Хэрэглэгч:Enkhbold Zolboo

ШҮҮХИЙН  ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ҮҮСЭЛ ХӨГЖЛИЙН ТУХАЙ[засварлах | кодоор засварлах]

Шүүхийн ерөнхий зөвлөл нь Монгол Улсын шинэ  Үндсэн хуулиар  анх удаа хуульчлан тунхагласан  хууль зүйн албаны хөгжлийн түүхэн дэх харьцангуй  шинэхэн  байгууллага юм. Шүүхийн  ерөнхий  зөвлөлийн  одоогийн хэрэгжүүлж  буй  чиг үүргийг 1992 оны Үндсэн хуулиас өмнө Улсын дээд шүүх  хэрэгжүүлж ирсэн  байна.

Монгол  Улсын  шинэ Үндсэн хуулиар  “Монгол  Улсад  шүүх  эрх  мэдлийг  гагцхүү  шүүх  хэрэгжүүлэх”  бөгөөд  Шүүгчийн  хараат  бус,  шүүхийн  бие даасан байдлыг  хангах  зорилгоор   Шүүхийн  ерөнхий  зөвлөл  ажиллах ёстойг цоо шинээр тунхагласан билээ.  Үндсэн  хуулийн  47 дугаар  зүйлд  зааснаар  “Шүүхийн  ерөнхий  зөвлөл  шүүх,  шүүгчийн  шүүн  таслах  ажиллагаанд  оролцохгүйгээр,  гагцхүү  хуульчдаас  шүүгчийг  шилж  олох,  эрх  ашгийг  нь  хамгаалах  зэрэг  шүүхийг  бие даан  ажиллах  нөхцлөөр  хангахтай  холбогдсон  үүргийг  биелүүлж”  байна.  Энэ  нь  шүүхийн  шүүн таслах  ажиллагаа, захиргааны  үйл  ажиллагааг  заагтай  авч үзсэн, өөрөөр  хэлбэл  шүүх, шүүгч  шүүн таслах  ажлаа  хараат бусаар бие даан хэрэгжүүлэх нэгэн гол нөхцөл болсон дэвшилттэй  алхам  гэж үздэг.

Шүүхийн  ерөнхий зөвлөл  нь бүх шатны шүүхийн  удирдлага,  зохион байгуулалт, захиргааны үйл  ажиллагаатай  холбоотой асуудлыг  улсын хэмжээнд  нэгтгэн  судалж  асуудлыг  боловсруулан төрийн  бусад эрх мэдлийг  хэрэгжүүлж  байгаа  засаглалын  байгууллагуудтай  харилцдаг хамтын удирдлагын орон тооны  бус байгууллага  юм.

Шүүхийн  бие даан  ажиллах  нөхцлийг  хангахын тулд   засаглалын бусад  байгууллагуудтай харилцан,  үйл  ажиллагаагаа  уялдуулсны  дүнд хэрэгжих өргөн  хүрээ  бүхий  энэхүү үүргийг Шүүхийн ерөнхий  зөвлөлд Үндсэн хуулиар ногдуулсан нь  Шүүхийн  Ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүнд  засаглалын  бусад  байгууллагын  төлөөллийг  оролцуулах  шаардлагыг нөхцөлдүүлж,  төрийн  хууль  тогтоох,  гүйцэтгэх  эрх  мэдлийн байгууллагуудын  хоорондын  харилцааны  эрх зүйн  үндэс  болдог.

Шүүхийн  тухай  хуулийн  61  дүгээр  зүйлд зааснаар  Ерөнхий  зөвлөл 14  гишүүнээс  бүрдэх  бөгөөд  түүнд  Улсын дээд  шүүхийн  Ерөнхий  шүүгч, Улсын Ерөнхий  прокурор,  хууль  зүйн  асуудал  эрхэлсэн  Засгийн  газрын  гишүүн,  Улсын Их Хурал, Ерөнхийлөгчөөс томилсон  тус  бүр нэг хүн, Шүүгчдийн зөвлөлөөс сонгосон Улсын Дээд шүүх, Аймаг, анхан шатны шүүхээс тус бүр 2 шүүгч, Нийслэлийн шүүхийн 1 шүүгч орно. Орон нутагт тухайн  шатны  шүүхийн захиргааны удирдлага, шүүн таслах ажиллагааны зохион байгуулалтын асуудлыг шүүхийн тамгын хэлтэс хариуцан, Шүүхийн ерөнхий  зөвлөлийн  бодлого  шийдвэрийг хэрэгжүүлж  ажилладаг.

“Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга нь Хууль зүйн асуудал эрхэлсэн засгийн  газрын  гишүүн  байна”  гэсэн  Шүүхийн  тухай  хуулийн  өөрчлөлтийн дагуу Шүүхийн ерөнхий зөвлөлийг  1996 оны  10 дугаар  сараас  Хууль зүйн асуудал эрхэлсэн засгийн газрын гишүүн толгойлж ажлын алба  нь  Хууль  зүйн  сайдын дэргэд  ажиллах  болсон байна.    

“Шүүх  эрх  мэдэл”  хараат  бус,  бие даасан  байх  ёстой  хэмээн энэхүү  эрх  мэдлийг  хэрэгжүүлэгч  байгууллагыг засаглалын бусад байгууллагаас салангид  авч  үзэж  ирсэн хуучны өрөөсгөл ойлголтыг зассан нь шүүхийн захиргааны  удирдлагын өнөөгийн тогтолцооны хөгжлийн давуу тал, ололт  гэж үзэж  болох юм.

Шүүхийн  ерөнхий  зөвлөл  шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус  ажиллах  нөхцлийг хангах  чиглэлээр  үйл ажиллагаагаа  тасралтгүй  өргөжүүлж, энэ  ажилдаа төрийн  эрх  мэдлийг хэрэгжүүлэгч бусад байгууллагын болон олон улсын  байгууллага, хандивлагчдын дэмжлэг,  мэргэжлийн туслалцааг  авч уялдуулан, үр ашигтай  хамтран  ажилласны дүнд шүүхийн  байгууллагын  хөгжилд нааштай  ахиц өөрчлөлтүүд гарсаар байна. Шүүхийн ерөнхий зөвлөлийн  зөвхөн сүүлийн  2 жилийн үйл ажиллагааны  үр дүнд  Монгол Улсын шүүхийн боловсон хүчнийг давтан сургах Шүүгчдийн давтан сургалтын төвтэй болж, тэнд нийт шүүгчид мэргэжлээ дээшлүүлж,  төвлөрсөн  суурин газруудын шүүхүүд  орчин үеийн  техник хэрэгслээр хангагдан мэдээллийн  автомат сүлжээг ашиглаж,  шүүхийн байрны нөхцөл шинэ  түвшинд гарч, нийт шүүхийн  автомашины  парк  шинэчлэгдэж  чадлаа.          

Өнөөдөр Монгол  Улсын шүүх орчин үеийн  төрийн  байгууллагын  хөгжлийн  түвшинтэй хөл нийлэхүйц чадварлаг боловсон хүчинтэй, ажлын нөхцөл, ахуй хангамжийн хувьд  өдрөөс өдөрт өөрчлөгдөн шинэчлэгдсэн, төрийн бие даасан нэгэн эрх мэдлийг  хэрэгжүүлэгч бүхэл бүтэн институц болоод байна.  Өнөөдөр шүүхийн байгууллагын системд  ажиллаж  буй хэн бүхэн  хөгжлийн хэтийн төлөвөө харж, хараат бус, хариуцлага хүлээдэг, мэдрэмжтэй, хүртээмжтэй, бүтээмжтэй, шударга шүүхийг  төлөвшүүлэн  хөгжүүлэхийн  төлөө  үйл ажиллагаа,  мэдлэг чадвар, хүчин чармайлт, хүсэл эрмэлзлээ нэгтгэн  ажиллаж байна.

ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ  ЗӨВЛӨЛИЙН ТҮҮХИЙН ХУРААНГУЙ ТОВЧООН

1993 он[засварлах | кодоор засварлах]

- Шүүхийн тухай 1993 оны хуулиар Шүүхийн  ерөнхий  зөвлөлийг 12 гишүүнтэйгээр байгуулж, “Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргыг гишүүд дотроосоо олонхийн саналаар томилохоор” тогтоожээ.

- Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөл “Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийн анхдугаар хуралдаанд хэлэлцэх асуудлыг батлах тухай” тогтоол гаргаж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргыг сонгох, Шүүхийн ерөнхий зөвлөлийн хуралдааны дэг боловруулах, шүүгчийн орон тоог тогтоох, шүүгчид нэр дэвшигчийг бүртгэх, Шүүхийн тамгын газар байгуулах зэрэг  дүрэм, журам батлах асуудлыг авч хэлэлцжээ. 

- Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийн анхны даргаар Д.Дэмбэрэлцэрэн, Шүүхийн ерөнхий зөвлөлийн нарийн бичгийн даргаар  Г.Даштүдэв  нар ажиллаж эхэллээ.

- “Шүүх байгуулах, тэдгээрийн байршил, харьяалал, шүүгчийн орон тоог тогтоох саналыг өргөн мэдүүлэх тухай” шийдвэрийн төслийг боловсруулж, саналаа Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтжээ.

- Монгол Улсын шүүгчийн Сахилгын хорооны дүрмийг баталлаа. 

- Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийн Сахилгын хорооны бүрэлдэхүүнийг батлав.  

- “Шүүхийн тамгын хэлтсийн бүтэц, орон тоог тогтоох тухай” тухай Шүүхийн ерөнхий зөвлөлийн тогтоол баталлаа.

- Монгол Улсын шүүгчид нэр дэвшигчдийн мэргэшлийн түвшинд дүгнэлт гаргах комиссын бүрэлдэхүүн байгуулж, шалгалтын сэдвийн үндсэн чиглэлийг баталжээ.

- Монгол Улсын Ерөнхийлөгчид шүүгчийн тангараг өргөх журмын тухай дүрмийг батлуулахаар өргөн мэдүүллээ. 

- Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч, аймаг, нийслэлийн болон сум буюу сум дундын, дүүргийн шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгчээр томилуулах тухай саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх  тухай”  тогтоол баталлаа.

- Монгол Улсын Шүүхийн тамгын газар,  аймаг, нийслэлийн шүүхийн тамгын хэлтсийн ажилтнуудын зэрэг дэвийг  батлах тухай зарлигийн төслийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарт хүргүүлэв. 

- Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1993 оны 101 дүгээр зарлигаар Шүүхийн бэлгэ, тэмдгийн хэв маяг, зураглал, дүрмийг баталлаа. Шүүхийн бэлгэ, тэмдэг (лого)-ийг  Монголын урчуудын эвлэлийн хорооны гишүүн, зураач Д.Баттөмөр зохиожээ.

1994  он[засварлах | кодоор засварлах]

- Шүүх төвлөрсөн төсөвтэй боллоо.

- Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөл ”Шүүхийн бие даасан байдал, хэвийн ажиллагааг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоол гаргаж шүүгч, ажилтны нийгмийн асуудлыг шийдвэрлэх талаар 2000 он хүртэл авч хэрэгжүүлэх арга хэмжээний хөтөлбөр боловсруулахыг  Монгол Улсын Шүүхийн тамгын газар, аймаг, шүүхийн тамгын хэлтэст даалгажээ.

- Бүх шатны шүүхийг өөрийн мэдлийн орон сууцтай болох саналыг Засгийн газарт хүргүүлэв.

- “Иргэдийн төлөөлөгчдийн тоо тогтоох тухай” тогтоол баталлаа.

- “Шүүхийн практик судлах ажлыг сайжруулах зарим арга хэмжээний тухай”  тогтоол гаргаж, шүүн таслах ажлын практикийг нэгтгэн судалж, хууль зөрчсөн аливаа алдаа дутагдлыг илрүүлж арилгах, тэдгээрээс урьдчилан сэргийлэх, шүүхийг мэргэжлийн удирдлагаар хангах, шүүгчдийн мэргэжлийг дээшлүүлэх нь хуулийг нэг мөр ойлгон, шүүн таслах ажиллагааны чанарыг дээшлүүлэх ажлын салшгүй хэсэг болохыг онцгойлон үзжээ.

- “Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны ажлын тухай” тогтоол баталж, Монгол Улсын Шүүхийн тамгын газар, аймаг, нийслэлийн шүүхийн тамгын хэлтэс, зарим сум дундын болон дүүргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн хэлтэс, тасаг, хэсгийг байгуулан, цаашид мэргэжлийн алба болгон бэхжүүлэх талаар дэс  дараатай арга  хэмжээ авахаар боллоо.

- Улсын Дээд шүүхийн тамгын газарт Шүүхийн мэдээллийн нэгдсэн сүлжээний төвийг программист 1, операторч  2 орон тоотой байхаар байгууллаа.

- Монгол Улсын Шүүхийн шүүгчийн мэргэжлийн хороог байгуулж, даргаар  нь Улсын Дээд шүүхийн шүүгч Д.Алтангэрэлийг томилов. 

- “Монгол Улсын Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай  хууль”-ийн  төслийг Хууль зүйн байнгын хорооноос Улсын Их Хуралд өргөн барьсантай холбогдуулан “шийдвэр гүйцэтгэгч”-д зэрэг, дэв олгох, албан үүргээ гүйцэтгэхдээ таксинаас бусад тээврийн хэрэгслээр үнэгүй зорчих, Монгол Улсын  төрийн албаны тухай хуулийн төсөлд тусгагдсан Төрийн онцгой  албан тушаалын жагсаалтад шүүхийн тогтоол гүйцэтгэгчийг оруулах зэрэг саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлжээ. 

- Монгол Улсын Сангийн сайдад  шүүхийн тэмдэгтийн хураамжийн зохих хувийг  төвлөрүүлэн шүүхийн бие даасан байдлыг хангахад  зориулж байх санал тавьлаа. 

- Монгол Улсын Их Хурлын  Хууль зүйн байнгын хороонд  Монгол Улсын шүүхийн шүүгчийн зэрэг  дэвийн тухай төсөл хүргүүлжээ. 

- Шүүхийн ерөнхий зөвлөлийн саналаар Говьсүмбэр аймгийн шүүхийг байгууллаа.

1995 он[засварлах | кодоор засварлах]

- Шүүгчдийн эдийн засгийн баталгааг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд Монгол Улсын Шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл, шүүгчдийн цалинг шинэчлэн тогтоох тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулах талаар Шүүхийн ерөнхий зөвлөл тогтоол батлав.

-Туслах шүүгчийн тухай дүрэм баталлаа.

-Монгол Улсын Дээд шүүх, Норвеги улсын “БАР”-ын холбооны хооронд байгуулсан хэлэлцээрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд шүүгч, хуульчдад зориулсан онолын сэтгүүл бий болгож, үүсгэн байгуулагчаар нь Монгол Улсын Дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллах боллоо. 

- Шүүхийн ерөнхий зөвлөлийн нарийн бичгийн даргаар Ч.Дашнямыг томиллоо.

- “Шүүхийн тэргүүний ажилтан” цол, тэмдгийг бий  болгов. 

- “Шүүгчид, шүүхийн байгууллагын ажилтны сахилга, хариуцлагыг дээшлүүлэх  тухай” зөвлөгөөн боллоо.

- Шүүхийн ерөнхий зөвлөлийн 15 дугаар тогтоолоор “Шүүхийн тамгын хэлтсийн төлөөлөгчийн ажил, үүргийн үлгэрчилсэн хуваарь”-ийг баталлаа.

- Зарим сум буюу сум дундын шүүх, дүүргийн шүүхэд туслах шүүгч, шүүхийн тамгын хэлтсийн төлөөлөгч ажиллуулж эхэллээ.

-Шүүхийн шийдвэр гүйцэтгэгчдийг төрийн тусгай албан тушаалтны цалингийн сүлжээнд хамааруулах боллоо.

1996  он[засварлах | кодоор засварлах]

- Шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орж Шүүхийн  ерөнхий зөвлөлийг хууль  зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тэргүүлэх болов.

- Хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн Ж.Амарсанаа албан тушаалын дагуу Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргаар ажиллаж эхэллээ.

- “Шүүгчид захиргааны чөлөө олгох журмын тухай дүрэм”-ийг баталлаа.

- Шүүхийн байгууллагын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх асуудлын  хүрээнд шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хангах талаар шинэ Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгуулах ажлыг зохион байгуулах тухай 50 дугаар тогтоол гарчээ.

- “Шүүхийн тамгын хэлтсийн төлөөлөгчийн ажил, үүргийн үлгэрчилсэн хуваарь”-ийг мөрдөж эхэлжээ.

- Шүүхийн ерөнхий зөвлөлийн нарийн бичгийн даргаар Ж.Энхчулууныг томиллоо.

- Шүүхийн ерөнхий зөвлөлийн Ажлын алба Хууль зүйн яамны харьяанд ажиллахаар болов.

- Монгол Улсын Дээд шүүхийн өдөр тутмын хэвийн ажиллагааг хангах үүрэгтэй Тамгын хэлтсийг байгууллаа.

