Jump to content

Хэрэглэгч:Batmunguu

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Бөөрний архаг дутагдал нь бөөрний бүтэц үйл ажиллагааны хомсдолоос үүссэн эмнэл зүй, лабораторийн иж бүрдэл хам шинж юм. Бөөрний бүтэц үйл ажиллагааны нэгж нь нефрон бөгөөд дунджаар хоёр бөөрөнд нийт 2.5 сая орчим нефрон байдаг гэж одоо үзэж байна. Бөөр хэмжээгээрээ жижигхэн ( хоёр бөөр250-300 г) эрхтэн боловч асар их цус хангамжтай ( хоногт 1500 л орчим) бөгөөд тархи, элэг, зүрх, зэрэг эрхтнүүдээс цус хангамжаараа 8-7-6 дахин их байдаг. Цус хангамжийн энэ давуу байдал нь бөөрний хэвийн үйл ажиллагааг хангаж өгнө. Бөөр өөрийн үйл ажиллагаагаар биеийн дотоод шингэний тогтолцоог зохицуулж, ус давсны хэвийн байдал, хүчил-суурийн байдал, азотын солилцоо, артерийн цусны даралтын түвшин, цусны улаан эсийн төлжилт, цусны бүлэгнэлтийн процесс, бодисын солилцоо зэргийг зохицуулна. Хоёр бөөрийг хам арсан давшингуй явцтай архаг өвчний зайлшгүй төгсгөл нь БАД юм. Гэхдээ хэдий хугацааны дараа бөөрний дутагдалд орох нь олон зүйлээс шалтгаална. Тухайлбал уул өвчин эмгэгийн явцын онцлог, эмчилгээ хяналтын түвшин, хавсарсан эмгэг өвчин, уул өвчтний өөрийн дэглэм зэрэг болно. БАД-ын эмнэл зүйн илрэл нь хожуу гардаг. Бөөрний нийт нефроны 50°% нь ажилгүй болоод байхад өвчтөнд шинж тэмдэг мэдэгдэхгүй байдаг. Харин нийт нефроны 30 хувь үлдэж, бөөрний шүүлтийн түвшин 30-40 хувь болох үед л цусанд азотын бодисын хэмжээ өсөж, эмнэл зүйн эхний шинжүүд сая мэдэгдэж эхлэнэ. Эмнэлгийн практикт БАД-ыг идэвхитэй эмчлэх аргууд тухайлбал бөөрнөөс гадна цусыг цэвэрлэх олон аргууд, бөөр шилжүүлэн суулгах болсоноор өвчтөний амь насыг уртасгаж чадсан байна. Тийм ч учраас БАД-ын төгсгөлийн үе сайн судлагдсан хэрнээ дээр дурьдсан идэвхитэй эмчилгээг шаардлагатай өвчтний дөнгөж 20% -д үзүүлдэг бөгөөд үлдэх 80% нь зөвхөн консерватив эмчилгээний тусламж авна. Судлаачдын үзэж байгаагаар жилдээ 1 сая хүнээс 100 -120 хүн бөөрний архаг дутагдалд ордог байна. Ийм учраас практикийн эмч нар БАД-ын шалтгаан, эмгэг жам, эмнэд зүйг сайн мэдэж байх нь уул эмгэгийг эрт үед нь оношлож, ингэснээр БАД-ын эцсийн үе шатанд орох хугацааг хойшлуулах боломжтой. Мөн шаардлагатай өвчтөнг идэвхитэй эмчилгээнд бүрэн хамруулж чаддаггүй тул эмийн эмчилгээний аргыг эмч нар мэдэж байх хэрэгтэй. Бөөрний архаг дутагдлын шалтгаан 1. Бөөрний түүдгэнцэрийг зонхилон гэмтээдэг ( архаг гломерулонефрит, хоруу явцат гломерулонефрит ), сувганцар, завсрын эдийн ( архаг гшелонефрит, тубулоинтерстициаль нефрит) өвчнүүд 2. Бөөрийг хоёрдогчоор өвчлүүлдэг холбох эдийн түгмээл өвчнүүд ( СКБ, системийн склеродерми, зангилаат периартерит, грануломатоз Бегенера, судасны цусархаг үрэвсэл) 3. Бодисын солилцооны эмгэгүүд чихрийн шижин, амилоидоз, тулай,

