Jump to content

Хэрэглэгч:Bolorooo LvL

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Үйлдлийн системүүдийн хэрэглээ

Өнөөгийн мэдээлэл технологийн эрин үед бид зөвхөн техник хангамжийн шинэчлэлт, хөгжлийг мэдэх нь хангалттай бус юм. Учир нь үйлдлийн систем нь хэрэглэгчийг, компьютерын төхөөрөмжүүдтэй ажиллах процессын талаарх нэгд нэгэнгүй мэдээллээс халхалж өгдөг ба энэ процессыг гүйцэлдүүлэх нүсэр ажлаас таныг чөлөөлж өгдөг. Компьютер нь үйлдлийн системгүйгээр зүгээр л төмөр, хөнгөн цагаан, хуванцарын цуглуулга болно. Иймээс үйлдлийн системүүдийн давуу, сул тал болон сүүлийн үеийн хувилбаруудын талаарх мэдээллийг хүргэе.

Үйлдлийн системүүдийн төрөл

  • DOS
  • Windows
  • OS/2
  • Unix
  • Linux
  • Mac OS
  • Palm OS

Эдгээрээс хамгийн өргөн хэрэглэгддэг нь MicroSoft corporation-ийн Windows үйлдлийн систем юм. Бидний ихэнх нь энэхүү үйлдлийн системтэй амьдралынхаа ихэнх цагийг өнгөрөөдөг гэдэгт итгэлиэй байна. Анх 1975 онд Билл Гейтс, Полом Аллен нар хамтран компаниа байгуулжээ. "MicroSoft" компанийн хамгийн сүүлийн хувилбар нь "Windows 8" юи. Бүхэл бүтэн 1'240'000'000 цаг туршигдсаны эцэст "Windows 8" албан ёсоор нээлтээ хийсэн. Энэхүү систем нь компьютер, планшет, смартфонд зориулсан дэлхийн анхны нэгдмэл систем юм. Start-цэснээс авахуулаад бүх өнгө загвар нь гайхалтай болж шинэчлэгдсэн бөгөөд илүү шинэлэг, уян хатан, төгс хурдан ажиллагаа гэх мэт маш олон зүйлийг багтаасан байна.

Windows үйлдлийн системийн давуу талууд:

  • Хэрэглэхэд хялбар
  • Илүү хурдан асалт
  • Бусад техник тєхєєрємжүүдтэй хамгийн сайн зохицох чадвартай
  • Системийн нийт хэмжээ нь харьцангуй бага
  • Touchscreen-д зориулагдсан байдал
  • Баттерей удаан барилт
  • Янз бүрийн нягтрал бүхий дэлгэцэнд тохирох
  • Хичнээн ч тооны CPU дээр ажиллах чадвар
  • Windows 7 -н бүхий л дагалдах хэрэгсэлтэй холбогдох боломж
  • Өөртөө Office 2013 -г агуулсан

Мэдрэгчтэй дэлгэц бүхий төхөөрөмжүүдэд зориулж хурууны товшилтыг мэдрэх шинэ технологийг ашигласан бөгөөд дэлгэц нэг түвшинд хязгаарлагдахгүй байх бөгөөд хуруугаараа гулсуулж цонхыг үргэлжлүүлж болох юм. Шинэхэн үйлдлийн системд хэрэглэгчид өдөр тутамд хэрэгтэй имэйл шалгах, хуанли хөтлөх, хэрэглэгчийн нэрс, зурвас илгээх, зураг болон видео үзэх дээрээс нь онлайн апп худалдаа хийх Skydrive зургийг суулгаж өгсөн. Нэмж хэлэхэд шинэ систем шүүмжлэгчдээс боломжийн гэсэн үнэлгээг авсан. Одоогийн байдлаар “Acer” “Dell” “HP” “Lenovo” зэрэг дэлхий дээр ашиглаж буй бүх компьютеруудын 85% нь Windows үйлддлийн системд суурилсан үйлчилгээг үзүүлдэг гэсэн судалгаа бий. Ямар ч тєхєєрємжийн Windows орчны програм нь хялбархан олддог. “MicroSoft Windows” үйлдлийн системийн “Windows 8” нилээд хурдан ажиллагаатай ба нэмэлт програмууд нэг их шаардлагагүй. Иймээс та Windows-ийг ашиглавал илүү өргөн цар хүрээтэй ажиллаж чадна гэсэн үг. Сул тал гэвэл хамгаалалтын асуудал юм. Хэрэв сүлжээнд чухал өгөгдлийг ашиглавал хакерууд түүнд нэвтэрч өгөгдлийг хулгайлах магадлал өндөр.