- Шүүхийн ерөнхий зөвлөлийн саналаар Сэлэнгэ аймгийн Хөтөл дэх Сум дундын 3 дугаар шүүхийг байгуулав.

-  Германы техникийн хамтын ажиллагааны нийгэмлэгийн “Иргэний эрх зүйн шинэтгэл” төслийн хүрээнд Иргэний хууль, Иргэний хууль шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль хэрэглэх аргачлал сэдэвт сургалтыг сум дундын болон дүүргийн шүүхийн Ерөнхий шүүгч нарт анх удаа зохион байгууллаа.

1997 он[засварлах | кодоор засварлах]

- Шүүхийн тухай хуульд “Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга нь Хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн байна” гэж заасны дагуу Шүүхийн ерөнхий зөвлөлийн Ажлын алба 1996 оны 11 дүгээр сараас Хууль зүйн сайдын харьяанд ажилласан 1 жилийн хугацаанд Шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хангахад “тэдгээрийн ажлын нөхцөл, материаллаг хангамжийг сайжруулах”, “шүүгчдийг давтан сургах ажилд ахиц гаргах” үндсэн 2 асуудалд гол анхаарлаа хандуулж ажиллажээ. Энэ 2 асуудлын хүрээнд “Монгол Улсын шүүгчийн ёс зүйн дүрэм”, “Шүүхийн Тамгын хэлтсийн төлөөлөгчийн ажиллах журам”, “Шүүгч, шүүхийн байгууллагын ажилтнуудад тусламж олгох журмын тухай дүрэм” зэргийг шинэчлэн баталлаа.

- Дагнасан шүүх байгуулах асуудлыг судлан, захиргааны шүүх байгуулах тухай хуулийн төсөл боловсруулах, бэлтгэл ажлыг хариуцан гүйцэтгэх ажлын хэсэг байгуулав.

- Шүүхийн байршил, ажлын ачааллын өсөлтийг харгалзан шинээр шүүх байгуулах, харьяалал, байршлыг өөрчлөх асуудлын хүрээнд Төв аймаг дах Сум дундын 2 дугаар шүүхийн харьяалал, байршилд өөрчлөлт оруулах асуудлыг Улсын Их Хуралд оруулж шийдвэрлүүллээ.

- Улсын Их Хурлын 38 дугаар тогтоолоор шүүгчийн цалингийн хэмжээг 20 хувь, 79 дүгээр тогтоолоор шүүгчийн цалинг 15-47 хувь тус тус нэмэгдүүлсэн нь Шүүхийн тухай хуульд “Бусад шүүгчийн цалинг Улсын дээд шүүхийн шүүгчийн цалинтай зохист харьцаатай байхаар тооцож, тогтоох” заалт бодитойгоор хэрэгжиж эхэллээ.

- Шүүхийн төсөвт хөндлөнгийн магадлан шинжээчийн дүгнэлт гаргуулах журмыг боловсруулж, Засгийн газрын тогтоолоор батлуулжээ.

- Шүүх хуралдааны дэг сахиулах, шүүгч, бусад оролцогчдын аюулгүй байдлын хангах, шүүхийн дуудлагаар ирэхгүй байгаа этгээдийг албадан ирүүлэх, шүүгдэгч, ялтныг хуяглан хүргэхтэй холбоотой харилцааг зохицуулах үүднээс шүүхийн тамгын хэлтсийн даргын өдөр тутмын удирдлага дор ажиллах цагдаагийн алба хаагчийг шүүхээс өгсөн захиалгын дагуу ажиллуулах журмыг Хууль зүйн сайдын тушаалаар батлуулжээ.

- Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн хөтөлбөрөөс Монгол Улсын засаглалын байгууллагуудын чадавхийг нэмэгдүүлэх хөтөлбөрийн хүрээнд Шүүхийн ерөнхий зөвлөлөөс хэрэгжүүлэх төслийг баталлаа.

- Монгол Улсын Шүүхийн шүүгчдийн мэргэшлийн хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн баталж, мэргэжлийн багш, эрдэмтдийг анх удаа бүрэлдэхүүнд нь оруулснаар шүүгчдийн мэдлэгийн  түвшинг үнэлэх, дүгнэхэд бодитой хандах боломж бүрдлээ.

- Төрийн өмчийн хороо, Үндэсний татварын ерөнхий газар, Монгол банк, Иргэний бүртгэл, мэдээллийн улсын төв, Хүүхдийн эрхийн төв зэрэг байгууллагуудтай хамтран өмч, татвар, мөнгө зээл, хөрөнгийн бүртгэл, хүүхдийн эрхийн чиглэлээр дагнан мэргэшүүлэх сургалтуудыг зохион байгуулж, 180 гаруй шүүгчийг хамрууллаа

- Улсын дээд шүүх, Увс, Ховд, Говь-Алтай, Завхан, Баян-Өлгий, Орхон, Дархан-Уул,  Дорнод аймаг болон Налайх  дүүргийн шүүх албан конторын байртай боллоо.


1998 он
[засварлах | кодоор засварлах]

- Шүүхийн байгууллагын ажилтнуудаас тодорхой шалгуур, үзүүлэлтийн дагуу хууль зүйн дээд боловсролтой болгох эчнээ сургалтыг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс санаачлан зохион байгуулах ажил эхэллээ.

- Хууль зүйн сайд С.Батчулуун Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргаар ажиллаж эхэллээ.

- “Шүүгчийн ажлын ачаалал, үр дүн, мэдлэг, сахилга, ёс зүй, эрүүл мэнд, амьжиргааны түвшний байдлыг судлах үзлэг”-ийн дүнг үндэслэн шүүхийн удирдлага, зохион байгуулалтыг боловсронгуй болгох, төсөв хангамжийг дээшлүүлэх ажлыг хэрэгжүүлж эхэллээ.

- Германы техникийн хамтын ажиллагааны нийгэмлэгийн төслийн хүрээнд Сүхбаатар дүүргийн шүүхийн удирдлага, зохион байгуулалтыг загвар шүүх болгох ажлыг эхлүүллээ.                  

- Шүүгчийг хуульчдаас шилж сонгох, шалгаруулах журамд “БАР”-ын тогтолцоог бий болгох чиглэлээр өөрчлөлт оруулах асуудлыг судлах ажлыг эхлүүлжээ.

- Шүүгчийн үйл ажиллагаа, ёс зүйтэй холбоотой өргөдөл, гомдол, хэвлэл мэдээллээр гарсан асуудлыг шалган, хэрхэн шийдвэрлэсэн талаар тухай бүр мэдээлж байхаар боллоо.   

- Шүүхийн ерөнхий зөвлөлийн “Мэдээлэл”-ийг 2 сар тутам гаргаж байхаар боллоо.  

  == 1999 он == - Шүүхийн ерөнхий зөвлөл бүх шатны шүүхийн шүүгчийг гарын авлагаар хангах, сургалтад хамруулах, шүүхийн эдийн засгийн болон бие даасан хараат бус байдлыг хангах асуудлыг гол зорилгоо болгон дэвшүүлжээ.

- Шүүхийн ерөнхий зөвлөлийн саналаар  Хэнтий аймгийн  Бор-Өндөр  дэх Сум дундын 2 дугаар  шүүхийг байгууллаа.

- Хууль зүйн сайд Л.Цог Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргаар 1999 оны 10 дугаар сар хүртэл ажиллав.

- Шүүгчийн ажил дүгнэх үзүүлэлтийг шинэчлэн баталжээ.

- АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр “Монгол Улсын шүүгчийн ном” гарын авлагыг боловсруулж гаргалаа.

- “Шүүгчийн ном”-ыг хэрхэн ашиглах эрх зүй, онол-практикийн асуудлаар бүх шатны шүүхийн 345 шүүгчид 10 сарын хугацаанд сургалт зохион байгуулжээ.

- Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргаар Хууль зүйн сайд Д.Ганболд ажиллаж эхэллээ.

- Шүүхийн ерөнхий зөвлөлийн 39 дүгээр тогтоолоор шүүхийн байгууллагын төрийн захиргааны албан хаагчдын ангилал, зэрэглэлийг шинэчлэн тогтоожээ.

- Нийт шүүхийг хамарсан эрүү, иргэний хэргийн бүртгэлийн Judge программыг туршилтын журмаар ажиллуулж эхэллээ.

- Шүүхийн ерөнхий зөвлөлийн нарийн бичгийн даргаар Н.Ганбаярыг томилжээ.

- Шүүхийн ерөнхий зөвлөлийн үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, Ажлын албаны бүтцийг баталлаа. 