цистиноз, гипероксалури ) 4. Бөөрний төрөлхийн эмгэгүүд ( поликистоз, бөөрний гипоплази, Фанконы хам шинж, Альпортын хам шинж, nail-pate 1 la хам шинж зэрэг) 5. Судасны анхдагч эмгэпүүд (хоруу гипертензи, бөөрний судасны нарийс-лууд, цусны даралт ихдэх өвчин ) 6. Шээсний замын саатал ( бөөр шээсний замын чулуу өвчин, шээдэг сүвний нарийсал, түрүү булчирхайы томролт , гидронефроз, шээс-бэлгийн замын хавдрууд) эмгэгүүд. Шалтгаан олом янз боловч 60- 70%-ийг бөөрний анхдагч өвчнүүд болох архаг гломерулонефрит, пиелонефрит эзлэнэ. Гэвч зарим улс оронд системпйн өвчнүүд, чихрийн шижин, парапротеиноз зэрэг өвчнөөс БАД болох нь өсөж байна. АНУ -д гемодиализ хийлгэх өвчтний 25 хувь, бөөр шилжүүлэн суулгах өвчтний 38 хувь нь чихрийн шижин өвчнөөс улбаатай байдаг. Хүүхдэд БАДын гол шалтгаан нь удамшлын ба төрөлхийн эмгэгүүд байдаг. Эмгэг жам: БАД-ын үүсэхэд бөөрний нефроны тоо эрс цөөрч бөөрний эд тухайлбал түүдгэнцэр холбох эдээр солигдож, сувганцар хатингиршсанаас бөөрний үйл ажиллагаа алдагдаж, цусанд азотын бодис ихсэх, ус-давсны тэнцвэрт байдал алдагдах, хүчил суурийн тогтвортой байдал хямрах, уураг, нуурс-ус, өөх тосны солилцоонд өөрчлөлт орох өөрөөр хэлбэл бөөрний гомеостаз зохицуулах үйл ажиллагаа алдагдаж БАД-ын эмнэл зүйн шинжүүд гарна. Гэвч өнөөдрийг хүртэл БАД-ын үед ямар бодис хуралдсанаар энэ хам шинж үүсч байна гэдэг нь эцэслэн гогтоогдоогүй байгаа юм. БАД-ын үед юуны өмнө азотын солилцооны бодисууд ( мочевин, креатинин, шээсний хүчил, метилгуанидин, гуанидин-янтарын хүчил); ароматик бодисууд- индикан фенол; паратгормон; сүүлийн жилүүдэд дундаж молекульт уургийг (молекуль масс нь 200 -аас 2000, өвчний ид үед 400 -1000) уремийн хор гэж үлэмж их судалгаа явуулсан боловч өнөө хирнээ л бөөрний дутагдлыг үүсгэж буй гол хор гэж нэг ч бодис тогтоогдоогүй байна. Харин шппурийн хүчил, сульфат индоксил, П-крезол зэргийг уремийн шинэ хорууд гэж үзэж байна. Иймд бөөрний дутагдал хам шинж үүсэхэд биед хуримтлагдсан олон төрлийн химийн бодисуудын хам үйлчилгээ нөлөөлдөг гэж үзэж байна. Морфологийи өөрчлөлт: Бөөрний бүтэцийн өөрчлөлт нь үндсэн өвчний байдлаас хамаарч янз бүр байх боловч өвчний төгсгөл үед ихэнхдээ бөөр хэмжээгээрээ жижгэрнэ. Хоруу явцтай гломерулонефрит, амилоидоз, поликистоз зэрэг өвчнүүдийн үед бөөрний хэмжээ том байна. БАД-ын үед бөөрний бүтцэнд гарах гол өөрчлөлт нь нефроны тоо цөөрөх явдал юм. Ялангуяа өвчний төгсгөл үед нийт ыефроны 70 % нь хатингиршина. Нефроны бүтцэнд гүнзгий өөрчлөлт орж түүдгэнцэрүүд гиалинжиж сувганцарууд уртсаж, өргөснө. Зарим хэсгүүдэд нь түүдгэнцэргүй сувганцарууд бий болсон байхаас гадна завсрын эд, цусны судсуудад бүтцийн гүнзгий өөрчлөлтүүд илэрнэ. Ангилал : БАД-ын олон янзын ангилалууд байх боловч ерөнхийдээ дараах үндсэн өөрчлөлтүүдэд тулгуурлаж ангилна. Үүнд эмнэл зүйн байдал, шээсний өөрчлөлт, Зимницкийн сорил, гемоглобины