Хэрэглэгч:B.nomio
Байгаль эхийн бэлэглэсэн эрч хүчний ундрагууд Хоол хүнс | 2013 / 05 / 29
Эрч хүчийг заавал энергийн төв, бясалгалд явж байж л олж авдаг хүрэхэд хэцүү зүйл огтхон ч биш. Хүсвэл чи зүгээр л сандал дээрээ сууж байгаад хэн нэгэн рүү сайхан инээмсэглээд, магтчихад л эрч хүч чамайг нөмрөн авах болно. Байгаль эх бидэнд эрч хүчний олон ундаргыг бэлэглэсэн. Тэдний тоонд: Байгаль эхийн бэлэглэсэн эрч хүчний ундрагууд
1. Алим Чихэрлэг амт хүнд эрч хүч өгдөг. Харин алиманд байгалийн чихэр ихээр агуулагддаг учраас эрч хүчийн бяцхан ундарга болдог ажээ. Өдөрт нэг алим идэж заншвал эмчид очих шаардлагагүй байх болно гэж зүгээр ч нэг хэлсэн үг биш юм шүү.
2. Ус Заримдаа биед шингэн дутагдсанаас болж ядардаг. Ийм учраас ус яах аргагүй энэ жагсаалтад орох нь гарцаагүй. Эрүүл мэндэд ч тустай. Алив нэг өндийгөөд аягандаа хүйтэн бүлээн ус хийгээд ав даа.
3. Гүн амьсгаа авах 5 удаа гүн амьсгаа аваад 3 удаа амьсгалаа түгжих хэрэгтэй. Үүнийгээ доод тал нь 3 удаа давтаарай. Ингээд л чиний эрч хүч эргээд ирлээ. Йогийн багшийн маань хэлж өгсөн дасгал шүү найзууд аа.
4. Хөдөлгөөн Дасгал хөдөлгөөн мэдээж эрч хүчийг бэлэглэдэг гэдгийг сайн мэдэж байгаа байх л даа. Гэхдээ дахин хэлэхэд дасгал хөдөлгөөн шүү. Гэртээ байхдаа зурагт ширтэж зүгээр хэвтэлгүйгээр хөгжмөө чанга тавиад том толиныхоо урд бүжиглэж, зүгээр л гудамжаар алхаж өнгөрөөж болно. Гахйалтай эрч хүч....
5. Өглөөний хөнгөн хоол Өглөөд орой идсэн шигээ хооллох хэрэггүй. Бие хүндэрч, нойр чинь хүрэх болно. Харин овьёосны будаа, жимс жимсгэнэ зэргээр хөнгөн хоолловол илүү их эрч хүчийг мэдрэх болно. Ер нь том том, халбагаар хутгаж идэх биш гараараа хэд хэдээр нь авч идэж болох ширхэгтэй бүтээгдэхүүн эрч хүч нэмдэг.
6. Шоколад Хамгийн гол зүйлээ мартах гэж байна ш дээ. Миний хувьд өдөрт эрч хүчээ нөхдөг зүйл минь “шоколад”. Цүнхэнд минь байнга л шоколадны төрлийн бүтээгдэхүүн явж байдаг. Ямар нэг чухал шалгалттай үед, зүгээр л бага зэрэг сэтгэлээр унасан, юу ч хиймээргүй санагдсан үедээ бага зэрэг шоколад идээд, агаар амьсгалангаа ирээдүйнхээ тухай бодоход л сэргээд ирдэг дээ. Гэхдээ өдөрт л нэг ууттайг задалж дуусгаад байвал ходоод, цус, хоолны дэглэмд чинь хөнөөлтэй шүү. Нэг юм уу хоёр дөрвөлжин хавтгайтай шоколад л идчихэд хангалттай эрч хүчтэй болно.
7. Самар Оройтож үдийн цайндаа орсон үед ч юм уу эсвэл зуны налгар өдөр цаанаа л нэг нозоором байдаг даа. Яг тэр үед дуртай нэг самраа авчих. Тэгээд ширээн дээрээ тавиад ажлынхаа хажуугаар амандаа хийгээд байвал нойр чинь хүрэхгүй, ажлаа ч хурдан дуусгана.