2000 он
[засварлах | кодоор засварлах]

-  Улсын Их Хурлын 39 дүгээр тогтоолоор “Монгол Улсын шүүх эрх мэдлийн  стратеги төлөвлөгөө”-г баталжээ.

- Хууль зүйн сайд Ц.Нямдорж Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргаар ажиллаж эхэллээ.

- “Монгол Улсын шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг сонгон шалгаруулах журам”,  “Монгол Улсын шүүхийн шүүгчийн мэргэшлийн хорооны дүрэм”, “Монгол Улсын Шүүхийн шагналын дүрэм”-ийг баталжээ. 

- Шүүхийн материаллаг хангамж, шүүгч, ажилтнуудын нийгмийн баталгааг хангах чиглэлээр шийдвэрийн төсөл боловсруулан, “Шүүхийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 116 дугаар тогтоол батлуулав. Тус тогтоолоор шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хангах арга хэмжээг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилго бүхий “Шүүхийг дэмжих сан”-г байгуулах, Говьсүмбэр, Төв, Ховд, Баян-Өлгий аймгийн шүүхийг албан контортой болгох, Дархан-Уул, Орхон, нийслэлийн Налайх дүүргийн шүүхийн байрны эзэмшлийн асуудлыг шийдвэрлэхийг холбогдох яам, газруудад даалгалаа.

- Шүүхийн боловсон хүчинг сонгон шалгаруулах ажлын эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох ажлын хүрээнд “Монгол Улсын шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг сонгон шалгаруулах журам”, “Шүүгчийн мэргэшлийн түвшин, ажил хэргийн чадварыг шалгаж, дүгнэлт гаргах журам”-ыг шинэчлэн баталлаа.

- Шүүхийн захиргааны удирдлага, дотоод ажлын зохицуулалтыг эргэн харж “Улсын дээд шүүх болон аймаг, нийслэлийн шүүхийн тамгын хэлтсийн үлгэрчилсэн дүрэм”-ийг шинэчлэн баталлаа.

- Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэмжлэгтэйгээр “Шүүгчийн давтан сургалтын төв”-ийн үйл ажиллагаа эхэлж, нийт шүүгчдийн 48,7 хувь Эрүүгийн хууль,  Иргэний хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиудыг хэрэглэх аргачлалын талаар сургалтад хамрагдлаа.

- Германы техник, хамтын ажиллагааны нийгэмлэг, Соросын сан зэрэг байгууллагуудад тодорхой санал тавьж шийдвэрлүүлснээр нийслэлийн дүүргүүд, Дундговь аймгийн шүүхийг компьютер, техник хэрэгслээр бүрэн хангаж, шүүхийн бичиг хэрэг, бүртгэл хяналт, мэдээллийн программыг суурилуулан дотоод сүлжээтэй болгожээ.

- Төрийн өмчийн хорооны 44 дүгээр тогтоолоор нийслэлийн Баянгол дүүргийн шүүхэд 20,1 сая төгрөгийн, Хан-Уул дүүргийн шүүхэд 9,7 сая төгрөгийн үнэ бүхий конторын барилгыг Монгол банкны балансаас шүүхийн балансад шилжүүллээ.


2001 он
[засварлах | кодоор засварлах]

- Шүүхийн зохион байгуулалт, захиргааны удирдлагыг боловсронгуй болгох асуудал АНУ-ын Муж улсуудын шүүхийн үндэсний төвөөс хэрэгжүүлж буй “Монгол Улсын шүүх эрх мэдлийн шинэтгэлийн төсөл”-ийн нэн тэргүүний арга хэмжээ болон хэрэгжиж  эхэллээ.

- Шүүхийн мэргэшлийн хорооны үйл ажиллагааг боловсронгуй болгох чиглэлээр эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, шүүгчийн мэргэжлийн түвшин, ажил хэргийн чадварыг үнэлж дүгнэх, шалгуур үнэлгээг төрийн албаны болон боловсролын салбарын үнэлгээтэй  нийцүүлэх ажлыг эхлүүллээ.

- Шүүх эрх мэдлийн стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлын хүрээнд шүүхийг компьютержүүлэх, сүлжээнд холбох ажлыг хөдөө, орон нутагт зохион байгуулж эхэллээ.

- “Шүүх эрх мэдэл” мэдээллийн товхимлыг улирал тутам гаргахаар боллоо.

- Шүүгчийн хувийн хэрэг, тэдний талаарх мэдээллийг багтаасан боловсон хүчний мэдээллийн программтай болох эх суурь тавигдлаа.

- ХБНГУ-ын Ханнс-Зайделийн сангийн Монгол дахь төлөөлөгчийн газраас хуульчдад давтан сургалт явуулах, судалгаа хийх зорилго бүхий “Эрх зүйн боловсрол” академийг үүсгэн байгуулж, шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудад зориулсан сургалтыг явуулж эхэллээ.

- Шүүгчийн ажлын хариуцлага, сахилга, ёс зүй, мэргэшлийн түвшингийн байдалд  үнэлэлт, дүгнэлт өгөх үзлэгийг улсын хэмжээнд зохион байгууллаа.

- Шүүхийн байранд хууль зүйн товчоо, өмгөөлөгч, нотариатч нарт албан тасалгаа түрээсээр ашиглуулахыг зогсоох шийдвэр гаргалаа.

- Нийт шүүхийн хэмжээнд ажиллаж байгаа шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нарыг хууль зүйн дээд боловсролтой болгох, компьютер, техник хэрэгсэл, шүүхийн дотоод мэдээллийн программ дээр ажиллах чадвартай болгох ажил эхэлжээ.


2002  он
[засварлах | кодоор засварлах]

- Шүүхийн тухай хуулийг шинэчлэн баталж “Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга нь  Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч байхаар” боллоо. 

- Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ч.Ганбат Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргаар ажиллаж эхэллээ.

- Улсын Их Хурал “Захиргааны хэргийн шүүх байгуулах тухай” хуулийг батлав.

- Шүүхийн тухай хуулийн дагуу Шүүхийн мэргэшлийн хороо, Шүүхийн сахилгын хороог шинэчлэн байгууллаа.

- “Шүүгчийн ёс зүйн дүрэм”, “Монгол Улсын шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг сонгон шалгаруулах журам”, “Шүүхийн мэргэшлийн хорооны  дүрэм”, “Шүүхийн сахилгын хорооны дүрэм”-ийг шинэчлэн боловсруулж баталлаа.

- Шүүхийн ерөнхий зөвлөлийн вэбсайтыг бий болгож, интернетийн сүлжээнд орууллаа.

- Шүүхийн тухай шинэ хуулийн дагуу Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга  нь Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч болсноор Ажлын алба Улсын Дээд шүүхэд шилжин байрлалаа.

- Шүүхэд мэдээлэл, лавлагааны үйл ажиллагааны алба ажиллуулах тухай тогтоолыг батлав.


2003  он
[засварлах | кодоор засварлах]

- Шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах төв, орон нутгийн байгууллагуудын удирдах ажилтны Нэгдсэн зөвлөгөөн боллоо.

- Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийн 10 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүллээ.

- Шүүхийн ерөнхий зөвлөлийн бодлого, шийдвэрийн үндэслэлийг зөвшилцөн боловсруулах, гарсан шийдвэрийн хэрэгжилтийг тасралтгүй зохион байгуулахад санал, зөвлөмж  өгөх чиг үүрэг бүхий Зөвлөлдөх хороог 5 чиглэлээр байгуулав. 

- Шүүхийн сахилгын хороог Монгол Улсын шүүхийн хэмжээнд нэгтгэн байгуулж, орон тооны ажлын албатай болголоо.

- “Тусгай хэрэгсэл хэрэглэх журам”-ыг баталлаа.

- Шүүхийн ерөнхий зөвлөлийн үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн хөтөлбөрийг Төрийн захиргааны болон төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуульд нийцүүлэн боловсруулж баталлаа.

-  Монголын шүүх эрх мэдлийн шинэтгэлийн хөтөлбөртэй хамтран “Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангахад Ерөнхий шүүгч, тамгын газар, хэлтсийн дарга  нарын үүрэг, харилцан ажиллагаа”  чуулга уулзалтыг зохион байгууллаа.

- Захиргааны хэргийн шүүхийн орон тоо,  төсвийг Улсын Их Хурал батлав.

2004 он[засварлах | кодоор засварлах]

- “Монгол Улсын шүүхийн менежментийг боловсронгуй болгох үзэл баримтлал”-ыг баталжээ.

- Захиргааны хэргийн шүүх байгуулах тухай хуульд заасны дагуу 21 аймаг, нийслэл тус бүрт захиргааны хэргийн шүүх байгуулж, тэдгээрт ажиллах 76 шүүгчийн орон тоог Улсын Их Хурлын тогтоолоор баталлаа.

