьдарцгаая.

                                               Майяачуудын сахиус



2012.11.22