түвшин, сийвэнгийн мочевин, креатинины түвшин, түүдгэнцэрийн шүүлт , электролитийн өөрчлөлт хүчил суурийн байдал зэрэг үзүүлэлүүдээр нь ангилж үе шатыг тогтооно. Эмнэл зүйн пратикт хэрэглэх хялбар ангилал нь эмнэл зүйн илрэл, шээсний өөрчлөлт , креатинины хэмжээ, бөөрний шүүлтийн түвшингээр 3-4 зэрэг болгоно. Мөн сийвэнгийн креатинины түвшингээр: 1. үе 0,18 -0,44 ммоль/л 2. үе 0,44- 0,88; 3. үе 0,88-1,3; 4. үе 1,Зммоль/л-ээс ихгэж ангилдаг. Илрэх хам шинжийг нь үе шатаас хамаарах ( ацидоз, цус багадах, азотын хордлого), үе шатаас үл хамаарах (цусны даралт ихдэх, зүрхний дутагдал, кали ихсэх, багасах ) гэж ангилдаг БАД-ын эмнэл зүйн үе шатын ангилал БАД-ын эхэн үед эмнэл зүйн онцлог шинж илрэхгүй бөгөөд дутагдалд хүргэж байгаа үндсэн өвчний шпнж тэмдэг илэрч байдаг. Гэвч зарим үед бөөрний дутагдлын шалтгаан болсон өвчин ч тодорхойгүй байж болдог. Эмнэл зүйн илрэл нь бөөрний дутагдлын зэргээсээ хамаарна. Өөрөөр хэлбэл дутагдал хичнээн гүнзгийрэх хирээр эмнэл зүйн шинж тод илэрнэ. Өвчний эхэн үед бие сулрах, амархан ядарч хөдөлмөрийн чадвар буурна. Арьс цонхийж улмаар бор-шаргал өнгөтэй болно. Энэ нь шээсний урохром хуралдаж, цус багадсанаас шалтгаална. Өвчний төгсгөл үед арьс загатнах, цус хурах, арьсан дээр мочевины ялгаралт явагдаж, идээт эмгэгүүд гарна. Бөөрний дутагдлын улмаас фосфор-кальцийн солилцоо гажуудаж ясанд остеомаляци, остеосклероз болсоноос ясаар өвдөх, аажимдаа ялангуяа гемодиализ удаан хийх явцад яс хугарч болно. Шээсний хүчил цусанд их болж үе үрэвсэх, мөн хоёрдогч тулай үүсэж болдог. Мэдрэл сэтгэцийн талаас ихээхэн өөрчлөлт орж гутранги байдал, сэтгэл хямрал илрэнэ. Дутагдал гүнзгийрэх хирээр булчингаар өвдөх, мах татах, өвчний төгсгөлд хүнд полинейропати болж, өвдөлтийн болон тэжээл хямралын шинжүүд гарна. Зүрх-судасны талаас эхэн үед цусны даралттай холбоотой өөрчлөлтүүд гарна. Бөөрний дутагдал гүнзгийрэх хирээр тухайлбал цус багадалт, хүчил суурийн • өөрчлөлт, электролитийн хямрал, уураг, өөх-тосны солилцооны өөрчлөлтөөс уремийн шалтгаант зүрхний булчингийн болон үнхэлцэгийн үрэвсэл, заримдаа титэм судасны хатуурал үүсч зүрхний бах, шигдээс хүндрэл гарч болно. Зүрхний авиа бүдгэрэх, агшилтын шуугиан, цогоо хэмнэл гарч зүрх зүүн тийш томорч, янз бүрийн хэм алдагдал илрэнэ. Бөөрний дутагдал гүнзгийрэх тутам цусны даралт ихэнхдээ хоруу явцтайгаар ихсэнэ. Амьсгалын эрхтний талаас уремийн хордлогоор салст бүрхэвчийн цочролын байдлаар залгиур, төвөнх, мөгөөрсөн болон гуурсан хоолойн үрэвслийн шинж гарч улмаар биеийн эсэргүйцэл суларснаас уушги уушгины гялтангийн үрэвсэл болох талтай. Мөн биед шингэн их хуралдаж уушги хавагнах өвөрмөц хүндрэл гарч болно. Энэ нь завсрын эдийн хаван байх тул өвчтөн хөхрөх, амьсгаадах жин нэмэх байдлаар илрэх бөгөөд чагналтаар илрэх шинж багатай байх ба рентгенд