- Улсын Дээд шүүх, Хууль зүйн үндэсний төвтэй хамтран  Дэлхийн банкны “Шүүх эрх зүйн шинэчлэл” төслийн дэмжлэгтэйгээр “Захиргааны хэргийн шүүх” сургалтыг шүүх, хуулийн байгууллагын ажилтнуудыг оролцуулан зохион байгууллаа.

- Хууль зүй, дотоод хэргийн сайд, Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын Ерөнхий прокурорын хамтарсан тушаал, захирамжаар “Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, шүүн таслах ажиллагаанд холбогдох баримтын төрөлжсөн архивын ажлын заавар”-ыг баталлаа.

- Дархан-Уул аймгийн шүүх, нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн барилгын их засварын ажлыг Дэлхийн банкны “Шүүх эрх зүйн шинэчлэл” төслийн хөрөнгөөр хийж гүйцэтгэлээ.

- Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шүүхүүдийн тулгамдсан зорилтыг хэрэгжүүлэх асуудлаар анх удаа интернетийн “онлайн” ярилцлага зохион байгуулав.

- Бүх шатны шүүхийн Ерөнхий шүүгч нарт бие хамгаалах тусгай хэрэгсэл олголоо.

2005 он[засварлах | кодоор засварлах]

- Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд гарсан холбогдох эрх зүйн актуудыг мөрдлөг болгох, шүүхийн менежментийг боловсронгуй болгох үзэл баримтлалыг нийт шүүхүүдэд жигд нэвтрүүлж хэрэгжүүлэх, захиргааны хэргийн шүүхийн үйл ажиллагааг бэхжүүлэх нь тухайн оны гол зорилт байлаа.

- Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч С.Батдэлгэр Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргаар ажиллаж эхэллээ.

- Шүүхийн менежментийг боловсронгуй болгох үзэл баримтлалыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх 6 ажлын хэсгийн саналыг үндэслэн Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргаас “Монгол Улсын шүүхийн менежментийг боловсронгуй болгох үзэл баримтлалыг хэрэгжүүлэх ажлын Ерөнхий төлөвлөгөө”-г баталлаа.

- Шүүхийн ерөнхий зөвлөл, “Шүүх эрх зүйн шинэчлэлт” төсөл, “Шүүх эрх мэдлийн шинэтгэлийн хөтөлбөр” төслөөс шүүхийн үйл ажиллагааг олон нийтэд ил тод болгох, мэдээллийн технологийн шинэлэг ололтыг шүүхэд нэвтрүүлэх зорилгоор “Шүүхийн мэдээллийн нэгдсэн сан, нэгдсэн сүлжээ байгуулах” тухай гурвалсан санамж бичгийг байгууллаа.

- Шүүхийн үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцлийг бүрдүүлэхээр Шүүхийн ерөнхий зөвлөлөөс аймаг, нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн тамгын хэлтсийн орон тоог шинэчлэн тогтоож, шинээр 35 орон тоог нэмж баталлаа.

- Ховд аймгийн Булган дахь сум дундын 2 дугаар шүүхийн байрыг ашиглалтад орууллаа.

- Монгол банкны эзэмшилд байсан байрыг данснаас дансанд шилжүүлэн Төв аймгийн шүүх өөрийн эзэмшлийн байртай боллоо.

2006 он[засварлах | кодоор засварлах]

- “Шүүх хуралдааны танхимын загвар”, “Монгол Улсын шүүхийн шагналын журам”, “Албан томилолтын зардлыг олгох журам”, “Шүүхэд хэрэг, нэхэмжлэл, өргөдөл, гомдол, хүсэлт  хүлээн авах тухай  журам” батлав. 

- “Монгол Улсын шүүх эрх мэдлийг 2006-2012 онд хөгжүүлэх стратеги төлөвлөгөө”-ний төслийн анхны хувилбарыг боловсруулжээ.

- “Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс бүх шатны шүүхийн тамгын газар, хэлтсийн үйл ажиллагааг шалган туслах ажлын ерөнхий удирдамж”-ийг баталлаа. Энэ удирдамж нь шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хангахтай холбогдсон хууль, тогтоомж, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн шийдвэрийн хэрэгжилт, шүүх, шүүхийн тамгын газар, хэлтсийн удирдлага зохион байгуулалт, хэтийн болон үйл ажиллагааны төлөвлөгөө, түүний биелэлт, шүүгч, ажилтнуудын ажлын хариуцлага, сахилга зэргийг шалган туслах зорилго агуулсан.

- Монгол Улсад шүүх байгуулагдсаны 80 жилийн ойг улс даяар тэмдэглэн өнгөрүүллээ.

- Шүүхийн Ерөнхий зөвлөлийн Ажлын алба Дэлхийн банкны санхүүжилттэй “Шүүх, эрх зүйн шинэчлэлт” төслийн хүрээнд Захиргааны хэргийн шүүхийн байр бариулах, засварлах, шүүгч, ажилтнуудын өрөө тасалгаа, шүүх хуралдааны танхимыг шинэчлэх, тоноглох ажлыг газар дээр нь очиж, эцсийн байдлаар тохиролцох зорилгоор зарим аймгуудад ажиллалаа. 

- “Монгол Улсын мянганы хөгжлийн зорилтын ес дэх зорилгын хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-нд “Захиргааны хэргийн шүүхийн чадавхийг нэмэгдүүлэх”, “Шүүгчийн эдийн засгийн хараат бус байдлыг бэхжүүлэх, тэдний нийгмийн асуудал, цалин хангамжийг нэмэгдүүлэх” гэсэн томъёоллыг нэмж тусгууллаа.

2007 он[засварлах | кодоор засварлах]

- Шүүхийн Ерөнхий зөвлөлийн хуралдаанаар “Шүүхийн Ерөнхий зөвлөлийн үйл ажиллагааны стратегийн загварыг батлах тухай” тогтоолыг баталж,  Ажлын алба шүүхийг 2021 он хүртэл хөгжүүлэх стратеги төлөвлөгөөний төслийг  боловсруулжээ.  

- Шүүхийн захиргааны удирдлага, зохион байгуулалтын нэгдсэн стандарт тогтоох ажлын хүрээнд эрх бүхий байгууллага, албан тушаалтны тогтоосон шүүхийн үйл ажиллагаанд зайлшгүй мөрдөгдөх эрх зүйн 90 гаруй  актыг эмхтгэн, АНУ-ын Шүүх эрх мэдлийн шинэтгэлийг хөгжүүлэх төслийн санхүүжилтээр “Шүүхийн захиргааны удирдлага” нэртэйгээр анх удаа хэвлэн гаргалаа.

- Улсын Дээд шүүхэд шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албыг болон “Шүүхийн мэдээллийн төв”-ийг тус тус шинээр байгуулж, “Шүүхийн мэдээлэл лавлагааны албаны ажиллах журам”-ыг баталж, бүх шүүхүүдэд уг албыг хариуцсан орон тооны ажилтантай болгов. 

- “Шүүхийн менежментийг боловсронгуй болгох үзэл баримтлал”-ыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Монгол Улсын шүүхэд анх удаа “Эрүү, Иргэн, Захиргааны хэргийн хөдөлгөөний стандарт” болон “Хэргийн индексийн тухай журам”-уудыг Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс батлан гаргалаа.

- Шүүхийн Ерөнхий зөвлөлийн  Ажлын албаны чадавхийг дээшлүүлж орон тоог нь 2 дахин нэмэгдүүлж, 20 хүнтэй ажиллахаар боллоо.

- Монгол Улсын Ерөнхийлөгчийн 192 дугаар зарлигаар “Шүүхийн Сахилгын хорооны дүрэм”-ийг шинэчлэн батлууллаа.

2008 он[засварлах | кодоор засварлах]

- Монгол Улсын шүүхийг 2009-2021 он хүртэл хөгжүүлэх стратеги төлөвлөгөөг  боловсруулж, батлуулах ажлын хүрээнд уг төлөвлөгөөг сүүлийн хувилбараар “Монгол Улсын шүүх эрх мэдлийн стратеги төлөвлөгөөг шүүхэд хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэх үндсэн чиглэл” гэж томьёолжээ.

- Шүүхийн байгууллагад нийтээр дагаж мөрдөх шүүхийн захиргааны удирдлагатай холбоотой нийт 130 гаруй актыг эмхтгэн 2 боть болгон хэвлүүллээ.

