Jump to content

Хэрэглэгч:Т.Түмэн-Өлзий

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

MS DOS үйлдлийн системийн тухай

1. DOS-DISK OPERATION SYSTEM DOS буюу үйлдлийн систем нь компьтерийг асаах үед ачаалагддаг программ бөгөөд хэрэглэгчидтэй харилцах харьцаа, диск болон файлуудтай ажиллах мөн компьютерийн үндсэн байгууламжийн ажиллагааг удирдан зохицуулах хянах үүрэгтэй.

DOS : 1. BIOS (Оруулалт гаргалтын суурь систем) 2. Үйлдлийн системийн ачаалагч 3. Дискийн файлууд I.O.SYS болон MS-DOS.SYS 4. Командын процессор 5. DOS-ийн гадна командууд 6. Төхөөрөмжүүдийн драйвер BIOS байнгын санах ойд байдаг, оруулалт гаргалттай холбогдсон нийтлэг үйлчилгээг үзүүлдэг, компьютерийг тэжээлд залгахад санах ой болон байгууламжуудыг шалгадаг , үйлдлийн системийн ачаалагчийг дуудах программыг агуулна. Үйлдлийн системийн ачаалагч --DOS бүхий дискетийн 1-р секторт байрладаг жижиг программ бөгөөд үйлдлийн системийн модулийг санах ойд уншина. Энэ явцаар DOS –г ачаалах явц дуусна. I.O.SYS ба MS-DOS SYS үйлдлийн системийн ачаалагчаар санах ойд ачаалагдах ба компьютерийн ойд байнга байна. Файл I.O SYS нь байнга санах ойд оруулалт, гаргалтын суурь системийн нэмэлт болж байдаг. Файл MS-DOS.SYS нь DOS –ийн үндсэн үйлчилгээг хэрэгжүүлдэг. Командын процессор – хэрэглэгчийн байрлуулсан командыг боловсруулдаг. Энэ нь үйлдлийн систем диск дээр command.com дискийн файл байдлаар хадгалагдана. Дотоод комманд – шууд биелэгддэг команд Гадаад командууд- биеэ даасан программууд бөгөөд тэдгээрийг үйлдлийн системтэй хамт нийлүүлдэг, эдгээр нь үйлчилгээний шинжтэй. Төхөөрөмжүүдийн драйвер-тусгай программууд бөгөөд DOS-ийн оруулалт гаргалтын системийг ба шинэ эсвэл стандартын бус байгууламжийг үйлчлэх зориулалттай. Тэдгээр нь config.sys файлд заагдана. MS-DOS программ бүхий дискийг системийн диск гэнэ. 2. Файл ба түүний зам Файл нь оноож өгсөн нэрийн дор хадгалагдсан мэдээний цуглуулбар юм. Файлын нэр:файлын нэр, өргөтгөлөөс бүтнэ. Өргөтгөл нь түүний төрлийг заана. Зам нь тухайн файлыг хаанаас дуудаж ажлуулахыг заана. Зам-fath 3. ба 4. Файл ба директорын жагсаалтыг харах DIR-файлын нэр, өргөтгөл, бичигдсэн огноог харуулна DIR/P-20мөрөөр (дараагийн 20 дурын товч) DIR/W-бүх файлыг харуулна(нэр, өргөтгөлтэй нь) DIR- файл нэр өргөтгөл- тухайн файлын тухай DIR*BHS - BHS өргөтгөлтэй файлууд DIR ?? B.DOC- В – дискийн байгууламжийг идэвхжүүлнэ. 5.Файлыг өргөтгөлөөр нь ангилах .DOC - Бичгэн мэдээллийн файл .TXT - бичгэн мэдээллийн файл .BAT - командын .EXE - биелэгдэх(программын файл) .COM - биелэгдэх программын файл .PAS - паскалиар боловсруулагдсан .CAL-SC --боловсруулагдсан .DBF - DBASE--боловсруулагдсан .PRG - DBASE—н программын файл .ASM--ассемблерийн .BAS--бейсикийн .SYS -системийн 6. Командын, зургийн, текст, баримтын, завсарын файлын ялгаа