уушгины угийн хэсгээр суүүдэртэж эрвээхэй хэлбэртэй харагдана. Өвчний төгсгөлд амьсгал ширүүсч, түргэсэж Куссмаулийн амьсгал гарна. Энэ нь ихэнхдээ ацидозтой холбоотой төвийн гаралтай амьсгаадалт байдаг. Бөөрний архаг дутагдлын үед эрт илрэх шинж нь аманд эвгүй амтагдах, хоолонд дургүй болох, бөөлжис цутгах, бөөлжих, ходоод гэдэснээс цус алдах, гүйлгэх эсхүүл өтгөн хатна. Энэ нь цусанд хуримтлагдсан мочевин нь хоол боловсруулах замын салстаар шүүрч гидролиз болсноор шүвтэр үүсч гэдэс ходоодны салстыг цочроосноос болно. Өвчний хожуу үед амнаас нь шүвтэр үнэртэж амны хөндий ходоод, гэдэсний үрэвслийг үүсгэнэ. Бөөрний дутагдлын үед цус багадалт даамжиран гүнзгийрэхийн хамт зарим үед хордлогын лейкоцитоз болно.Цус бүлэгнэлт суларч цус гоожимтгой болдог нь цусны ялтасын агрегацийн бууралт, урекиназын өөрчлөлттэй холбоотой бөгөөд эдгээрийн улмаас уремийн үеийн цус алдах шинжүүд илрэнэ. Цус багадалтын гол шалтгаан нь эритропоэтины дутагдлаас болно. Бөөрний архаг дутагдлын эхэн үед шээсний өөрчлөлт нь үндсэн өвчнийхээ шинж байдлыг хадгалж байгаад өвчний төгсгөл үедээ шээсний шинж тэмдэгүүд хомсдож дутагдалд хүргэж буй өвчнийхээ байдлыг харуулах байдал балархай болно. Шээсний талаас эрт илрэх шинж нь хоногийн шээсний хэмжээ их болох, шөнө шээх, шээс өнгөгүй усархаг болно. Шээсний хувийн жин буурч, лабораторийн шинжилгээнд уураг, бортгонцор цусны дүрсг элементүүд эрс багасна. БАД гүнзгийрэхийн хирээр цусанд азотын хэмжээ ялангуяа мочевин ихсэнэ. Гэвч мочевин нь бөөрний биш шалтгаанаар ихсэж болдог. Мөн элекгролитийн өөрчлөлт болж кали ихсэх эсвэл бага (их шээх үед ) болно. Калийн байдлыг цусны сийвэн, улаан эсэд тодорхойлохоос гадна. Зүрхний цахилгаан бичлэгээр хянана. Их шээж, хоолондоо давс эрс хязгаарласан үед эсхүүл бөөрний сувганцар давамгай гэмтсэн үед сийвэнгийн натри буурсан шинж гарна. Өвчний хожуу үед кальци,фосфорын солилцооны хямралын шинжүүд улам тод гарна. Магнийн хэмжээ их болсноос унтаа байдалд орох, тамир тасарч, булчин сулрана. БАД-ын хожуу үед бодисын солилцооны шалтгаант ацидоз болдог. Энэ нь бөөрний тахир сувгинцараар ус төрөгчийн ионы шүүрэл буурч, сувгинцарын эсд шүвтэрийн үүсэлт багасаж, шээсээр бикарбонатын ялгаралт ихэссэнтэй холбоотой байдаг. Эмиэл зүйн илрэл нь нойрмог болох, арьс загатнах, биеийн халуун, элч буурах, амьсгалын төв цочирсон шинж гарна. Оношлогоо: Өвчтний анамнез тухайлбал хоёр бөөрний даамжирсан явцтай өвчин, эмнэл зүйн эрт үеийн плрэлүүд, шээс ялгаруулалтын өөрчлөлт, цусанд азотын ихдэлт ( креатинин ), бөөрний шүүлтийн бууралт болон тураал,.цус багадалт, ацидоз, калийн ихсэлт зэргийг харгалзана. Бөөрний архаг өвчний анамнезтай бөгөөд өвчний хожуу үеийн шинж илэрсэн үед оношлоход хялбар байна. Харин өвчлөлийн анамнезгүй, өвчний эхэн үед оношлоход бэрхшээлтэй байна.