- Шүүхийн мэдээллийн техник, технологийн шинэчлэлийн хүрээнд “ШЭМШХ” төслийн санхүүжилтээр “Терравокс” ХХК-ийн “Алсын зайн сургалт”-ын видео тоног төхөөрөмжийг бүсчилсэн хөгжлийн төвүүд болох Дархан-Уул, Завхан, Орхон, Өвөрхангай, Ховд, Хэнтий, Төв аймгийн шүүх болон Шүүхийн ерөнхий зөвлөл дээр суурилуулан, дээрх шүүхүүдийг VPN /тоон мэдээлэл дамжуулах сүлжээ/-нд холболоо.

- Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Баянхонгор аймгийн шүүхийн болон Нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхийн барилгын өргөтгөлийн ажлыг дуусгаж, нийслэлийн Чингэлтэй дүүргийн шүүхийн барилгын суурийн ажлыг  хийлээ.

- Шүүгч, шүүхийн ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор төсвийн хөрөнгө оруулалтаар шүүхийн түүхэнд анх удаа байгууллагын мэдлийн 51 орон сууцыг худалдан авч, шүүхүүдэд хуваариллаа.

- Шүүгч, ажилтнуудын нийгмийн асуудалд дэмжлэг үзүүлэх зорилгоор тэдэнд орон сууцны урт хугацааны хөнгөлөлттэй зээл олгох асуудлыг ХААН банктай хамтран шийдвэрлэсний үр дүнд хөдөө орон нутгийн шүүхийн 200 гаруй шүүгч, ажилтнууд нийт 5 тэрбум гаруй төгрөгийн зээл авч, орон сууцтай болжээ.

2009 он[засварлах | кодоор засварлах]

“Монгол Улсын шүүх эрх мэдлийн стратеги төлөвлөгөөг шүүхэд хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэх үндсэн чиглэл”-ийн төслийг боловсруулжээ.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн 15 дугаар тогтоолоор “Монгол Улсын шүүхийн мониторингийн үзэл баримтлал”-ыг баталлаа.

“Монгол Улсын шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчид нэр дэвшигчийг сонгон шалгаруулах журам”-ыг шинэчлэн батласнаар урьд нь зохицуулагдаагүй байсан зарим харилцааг нэмж зохицуулахаар боллоо.  

Шүүхийн менежерүүдийн үйл ажиллагааны үр дүнд өгөх үнэлгээг илүү бодитой болгох зорилгоор Шүүхийн тухай хуульд заасны дагуу шүүхийн тамгын газар, хэлтэс, албаны үйл ажиллагааны тайланг тухай шүүхийн шүүгчдийн зөвлөлгөөнөөр хэлэлцэж, гарсан шийдвэрийг Төсвийн ерөнхийлөн захирагчаас  тэдэнд үнэлгээ өгөхдөө харгалзан үзсэн нь үр дүнгийн гэрээг дүгнэхэд илүү бодитой үнэлэлт боллоо. 

“Иргэний болон гэр бүлийн хэрэгт эвлэрүүлэн зуучлалыг ашиглах нь”  төслийг  Улсын Дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл, Монголын өмгөөлөгчдийн холбоо нь Японы “ЖАЙКА” олон улсын байгууллагатай хамтран 2010 оноос хэрэгжүүлэхээр болж, хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурав.

Олон Улсын шүүгчдийн холбооны 52 дахь удаагийн чуулга уулзалт Марокко улсын Марракеш хотод зохиогдож  дэлхийн 70 гаруй улсын шүүгчдийн холбоог төлөөлж, 200 гаруй зочин, төлөөлөгчид оролцлоо. Уг арга хэмжээнд Монголын шүүгчдийн холбооны төлөөлөл оролцсон нь Монголын шүүгчдийн холбоог Олон Улсын шүүгчдийн холбооны жинхэнэ гишүүнээр элсүүлэхэд чиглэсэн чухал арга хэмжээ боллоо.

2010 он[засварлах | кодоор засварлах]

Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зориг Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргаар ажиллаж эхэллээ.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын захирамжаар “Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Шүүх эрх мэдлийн хүрээнд шинэтгэлийг гүнзгийрүүлэх хөтөлбөр”-ийг шүүхэд хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэх үндсэн чиглэл” гэсэн бодлогын баримт бичгийг батлан гаргасан байна.

Хууль санаачлагч субъектүүдээс “Шүүхийн тогтолцооны тухай хууль”, “Шүүхийн Ерөнхий зөвлөлийн тухай хууль”, “Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль”, “Монголын шүүгчдийн хамтын нийгэмлэгийн тухай хууль” зэрэг шүүгч болон шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэхэд оролцогч бусад байгууллагын эрх зүйн байдал, үйл ажиллагааны журмыг чанар, агуулга, зохицуулалтын шинэ түвшинд гаргах ёстой багц хуулиудын төслийг боловсруулахад оролцож, саналаа өглөө.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн хуралдаанаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх байгуулах тухай асуудлыг хэлэлцэн тогтоол гаргаж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлсний дагуу “Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх байгуулах тухай” хуулийг батлан гаргалаа.  

Шүүхэд хэлэлцэгдэж буй хэрэг, маргаанд насанд хүрээгүй этгээд биечлэн оролцоход хуульд болон олон улсын гэрээ, конвенцид заасан тэдний эрхийг хангах зорилгоор “Шүүхэд хүүхдийн тусгай өрөө ажиллуулах тухай журам”-ыг батлан гаргажээ.

Шүүхийн байгууллагад нийтээр дагаж мөрдөх шүүхийн захиргааны удирдлагатай холбоотой эрх зүйн 30 гаруй актыг эмхтгэн “Шүүхийн захиргааны удирдлага эрх зүйн баримт бичгийн эмхтгэл-3”-ийг гаргалаа.

Шүүгч, ажилтнуудын ёс зүйн хэм хэмжээг тогтоосон 10 актыг агуулсан шүүхийн захиргааны удирдлагын эрх зүйн баримт бичгийн 4 дэх  эмхтгэлийг “Монгол Улсын шүүхийн шүүгч, ажилтнуудын дагаж мөрдөх ёс зүйн холбогдолтой олон улсын болон үндэсний хууль, тогтоомж” нэртэйгээр Шүүхийн сахилгын хорооны ажлын албанаас анх удаа эрхлэн гаргав.

Монгол Улсын шүүх, Германы техникийн хамтын ажиллагааны нийгэмлэгийн “Эдийн засгийн тогтвортой хөгжлийн эрх зүйн орчныг баталгаажуулах” төсөл хамтран хэрэгжүүлж буй Монгол Улсын шүүхийн мониторингийг хэрэгжүүлэх үйл ажиллагаа улам эрчимжлээ.

Дэлхийн банкны “Хууль зүйн салбарын үйлчилгээг сайжруулах төсөл”-ийн хүрээнд захиргааны хэргийн шүүхийн програмыг боловсруулах ажлын хэсгийг байгууллаа.

Шүүгчийн сонгон шалгаруулалт зарлагдсан тохиолдолд нийслэл болон орон нутгаас шүүгч, Ерөнхий шүүгчид нэрээ дэвшүүлэх сонирхолтой хүмүүсийг шуурхай мэдээллээр хангах зорилгоор шүүгчийн сонгон шалгаруулалттай холбоотой зар, бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт болон бусад мэдээллийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн www.gcc.mn веб сайтаар дамжуулан хүргэж эхэллээ.

Шүүгчийн ёс зүйн шинэчилсэн дүрмийг “Бангалорын зарчим”-д нийцүүлэн боловсруулж,  мөрдөн ажиллах боллоо.

2011 он[засварлах | кодоор засварлах]

- Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Улсын Дээд шүүх, Шүүхийн Ерөнхий зөвлөл, Ерөнхийлөгчийн Тамгын газартай хамтарч “Шүүх эрх мэдлийн шинэчлэл ба шударга ёс” үндэсний чуулганыг зохион байгууллаа.

- Шүүхийн шинэтгэлийн талаар “Шүүхийн тухай хууль”, “Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль”, “Шүүхийн захиргааны тухай хууль”, “Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль”, “Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хууль”, “Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль” зэрэг шинэ багц хуулийн төслүүдийг Монгол Улсын Ерөнхийлөгч санаачлан, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэв.

- Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх байгуулагдснаар Монгол Улсын Захиргааны хэргийн шүүх бие даасан бүрэн тогтолцоотой болж чадлаа.

- Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх байгуулсантай холбогдуулан Шүүхийн ерөнхий зөвлөлийн 14 дүгээр тогтоолоор “Шүүхийн Мэргэшлийн хорооны дүрэм”-д нэмэлт орууллаа.