LINUX

Персонал компьютерт зориулсан үнэгүй үйлдлийн систем юм. Linux-н Kernel (үйлдлийн системийн гол хэсэг нь юм) -г Linus Torvalds гэдэг Финлянд хүн анх зохиож, дараа нь GNU төслийн Free Software Foundation буюу үнэгүй программ хангамжийн сан-гийн гишүүдтэй хамтран бүрэн төгс үйлдлийн системийг гаргасан.

Linux системийн давуу талууд

  • Үнэ төлбөргүй
  • Вирүстдэггүй
  • Хамгаалалт арай илүү сайтай, алдаа багатай
  • Бараг бүх эд ангийг ямар нэгэн драйвер суулгалгүй шууд таньдаг
  • Сонголт ихтэй олон янзын хувилбарууд байдаг
  • Эх кодыг ашиглан уг үйлдлийн системийг өөрийн хүссэнээр өөрчилж, хөгжүүлэх боломжтой
  • Ихэнх тархацуудад шинэчлэлт илүү хурдан явагддаг
  • Амьд сиди
  • Өөрийн хувьд төгс төгөлдрийг бүтээх боломж
  • Энгийн хэрэглэгчид шууд өөрөө форматлаж суулгаж хэрэглэх боломж илүү

Монголчууд бидний хувьд байнга хууль бус үйлдлийн систем, програмууд суулгаж, эвдэж хэрэглэдэг. Үүнийгээ дагаад байнга вирустэх, эвдрэх, удаан болох, гацах асуудалтай байдаг. Тиймээс нээлттэй эхийн Linux үйлдлийн систем тохиромжтой юм. Энэ нь хамгаалалт арай илүү сайтай, алдаа багатай байдаг. Хөгжүүлэгчид нь ихэвчлэн хакерууд өөрсдөө байдаг, соорс код нь ил учир маш олон програмист сайн дураараа хянаж алдаануудыг олж байдаг бол Windows-н кодыг зөвхөн ажилчид нь, зөвшөөрдөгдсөн цөөхөн хүн хянадаг болохоор дараа нь алдаа гарах магадлалтай байдаг. Хэрвээ хэрэглэгч та өөрөө мэдлэг сайтай бол Linux үйлдлийн системийг хэрэглэх нь зүйтэй. Учир нь дураараа өөрийн хэрэглээнд тааруулан хэрэглэх, тохируулах боломжтой нь юм. Нээлттэй-эхийн програм хангамж нь ижил төрлийн хаалттай бүтээгдэхүүнүүдийг бодвол илүү бага санах ой болон хүч шаарддаг, хэрэв Windows 3-4 жилд төхөөрөмжийг шинэчлэхийг шаарддаг бол линукс нь 6-8 жил шаардах юм байна.

MAC OS

Mac OS нь Apple Macintosh төрлийн бүх компьютерт зориулсан үйлдлийн систем юм. Энэ үйлдлийн системийг АНУ болон Япон улсад түгээмэл хэрэглэдэг. Макинтошийн анхны үйлдлийн систем нь Apple DOS байсан бөгөөд нэг удаад зөвхөн ганц үйлдлийг гүйцэтгэх чадалтай байлаа. Шинээр гарсан хамгийн сүүлийн хувилбар нь "OS X Mountain Lion" юм. Энэхүү сүүлийн хувилбар нь 200 орчим шинэ хэрэгсэл, програм хангамж нэмэгдсэн байна.

OS X Mountain Lion” үйлдлийн системийн давуу талууд

  • Хэрэглэхэд хялбар
  • Энгийн ойлгомжтой
  • Хурдан ажиллагаатай
  • Хүчирхэг хэрэглүүрүүд, программуудтай
  • Вирустэх, гацаж доголдох зэрэг асуудлуудыг үүсгэдэггүй.

“Apple”-ийн үйлдлийн систем нь ажиллахад илүү хялбар. Жишээ нь: “Start” цэсний оронд “Finder” цэсийг санал болгосон ба “Iphone”, “Mail”, “Garage Band”, “iMovie”, зэрэг гарын доор хэрэгцээт аппликэйшнийг суулгасан байдаг. Энэ хэдийгээр “Windows” үйлдлийн системд ч гэсэн байдаг боловч арай учир дутагдалтай юм.

Эцэст нь танд өөрийн хэрэгцээ, шаардлагадаа тохируулан үйлдлийн системээ сонгон ашиглахад хувь нэмэр болсон гэдэгт итгэж байна.