БАД-ыг эрт оношлох нь өвчний явцыг намжааж, эмчилгээний тактикийг зөв зохион байгуулах ач холбогдолтойн гадна БАД-ын эцсийн шатанд орох хугацааг хойшлуулж өвчтөний идэвхитэй амьдралыг уртасгана. Эмчилгээ: БАД нь янз бүрийн архаг өвчний төгсгөл учраас эдгээр өвчнүүдийг эрт оношлож, бүрэн эмчлэх, өвчний явцыг сааруулах нь архаг дутагдалын эмчилгээний нэг хэсэг нь юм. БАД-ын эмчилгээ нь хоёр үндсэн чиглэлээр хийгдэнэ. Үүнд: дутагдлын эрт үед дэглэм,эмийн (консерватив ) эмчилгээ өвчний төгсгөл үед диализ, бөөр шилжүүлэн суулгах эмчилгээ хийнэ. Хоол эмчилгээнд дутагдлын ээнэгшилтэй үед уургийг 1 кг жинд 0,9 1г,бөөрний шүүлт 50-30 хүртэл буурах үед хоногт 50-40 г, төгсгөлийн үед 18-25 г уураг бүхий хоол өгөх нь азотын ихсэлтийг бууруулж, бөөрний ачааллыг хөнгөвчлөнө. Харин хоолны нийт илчлэгийг бууруулахгуй хоногт 2000-3000 ккал байхаар бодож өөх тос, нүүрс усыг өгнө. Үүнд цөцгийн, ургамалын тос, ногоо, жимс, мах мөхөөлдөс, зөгийн ба, жимсний чанамал өгнө. Уургийг бүрмөсөн хязгаарласан үед чухал амин хүчлийг өндөг орлуулна. Азотемийг бууруулахаар сорбентуудыг (оксицеллюлоза,карболен), гэдэс угаах, сифоны бургуй, эсхүүл сорбит, ксилит өгч туулгана. Гэдэсний диализыг Янгийн уусмалаар (маннитол 32,8 г/л, Nacl-2,4, Kcl-0,3,Cacl-0,l 1, натрийн гидрокарбонат 1,7 r/л) хийж 7 л бүлээн уусмалыг өглөө өлөнд нь 200 мл-ээр 5 минутын зайтай 3 цагийн турш уулгаж гүйлгүүлэнэ. Энэ эмчилгээг хоногт 2-3 удаа хийхэд нилээд үр дүн өгөж цусны сийвэнгийн мочевин буурна. Архаг дутагдалд хүргэж байгаа үндсэн өвчний сэдрэлийг дарах зорилгоор бөөрний дутагдлын эхний үед уул өвчний шалтгаан, эмгэг жамын (нянгийн эсрэг эмчилгээ, иммуносупрессор, глюкокорти-костероид, антикоагулянт, антиагрегант ) эмчилгээ хийх боловч удаан үргэлжлүүлбэл хүндрэл өгнө. Харин антиагрегант, трентал, бага тунгаар антикоагулянт хэрэглэх нь бөөрний цус эргэлтийг сайжруулана. Ус давсны солилцоог зохицуулахаар шингэн их алдаж байвал хоногт 2-Зл шингэн уулгах буюу судсаар нь 5%-ийн глюкоз, полиглюкин, физиологийн уусмал (хавангуй, даралт ихгуй үед) тарина. Биед ус их хуралдсан, шээхгүй үед лазексийг хангалттай тунгаар тарина. Гиперкалиеми болсон үед кали бүхий хүнсний зүйл хязгаарлаж, хүнд үед 300-500 мл 10-20%-ийн пиокозийн уусмаас тохирсон тунгийн инсулины хамт тарина. 10%-ийн глюконат кальци 20-30 мл эсхүүл 5%-ийн гидрокарбонатнатрийн уусмал,ацидоз болж BS 15 мл/экв -ээс доош болоход 4%-ийн бикарбонатийн уусмал тарина. Цусны даралт буулгахаар өвчний эрт үед резерпин, гемитон, клосрелин, допегит,бетта адреноблокагорийн бүлгийн эмүүдийг ердийн тунгаар өгч, шаардлагатай үед лазексийг өндөр тунгаар ( 100-1000 мг) тарих буюу уулгана. Гэвч цусны даралтыг их буулгах нь бөөрний шүүлт буурах аюултайг анхаарах хэрэгтэй. Өвчний төгсгөл үед бага тунгаар АСЕ -ингибитор (Эналаприл 2,5 мг