Jump to content

Хэрэглэгч:DvdshBolor

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

МУСГЗ Яруу найрагч, шог зохиолч, сэтгүүлч Н.Даваадаш 1950 онд Өвөрхангай аймгийн Уянга сумын нутаг “Гурван салаа”-нд шашны зүтгэлтний гэр бүлд төржээ. Бага, дунд сургууль, УБДС-ийг “Утга зохиол судлаач, багш” /1980/ мэргэжлээр төгсжээ. Боловсрол судлалын магистр цолыг 2000 онд хамгаалсан аж. 1972 оноос Өвөрхангай аймгийн Өлзийт, Тарагг суманд багш, Богд, Бат-Өлзий суманд сургуулийн захирал, 1986-1990 онд Өвөрхангай аймгийн МЭДН-ийн салбар зөвлөлийн дарга, 1990-1997 онд аймгийн ХДТ-ын дарга, 1997-2003 онд ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнд Эрдэм шинжилгээний ажилтнаар тус тус ажиллаж байв. Тэрбээр “Орчин үеийн уран зохиолын онол, түүхийн асуудлууд” сэдвээр томоохон судалгаа хийжээ.ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгээс эрхлэн гаргадаг “XX зууны монгол зохиолчид” цувралын 86-р ботид Нацагийн Даваадашийн намтар, уран бүтээлийг товчоолон өнгөрсөн онд хэвлэсэн юм. “Далд тэнгэрийн улирал” номоороо МЗЭ-ийн нэрэмжит шагналыг 2009 онд хүртжээ. Түүний Монголын оюуны салбарт оруулсан хувь нэмрийг төр засгаас үнэлж 2011 онд Монгол улсын “Соёлын гавьяат зүтгэлтэн” хэмээх эрхэм дээд цолыг хишиглэсэн байна.