7.  Директор үүсгэх, устгах
     Дэд директор үүсгэх, устгах

Директор үүсгэх - MD (make director) RD – устгах 8. Файлыг хуулах, зөөх, нэр өөрчлөх, устгах COPY- хаанаас хаашаа - хуулах RENAME - хуучин нэр шинэ нэр - нэр өөрчлөх MOVE - зөөх файл хаашаа – зөөх ERASE - файлын нэр --устгах DEL - файлын нэр – устгах 9. Текст файл үүсгэх

     COPYCON командаар үүсгэнэ.

10. Файлын агуулгыг харах TYPE команд

   Энэ командын үед нэг л файлын нэр оруулна.
  Бичилт:
  [D:][зам]TYPE [файлын нэр]
  Жишээ нь :
  C:TYPE Callin.txt (С дискийн   Callin.txt  файлын агуулга гарна)             
  C:TUR>TYPE   LETTER.TXT (TUR каталогт байгаа LETTER.TXT файлын        агуулга гарна)

Ингэж харахад олон мөртэй файлын агуулга дэлгэцэнд эцсийн мөр гартал хөвөрдөг. Энэ хөврөлтийг түр зогсоохын тулд ctrl^s, (ctrl^num lock)товч дарна. Хэрэв дэлгэцэнд гарсан мэдээг хэвлэх шаардлагатай бол Ctrl^Ptr Scr товч дарна. Хэвлэх ажиллагааг зогсоохдоо дээрх товчийг давтан дарах юм уу Ctrl^N, Ctrl^P товчуудыг дарж болно. 11. Диск хуулах Нэг дискийн файлуудыг өөр дискэнд бүхлээр нь хуулахад COPY командаас гадна DISKCOPY командыг ашиглаж болно. Жишээ : DISCCOPY A: C: команд А дискийн бүх файлуудыг С диск уруу хуулна. Энэ команд нь системийн гадаад команд учраас уг командын DISKCOPY.COM гэсэн файл нь системийн дискэн дээр байхгүй байвал эн командыг хэрэглэж болохгүй юм. 12. Диск форматлах Ямар ч файл бичигдээгүй шинэ дисктэй шууд ажиллаж болохгүй юм. Дискэн дээр мэдээлэл хадгалахад зориулж дискийг тодорхой хэсгүүдэд хуваахыг дискийг форматлах гэнэ. Дискийг форматлахад түүн дээр бичигдсэн бүх мэдээлэл устана. Дискийг форматлахад FORMAT командыг хэрэглэнэ. Энэ нь системийн гадаад команд тул FORMAT.COM байхад л энэ командыг ашиглаж болно. Эн командыг FORMAT<ДИСКИЙН НЭР> гэж бичээд ENTER товч дарахад дараах мэдээлэл гарна: Insert new diskette for drive A: And press ENTER when ready…(А дискийн байгууламж дээр шинэ дискээ тавиад ENTER дарна уу) Үүнийг гүйцэтгэсний дараа дэлгэцэн дээр Cheking existihg disk format гэсэн мэдээлэл гарна. Хэрэв диск эвдрэлгүй бол Formating гэсэн мэдээлэл гарч форматлах үйлдэл хийгдэнэ. Диск эвдрэлтэй бол Not ready гэж гарна. Форматлах явцад ..percent completed(..хувь нь форматлагдлаа) гэж гараад эцэст нь Format complete (форматлаж дууслаа) гэж гарна.

    Volume label (11 characters, ENTER for none)?

гэсэн асуулт гарна. Энэ асуултын хариу болгож дискэнд өгөх нэрээ оруулна. Ингэхэд дэлгэцэн дээр дискийн төлөв байдлыг заасан мэдээллийн эцэст Format another (Y/N)(өөр диск форматлах уу?) гэсэн асуулт гарна. Өөр диск форматлахгүй бол N, форматлах бол Y үсгийг оруулна.