- Аймаг, нийслэл, нийслэлийн захиргааны хэргийн шүүхүүдийн тамгын хэлтсийн дарга нартай 2011 оны үр дүнгийн гэрээг байгуулахдаа шүүхийн менежерүүдийн үйл ажиллагааны үр дүнд өгөх үнэлгээг илүү бодитой болгох зорилгоор Шүүхийн тухай хуульд заасны дагуу үйл ажиллагааны тайланг тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөлгөөнөөр хэлэлцэж, гарсан шийдвэрийг Төсвийн ерөнхийлөн захирагчаас  тэдэнд үнэлгээ өгөхдөө харгалзан үзсэн нь үр дүнгийн гэрээг дүгнэхэд илүү бодитой үнэлэлт боллоо.

- “Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн ололтыг шүүхэд нэвтрүүлэх үндсэн чиглэл”-ийг баталсан нь Монголын шүүхийн технологийн үйл ажиллагаанд баримтлах анхны томоохон цогц  баримт бичиг болжээ.

-  Шүүхийн ерөнхий зөвлөлийн “Хүндэт тэмдэг”-ийн загвар, тодорхойлолтыг шинэчлэн баталжээ. 

- “Шинэ шүүх, шинэчлэгдсэн шүүгч” уриан дор эрх зүйн соёлын аяныг нийт шүүхийн хүрээнд зохион байгуулах хөтөлбөрийг баталлаа.

- “Юнивишн” ХХК-тай интернет холболтын гэрээ байгуулан, Шүүхийн Ерөнхий зөвлөл, Нийслэлийн захиргааны хэргийн шүүх, Нийслэл, дүүргийн шүүхүүдийг интернетэд холболоо.

2012 он[засварлах | кодоор засварлах]

- Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Шүүхийн тухай хууль”, “Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль”, “Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль”,  “Шүүхийн захиргааны тухай хууль”, “Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хууль”, “Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль”-ийг Улсын Их Хурал баталлаа.

- Улсын Их Хурлаас шинэчлэн баталсан шүүхийн тухай багц хуулиудын хэрэгжилтийн бэлтгэл ажил, зохион байгуулалтыг хангах болон эдгээр хуулиудаар хүлээсэн боловсруулах шаардлагатай нийт 43 дүрэм, журам, стандартын төслийг боловсруулж, батлуулах ажлын хэсгийг тус тус байгууллаа.

- Шүүхийн тухай шинэ хуульд заасны дагуу Шүүх байгуулах тухай хуулийн төсөл, Шүүгчийн орон тоо батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын шинэчилсэн найруулгын төслийг, үзэл баримтлал, танилцуулгын хамтаар боловсрууллаа.

- Өмнөговь аймгийн Ханбогд суманд шүүх байгуулах, шүүгчийн орон тоог Улсын Их Хурлаар батлуулж, 2013 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хуулийг дагаж мөрдөхөөр бэлтгэл ажлыг хангалаа.

- Япон Улсын Засгийн газрын “Жайка” нийгэмлэгтэй хамтран иргэний эрх зүйн маргааныг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх аргыг дэмжих зорилгоор “Эвлэрүүлэн зуучлах тогтолцоог сайжруулах төсөл-II”-ийг үргэлжлүүлэхээр тохиролцож, гэрээнд гарын үсэг зурлаа.

- “Шүүхийн ерөнхий зөвлөл байгуулагдсаны 20 жилийн ойг тэмдэглэх тухай” тогтоол батлав.

- Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн “Эдийн засгийн тогтвортой хөгжлийн эрх зүйн орчинг баталгаажуулах” төсөлтэй хамтран “Шүүхийн мониторонгийн үзэл баримтлал”-ыг хэрэгжүүлэх ажлын эхний шат болох анхан шатны шүүхэд иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааг дэмжсэн “Иргэн-1” программыг боловсруулан дуусгаж , бүх шүүхэд нэвтрүүлэх ажиллагаа эхэллээ.

- Дэлхийн банкны “Хууль зүйн салбарын үйлчилгээг сайжруулах” төслийн санхүүжилтээр нийт шүүхүүдийг холбосон шилэн кабелийн сүлжээ бий болгох  гэрээ байгууллаа.

- Шүүхийн байгууллагын шүүгч, ажилтнуудын албан тушаал, ажлын байр, сургалт, мэргэжил мэргэшил, ур чадвар, шагнал урамшуулал, хэтийн төлөв зэрэг хувь хүний талаарх бүхий л мэдээллийг оруулсан, хүний нөөцийн хэрэгцээ шаардлагыг бүрэн тусгаж, төлөвлөлт хийх боломжийг бүрдүүлэх зорилготой хүний нөөцийн онлайн программ хангамжийг ашиглалтад орууллаа. 

- Шүүхийн тухай багц хуулиудын шаардлагад нийцүүлэн шүүгчийн туслах бөгөөд шүүх хуралдааны нарийн бичгийн даргын албан тушаалыг салгаж, ажил үүргийн хуваарийг өөрчиллөө. 

- Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын Дээд шүүх болон Европын сэргээн босголт, хөгжлийн банк /EBRD/, Олон улсын хөгжлийн эрх зүйн байгууллага /IDLO/ хамтран Худалдааны эрх зүйн чиглэлээр багш бэлтгэх, шүүгч нарт сургалт явуулах талаар 2 жилийн хугацаатай төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.

- Шүүхийн ерөнхий зөвлөлийн Ажлын албаны бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэн баталж, нийт 8 орон тоог нэмэгдүүллээ.

- Дэлхийн банкны “Хууль зүйн салбарын үйлчилгээг сайжруулах төсөл”-ийн санхүүжилтээр Өвөрхангай аймгийн Хархорин дахь, Завхан аймгийн Тосонцэнгэл дэх, Ховд аймгийн Булган дахь, Хэнтий аймгийн Бор-Өндөр дэх сум дундын шүүхүүдийн конторын барилгыг барьж  ашиглалтад орууллаа.

- Шүүхийн ерөнхий зөвлөлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах алба шинээр байгуулагдлаа.

- Шүүхийн ерөнхий зөвлөлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах алба шүүхийн үйл ажиллагааны талаарх бодит мэдээллийг олон нийтэд тогтмол хүргэх зорилгоор “Дэнс”цуврал нэвтрүүлгийг хийж эхэллээ.

2013 он[засварлах | кодоор засварлах]

- Монгол Улсын Их Хурал “Шүүхийн тухай багц хуулийг дагаж мөрдөх журмын тухай”, “Шүүх байгуулах тухай” хууль болон “Шүүгчийн орон тоо батлах тухай”, “Шүүхийн тухай багц хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” тогтоол баталлаа. 

- Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын захирамжаар Шүүхийн тухай багц хуулиудад заасан дүрэм, журмын төслийг холбогдох хуулиудтай нийцүүлэн боловсруулж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн хуралдаанд танилцуулж батлуулах, зохион байгуулах үүрэг бүхий 6 дэд ажлын хэсгийг байгууллаа.

- Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргаар Н.Дагвыг томиллоо.

- Ерөнхийлөгчийн Тамгын газар, Шүүхийн Ерөнхий Зөвлөлөөс хэрэгжүүлж буй “Нээлттэй шүүх” төслийн нээлтийн ажиллагаа Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх дээр боллоо.

- Шүүхийн иргэдийн төлөөлөгчдийн хуульд заасны дагуу нийслэл,  орон нутгийн анхан шатны шүүхийн Тамгын газраас нутгийн захиргааны байгууллагатай хамтран нийт 3021 иргэдийн төлөөлөгчийн нэрсийн жагсаалт, судалгааг гаргуулан авч нэгтгэх ажлыг хийлээ.

- Японы олон улсын хамтын ажиллагааны “Жайка” байгууллагатай хамтран эвлэрүүлэн зуучлагч бэлтгэх сургалтыг 2010 оноос эхлэн 4 удаа зохион байгуулсныг үргэлжлүүлэн 2013 оны 2 дугаар сарын 20-23-ны хооронд эвлэрүүлэн зуучлагч нарын ээлжит сургалтыг зохион байгууллаа.

- Монгол Улсын шүүхийн цахим засаглалыг хөгжүүлэх, мэдээллийн технологийн дэд бүтцийг сайжруулах зорилтын хүрээнд Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг /GIZ/-ийн “Эдийн засгийн тогтвортой хөгжлийн эрх зүйн орчинг баталгаажуулах” төслийн санхүүжилтээр  “Иргэн-1” програмын дэд бүтэц болох иж бүрэн сервер, сүлжээний 621,8 сая төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмжүүдийг  32 шүүхэд нийлүүлэх ажлыг үргэлжлүүлэн хийлээ.