хоногт 1 удаа , Инхибейс 0,5 -2,5 мг -аар хоногт 1 удаа тус тус уулгана) бетта блокатор, празозин, гидролазин зэргийг хэрэглэж болно. Цус багадалтын эсрэг тестосгерон прогшонат 5%-ийн 1 мл өдөр бүр булчинд, Феррум Лек 1000 мг-аар 7 хоногт 2 удаа судсанд тарина. Витамин Вб,В12, фолийн хүчил,ижил бүлгийн цус 200 мл долоо хоногт 1 удаа сэлбэж болно. БАД-ын үеийн цус багадалтын оновчтой эмчилгээ нь нийлэгжүүлсэн эритропоэтин хэрэглэх нь илүү сайн үр дүнтэй.БАД-ын эхний үед леспенефринийг 100 дуслаар өдөрт 3-4 удаа уулгах буюу 3-5 флакон хуурай бодисыг 200 мл физиологийн уусмалтай тарина. Мөн хофитолийг 50-100 мг-ийг судсанд өдөр бүр эсхүүл өнжөөд тарина. Зүрхний дутагдлын үед гликозид хэрэглэхдээ бөөрний шүүлт 50мл/мин-аас доош үед строфантиныг 1,5-2, дигоксины тунг 1,5 дахин бууруулна. Хортой үйлчлэл багатай нь коргликон юм. Мөн зүрхний дутагдлыг эмчлэхээр бага тунгаар эднит хэрэглэж болно. Өвчний төгсгөл үед нянгийн эсрэг эм хэрэглэх шаардлага гарвал эригромицин, левомицетиныг ердийн тунгаар, харин пенецлин, оксациллин, метициллин, ампициллин, цефалоспорины бүлгийг бууруулсан тунгаар хэрэглэнэ. Бусад антибиотикийг зөвхөн амьдралын шаардлагаар бага тунгаар богино хугацаагаанд хэрэглэнэ. БАД-Ьын төгсгөлийн шатанд консерватив эмчилгээ үр дүнгүй учир гемодиалез, хэвлийн диализ, бөөр шилжүүлэн суулгах эмчилгээ хэрэгтэй болдог. Дараах нөхцөлд гемодиализ хийх шаардлагатай болдог. Үүнд: уремийн хордлогын шинжүүд илэрсэн , цусны еийвонгийн креатинин 900 мкмоль/л-ээс их, ацидоз (рН 6,8- аас бага), гиперкалиеми (кали 7 ммоль/л-ээс их) болсон үед гемодиализ хийнэ. Гэвч диализ хийж болох эсэхийг нарийн мэргэжлийн эмчийн түвшинд шийдэх хэрэгтэй. Гемодиализ огт хийж болохгүй тохиолдол нь хорт хавдарууд, төв мэдрэлийн системийн янз бүрийн өвчмүүдийг дагалдсан саажилт, сэтгэхүйн өөрчлөлт зэрэг болно. Харьцангуй хийж болохгүй тохиолдол нь бөөрний архаг дутагдлын улмаас олон эрхтэн, системүүдэд гүнзгий өөрчлөлт орсон, дагалдсан хүнд өвчнүүд тухайлбал зүрх, гуурсан хоолойн багтраа, уушигны үрэвсэл, ходоод дээд гэдэсний шархлаа өвчин сүрьеэ гэх мэт өвчнүүд орно.Бөөрний архаг дутагдлын шинж тэмдэг илэрсэн эрт үеэс нь өвчтнийг диспансерийн хяналтад байлгаж. дутагдалд хүргэж байгаа үндсэн өвчний явцыг сааруулж, бөөрний дутагдал хир зэрэг гүзгийрч байгааг эмнэл зүйн энгийн шинжүүд (их шээх, турах. цус багадах, хоолонд дургүй болох. арьс хуурайших ), бөөрний шүүлтийн байдал, цусны сийвэнгийн мочевина, креатинин зэргийг өвчний явцаас хамааран системтэйгээр хянаж өвчтний ажил хөдөлмөр, ■ амьдралын дэглэм, хоол унд, хийгдэх эмчилгээний байдал хэрэглэх эмийг зөв зохицуулах нь өвчний явц, тавиланд чухал ач холбогдолтой.Бөөрний архаг дутагдал бүхий өвчтөн мэргэжлийн эмчийн хяналтад байхын хамт өвчний үе шатаас хамаарч хөдөлмөр зохицуулалт хийнэ.