Jump to content

Хэрэглэгч:Giyah

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Фотошоп бол график эвлүүлэгийн программ юм. Энэхүү програмыг Adobe system буюу Adobe компаниас хөгжүүлдэг. Фотошоп нь растер график буюу нэг үгээр хэлбэл фото зурагтай ажиллахад зориулагдсан программ юм. Adobe компани анд 1989 онд энэхүү програмыг гаргасан ба 7 ширхэг хувилбар гарсаны дараагаар Adobe Creative Suite гэх нэртэй багц 2003 онд гарган шинээр хувилбар гаргах болгонд Creative Suite буюу CS1, CS2, CS3 гэх зэрэгээр нэрлэгдэж ирсэн байна. Creative suite бол Adobe компаниас гаргадаг программуудын багц бөгөөд түүнд багтсан бүхий л программууд бүгд энэ мэтчилэн нэрлэгддэг байна. Жишээлбэл Vector графиктай ажилладаг Illustrator CS3 video editing хийдэг After effect CS4 гэх мэт.

Creative suite багц гарсанаас хойш бусад Adobe Creative Suiteбагцад багтсан прогаммуудын нэгэн адил фотошоп  программ 2 салж хөгжиж ирсэн ба энэ нь Adobe Photoshop болон Adobe Photoshop Extended  юм. Adobe Photoshop Extended хувилбар нь  Adobe Photoshop-оос боломжын хувьд илүү нэмэлт чадваруудтай мэргэжилийхэнд зориулсан бүтээгдэхүүн юм. Adobe Photoshop болон Adobe Photoshop Extended нь  фотошоп элементс /Elements/ мөн фотошоп лайтрүүм/lightroom/ зэрэг нэмэлт программуудтай хамтран ажиллах ба үүнийг “ The adobe Photoshop Family” гэж нэрлэдэг. 2008 оноос  Adobe Photoshop Express гэх нэршил гарсан ба энэ нь интернтэртийн орчинд блог сошиал нетворк болон веб хуудсанд зориулсан дүрс зураг бэлддэг шинэ бүтээгдэхүүн юм. 

Адоб фотошоп программыг Adobe компаниас анх зөвхөн Windows үйлдлийн системд зориулан гаргадаг байсан ба нилээн сүүлээр Macintosh үйлдлийн системд ч ажиллаж болох хувилбартай болсон байна. Фотошоп программ нь PSD/Photoshop Document/ гэх өргөтгөлтэй байх ба энэ нь бусад Creative Suite багцад багтсан программуудтай хоршин ажиллах боломжтой байдгаараа энэ багцын бүтээгдэхүүнүүд нэр хүнд сайтай байдаг байна. Мөн Photoshop Big гэх өргөтгөл байдаг. Энэхүү өргөтгөл нь их хэмжээтэй зүйлийг хадгалахад зориулагдсан байдаг ба мэргэжилийн хүмүүс түлхүү ашигладаг байна. Адоб фотошоп бүтээгдэхүүн нь дэлхийн зах зээлд зарагдахдаа Хятад, Чех, Дани Голланд, Англи, Финлянд, Франц, Герман, Унгар, Итали, Япон, Солонгос, Норвеги, Польш, Португали, Рома, Орос, Испани, Швед, Турк болон Украйн зэрэг орнуудын хэлээр зарагддаг байна.

Adobe фотошоп бүтээгдэхүүн нь Tools буюу хэрэглүүрүүдийн тусламжтай ажиллах ба үүнд нь Pen Tool, Measuring and Navigation, Selection, Cropping, Slicing, Moving, Marquee, Lasso, Quick Selection, Magic Wand, Eraser, Typing, Retouching, Healing Tools, 3D, Camera Raw зэрэг хэрэглүүрүүд багтдаг байна. Adobe компани нь Adobe Creative Cloud хэмээх бүтээгдэхүүнийг гаргаснаас хойш мэргэжилийнхэн болон бусад хүмүүст нэлээдгүй боломжийг нээж өгсөн ба энэ нь та өөрийн хийсэн ажил болон нэмэлт загвар олон зүйлд ашиглаж болохуйц бэлдэцүүдээ интернетийн орчинд хадгалж хаана ч явсан өөрийн компьютертэй яваа мэт Aдобийн бүтээгдэхүүнийг ашиглагдах боломжтой болсон юм. Үүнийг дагаад зөвхөн компьютер биш Ipad, Iphone, ITouch болон Android үйлдлийн системтэй хэрэгслүүдэд Adobe Photoshop бүтээгдэхүүнийг ашиглах боломжтой болсон байна. Adobe компаниас 2012 оны 5 сард Adobe Creative Suite CS6 гаргасан ба өмнөх хувилбаруудаасаа интерфeйс буюу харагдах байдалын хувьд шинэлэг болж өгсөнөөс гадна нэмэлт боломжууд олонтойгоос нэмэгдсэн. Adobe Creative Suite CS6 багц нь анх гарахдаа 699 долларын үнэтэй байсан ба Adobe Creative Suite Extended багц нь 999 долларын үнэтэй байсан байна.