- Шүүхүүдийг тоног төхөөрөмж, шүүх хуралдааны танхимыг тавилгаар хангах ажлын хүрээнд Өмнөговь аймгийн Ханбогд дах сум дундын II  дугаар шүүхийг компьютер, принтер, албан тасалгааны тавилгаар хангалаа.

- Үндэсний өдөр тутмын “Өнөөдөр” сонинтой хамтран ажиллах гэрээ байгуулж тус сонины А3-р нүүрт “Шүүхийн ерөнхий зөвлөлийн мэдээлэл”-ийн булан тогтмол ажиллуулж эхэллээ.

1993-2002 Гүйцэтгэх эрх мэдэлд суурилсан шүүхийн захиргааны загвар[засварлах | кодоор засварлах]

2002-2012 улсын дээд шүүхэд түшиглэсэн шүүхийн захиргааны загвар[засварлах | кодоор засварлах]

Бие даасан шүүхийн захиргааны удирдлага[засварлах | кодоор засварлах]

ШҮҮХИЙН ТУХАЙ БАГЦ ХУУЛЬ[засварлах | кодоор засварлах]

Шүүхийн тухай хууль[засварлах | кодоор засварлах]
Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль[засварлах | кодоор засварлах]
Шүүхийн захиргааны тухай хууль[засварлах | кодоор засварлах]
Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль[засварлах | кодоор засварлах]
Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль[засварлах | кодоор засварлах]
Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хууль[засварлах | кодоор засварлах]
Шүүх байгуулах тухай хууль[засварлах | кодоор засварлах]

Дөчин есдүгээр зүйлээс:

49.3. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор

Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана.

49.4. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд

оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг

нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай

холбогдсон үүргийг биелүүлнэ.

Эрхэм зорилго[засварлах | кодоор засварлах]

Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг үр нөлөөтэй хангаж хамгаалах.

Алсын хараа[засварлах | кодоор засварлах]

Шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг бэхжүүлэх

Үнэт зүйл[засварлах | кодоор засварлах]

• Үнсэн хуулийг дээдлэх

• Хараат бус, бие даан ажиллах

• Мэргэшсэн, тогтвортой, шударга, хариуцлагатай байх

ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН БЭЛГЭ ТЭМДЭГ[засварлах | кодоор засварлах]

 Шүүхийн ерөнхий зөвлөлийн бэлгэ тэмдэг нь шүүхийн тамгын газрыг 79 ширхэг алтан өнгийн тариан түрүүгээр төлөөлүүлэн хөвөөлүүлж, Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, цог хийморийг бэлгэдэн алтан соёмбыг магнайд нь байрлууллаа.

Бэлгэ тэмдгийн голд байрлах дэнсээр шударга ёсыг тогтоон барих шүүх эрх мэдлийн үндсэн чиг үүргийг илэрхийлж, дэнсний ишийг бадам цэцгийн сууринд байрлуулсан нь бат бэх, ариун шударга байхыг, дэнсний мөрөөр дэлгээстэй номыг дүрсэлсэн нь шүүхийн захиргааны төв байгууллага Монгол Улсын Үндсэн хууль бусад хуулийг чандлан хэрэгжүүлэхийг тус тус бэлгэдэв.

Дэнсийг хүрээлэн байрлуулсан гарны дүрсээр шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хангах, хамгаалах захиргааны чиг үүргийг илэрхийлж бэлгэдсэн болно.  

Шүүхийн ерөнхий зөвлөл орон тооны таван гишүүнтэй, гишүүдийг анхан, давж заалдах болон хяналтын шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс тус бүр нэг, Монголын хуульчдын холбооноос, Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тус бүр нэг хүний нэрийг санал болгосноор, Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргыг гишүүд дотроос нэр дэвшүүлэн хуралдаанаараа хэлэлцэж, олонхийн санал авсан хүнийг санал болгосноор тус тус Монгол Улсын Ерөнхийлөгч

томилдог.

АЖЛЫН АЛБА[засварлах | кодоор засварлах]

Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдэд туслалцаа үзүүлэх, зөвлөлийн үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөлийг хангах чиг үүрэг бүхий ажлын алба байна. Гүйцэтгэх нарийн бичгийн дарга ажлын албыг өдөр тутмын удирдлагаар хангана.

ШҮҮХИЙН ЁС ЗҮЙН ХОРОО[засварлах | кодоор засварлах]

Шүүхийн ёс зүйн хороо иргэн, албан тушаалтан, хуулийн этгээдээс шүүгч шүүгчийн сахилга, хариуцлага, ёс зүйтэй холбогдуулан гаргасан гомдлыг хянан шийдвэрлэх, шүүгчид сахилга хариуцлага хүлээлгэх эсэх асуудлыг шийдвэрлэх чиг үүргийг хэрэгжүүлнэ.

Шүүхийн ёс зүйн хороо 9 гишүүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд анхан болон давж заалдах, хяналтын шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс тус бүр 1, хуульчдын холбооноос 3, Хууль зүйн яамнаас 3 хүнийг нэр дэвшүүлж Монгол Улсын Ерөнхийлөгч томилно.

ШҮҮХИЙН МЭРГЭШЛИЙН ХОРОО[засварлах | кодоор засварлах]

Мэргэшлийн хороо нь хууль зүйн өндөр мэргэшилтэй, хууль зүйн болон шүүн таслах ажлын туршлагатай, мэргэжлээрээ 10-аас доошгүй жил ажилласан шүүгч, хуульчаас бүрдэх бөгөөд Хуульчдын холбооноос санал болгосноор Шүүхийн ерөнхий зөвлөл Мэргэшлийн хороог есөн орон тооны бус гишүүний бүрэлдэхүүнтэйгээр таван жилийн хугацаагаар байгуулна.

Шүүгчийн сонгон шалгаруулалтад нэр дэвшигчийн талаар үнэлгээ өгөх, шүүгчийн мэргэшлийн үйл ажиллагааны түвшинг тогтоож, дүгнэлт гаргах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ.

ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАГЧДЫН ЗӨВЛӨЛ[засварлах | кодоор засварлах]

Эрх зүйн маргааныг шүүхийн бус аргаар эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр шийдвэрлэх, эвлэрүүлэн зуучлагчийг сонгон шалгаруулах, гэрчилгээ олгох, бэлтгэх, давтан сургах ажлыг зохион байгуулах чиг үүрэгтэй.

Шүүхийн ерөнхий зөвлөл Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийг шүүгч, өмгөөлөгч, судлаачдын төлөөлөл орсон орон тооны бус 5 гишүүний бүрэлдэхүүнтэй 3 жилийн хугацаатайгаар байгуулдаг.

ШҮҮХИЙН СУДАЛГАА, МЭДЭЭЛЭЛ, СУРГАЛТЫН ХҮРЭЭЛЭН[засварлах | кодоор засварлах]

Бүх шатны шүүхийн шүүгч, шүүхийн захиргааны ажилтанг арга зүй, мэдээлэл, судалгаагаар хангах, мэргэжлийн хөгжлийг дэмжих, хууль зүйн үргэлжилсэн сургалтыг зохион байгуулах шүүхийн шийдвэрийг судлан шинжлэх, сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх,  үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ.  

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шүүхийн стратегийг тодорхойлсон таван хөтөлбөр:

“Шүүхийн шинэ менежмент хөтөлбөр”

“Шүүхийн хүний нөөцийн чадавхийг хөгжүүлэх хөтөлбөр”

“Шүүгч, ажилтны нийгмийн хамгааллын хөтөлбөр”

“Шүүхийн хөрөнгө оруулалтын дунд хугацааны хөтөлбөр”

“Шүүх ба олон нийт хөтөлбөр”

Шүүхийн шинэ менежмент хөтөлбөрийн хүрээнд шүүхийн үйлчилгээг үр нөлөөтэй, бүтээмжтэй, хариуцлагатай хэрэгжүүлэхүйц чадварлаг захиргаа, дэд бүтцийг бүрдүүлэхэд чиглэгдэнэ.

Уг хөтөлбөрийг 2014-2020 он хүртэл таван үе шаттайгаар хэрэгжүүлэх аж. Энэ хугацаанд шүүхийн захиргааны ухаалаг, цомхон тогтолцоо бүрдэхээс гадна, праграм хангамжийн нэгдсэн тогтолцоотой болох, хуулийн бусад байгууллагуудтай техник технологийн дэвшлүүдийг хамтран ашиглах нөөц бүрэлдэж, эрх зүйн нэгдсэн системд холбогдох боломж бүрдэх гэх мэт олон талын давуу тал бий болно.

Эдгээр хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсний үндсэн дээр шүүхийн цогц бодлоготой болж, шүүхэд итгэх иргэдийн итгэл нэмэгдэнэ.

- оОо -