Хэрэглэгч:Цэндийн Баяраа
СЭЦЭН ХАН АЙМАГ ба ӨНӨӨГИЙН ГАЗАР НУТАГ.
Сэцэн ханы нутаг өнөөгийн Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Говьсүмбэр аймаг. Төв аймгийн зүүн хэсэг, Дорноговийн хойд, Дундговийн зүүн хэсэгээр оршин байсан.
-Дорнод аймгийн Баянтүмэн. Хэрлэн. Булган, Чойбалсан, Сэргэлэн, Хөлөнбуйрийн нутаг нь бүхэлдээ Цагаан овоо, Баяндун, Баян уул сумдын зарим хэсэг нь Чин Ачит засгийн хошууны нутаг байсан. Саруул гүний хошуу ч гэж дууддаг. Тус хошууны төв Сан бэйсийн хүрээ нь одоогийн Дорнод аймгийн Чойбалсан хот.
-Дорнод аймгийн Халх гол сум нь Илдэн засгийн хошуу
- Дорнод аймгийн Гурванзагал сум нь Манлай засгийн хошуу
- Дорнод аймгийн Матад сум Үйзэн засгийн хошуу
-Дорнод аймгийн Цагаан овоо Баян уул сумын нутгуудын хэсэгт Эрдэнэ засгийн хошуу оршиж байсан.
-Дорнод аймгийн Сүмбэр сум Эрхэмсэг засгийн хошуу
-Дорнод аймгийн Чойбалсан сум Ялгуусан хутагтын шавь хошуу.
-Дорнод аймгийн Баяндун, Баянуул сум Хуучид засгийн хошуу.
- Хэнтий аймгийн Дархан сум нь Ахай засгийн хошуу
- Хэнтий аймгийн Цэнхэрмандал сум нь Баатар засгийн хошуу
- Хэнтий аймгийн Галшар сум нь Бишрэлт засгийн хошуу ( Бишрэлт бэйлийн хошуу ч гэдэг)
- Хэнтий аймгийн Өндөрхаан, Баянхутаг, Мөрөн сумд бол Дархан засгийн хошуу
- Хэнтий аймгийн Баян овоо сумын нутаг Сүжигт засгийн хошуу
- Хэнтий аймгийн Баянхутаг, Хэрлэн сумд Сэргэлэн засгийн хошуу
- Хэнтий аймгийн Өндөрхаан Баянхутаг, Мөрөн сумдад Сэцэн ханы хошуу
- Хэнтий аймгийн Батноров сумын нутаг Дайчин засгийн хошуу
- Хэнтий аймгийн Өмнөдэлгэр, Цэнхэрмандал сумд, Төв аймгийн Мөнгөнморьт сумын нэг хэсэг бол Далай дархан засгийн хошуу
- Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын хагас нутагт Мэргэн засгийн хошуу
- Хэнтий аймгийн Өмнөдэлгэр, Биндэр, Батширээт Баянхошуу сумын хагас нутаг нь Жонон засгийн хошуу.. (Хөвчийн Жонон ван)
- Хэнтийн Дадал,Биндэр сумдын нутагт Онон голын шинэ хори буриад хошуу хувиарлагдан сууршиж байсан.( Оросоос нүүж ирж 1920 оны дараагаар )
- Хэнтий аймгийн Баянмөнх, Дэлгэрхаан сумдын нутаг нь Зоригт засгийн хошуу
- Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын нутаг бол Эрдэнэ Далай засгийн хошуу
- Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан нь Хурц засгийн хошуу.
- Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нэг хэсэг бол Егүзэр хутагтын шавь хошуу.
- Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын нутаг нь Ёст засгийн хошуу
- Сүхбаатар аймгийн Дарьганга, Наран, Онгон, Халзан, Асгат, Баяндэлгэр зэрэг сумдын нутагт Дарьганга хошуу байсан.
- Говьсүмбэр аймгийн нутаг бүхлээрээ, Дорноговь аймгийн Даланжаргалан, Хар-Айраг, Дэлгэрхэт, Дундговь аймгийн Цагаандэлгэр, Говь-Угтаал, Баянжаргалан, Төв аймгийн Баянжаргалан сумдуудын нутаг нь Сэцэнэ засгийн хошуу ( Боржигон цэцэн вангийн хошуу гэж бас дууддаг )
Цэндийн Баяраа
Эх сурвалж
-Монгол улсын түүх (5 боть, 2003)
-Халхын Сэцэн хан аймаг(Г.Элбэгсайхан, 2005)
-Монголын түүхийн тайлбар толь"
засгийн газрын 1923, 1926, 1931 оны засаг захиргааны хуваарийн өөрчлөлтийн баримтууд буюу хошуудыг татан буулгаж, шинэ аймаг, сум үүсгэсэн баримт (Үндэсний төв архивын баримт 3-р фонд).
- О.Пүрэвжавын "Монголын хошуудын түүхэн зураг"
- Б.Ширэндэв, Д.Гонгор, Ш.Нацагдорж нарын архивын судалгаанууд..