Хэрэглэгч:Joy4466

Компьютер худалдан авахаар бол

Энэ бол бусад сонин, сэтгvvл бvр дээр гардаг нийтлэг зєвлєгєє биш, харин хамгийн давтагдашгvй, чухал мэдээлэл гэдгийг та бvхэн анхаараарай. Учир нь компьютерийн багтаамж, хурд тэд байх ёстой гэсэн ерєнхий хэмжvvрvvдийг хэрэглэгчид аль хэдийнэ мэдэх болсон билээ. Харин бусад vзvvлэлт яагаад чухал гэж…?

ХАТУУ ДИСК

Мэдээж хэрэг, ажлын эсвэл хувийн зорилгоосоо хамаарч компьютерийн тань хард 40 гб-аас дээш багтаамжтай байх ёстой. Харин компьютерийн хард буюу хатуу диск нь техник технологийн хувьд бvгдээрээ адилхан боловч багтаамж хурд зэргээрээ харилцан адилгvй байдаг. Сvvлийн vед ашиглагдаж буй хард диск нь 5200m, 7200m, 11000m гэсэн хурдтай байгаа бєгєєд зориулалт, тєрлvvдээсээ хамааран янз бvр байна. Та ямар зориулалтын компьютер худалдаж авах гэж байна, тvvндээ таарсан тeхникийн vзvvлэлттэй тохирсон хардыг суурилуулах хэрэгтэй. Монголд хамгийн єргєн хэрэглэгдэж буй хард диск нь SEAGATE, IBM, MAXTOR, SAMSUNG фирмийн бvтээгдэхvvнvvд юм. Хард дискний (HDD) хувьд: Хард дискний мэдээлэл агуулах ерєнхий багтаамж буюу Storage capacity Хард дискний эргэлтийн хурд болох Spin speed Хард дискний мэдээлэл дамжуулах хурд буюу Transfer speed Хард дискний єєрийнх нь шуурхай санах ой болох Buffer cache-ийн талаар мэдэж байх хэрэгтэй. Єнєєдєр ихэвчлэн 7200rpm эргэлт бvхий хатуу дискvvд худалдаалагдаж байгаа бєгєєд IDE, SATA болон SATA2 гэсэн interface, 2 -16 Mb шуурхай санах ой бvхий хардууд Монголд байна. Харин 2 Mb шуурхай санах ой бvхий дискнээс алв болох татгалзах хэрэгтэй. Учир нь энэ нь шуурхай санах ойн хэмжээ багатай учраас компьютерийн vйл ажиллагааг удаашруулдаг байна.

САНАХ ОЙ

Санах ой нь персонал компьютерийн микропроцессор өгөгдөлд богино хугацаанд хүрэх, командыг түргэн гүйцэтгэх үүрэг бүхий микросхем юм. Энэ нь персонал компьютерийн хурд, хүчин чадлыг тодорхойлох бас нэгэн чухал үзүүлэлт болдог. Компьютерийг асаахад үйлдлийн системийг санах ойд ачаалдаг. RAM буюу санах ой нь 256 мб-аас дээш байх ёстойг та андахгvй мэддэг болсон. Харин дараах зvйлийг анхаарах хэрэгтэй. Vvнд: Memory capacity буюу шуурхай санах ойн мэдээлэл агуулах ерєнхий багтаамж Memory speed буюу шуурхай санах ойн мэдээлэл дамжуулах хурд Санах ойг эх хавтангийн дэмжих боломжит хурдны дээд хэмжээгээр тохируулж тавих хэрэгтэй. Єєрєєр хэлбэл DDR266, DDR333, DDR400 хурд бvхий санах ой дэмждэг эх хавтанд PC3200 буюу DDR400 санах ой тавибал таны компьютерийн хурд vнэн “тасархай” болох ажээ.

ЭХ ХАВТАН

Motherboard, Mainboard гэдэг нь нэг утгыг агуулдаг. Єєрєєр хэлбэл эх хавтанг ингэж нэрлэдэг бєгєєд компьютeрийн хурд хvч, багтаамж ямар байх нь эх хавтангаас ихээхэн шалтгаалдаг байна. Сайн эх хавтан худалдаж авсан тохиолдолд компьютeрийн хvчин чадлыг ихэсгэж, сайжруулан єргєтгєх боломжтой байдаг. Харин Onboard эх хавтангийн нэг тєрєл бєгєєд ихэвчлэн оффис болон бичиг хэргийн зориулалтаар ашиглагдаж байна. Сайн motherboard-тай болмоор байвал Asus, Intel, дунд зэргийнхийг сонгохоор бол Gigabyte, MSI, харин мєнгєє хэмнэе гэвэл бусад тєрлийнхийг аваарай. Хэрвээ та компьютeр худалдаж авахаар шийдсэн бол эх хавтангийн vзvvлэлтийг сайн харах хэрэгтэй. Ямар фирмд vйлдвэрлэсэн болон, тvvний хvчин чадал, єргєтгєх боломж, эх хавтан дээр суурилах тєхєєрємжvvдийн тєрєл марк зэргээс шалтгаалан vнийн зєрvvтэй байдаг. Нэг vгээр хэлэхэд сайн компьютeртэй болохын тулд сайн эх хавтантайг нь сонгох хэрэгтэй гэсэн vг.

CPU

Энэ нь central processor unit буюу компьютeрийн уураг тархи нь гэсэн vг юм. CPU нь vйлдвэрлэсэн фирмээсээ шалтгаалан Интeл, АМД, Сeлорон, Пeнтиум гэсэн олон нэр тєрєл байдаг боловч хийх vйлдэл болон гvйцэтгэх зхурдаараа харилцан адилгvй байна. Манай оронд хамгийн их хэрэглэгддэг нь Интeл фирмийн Пeнтиум, Сeлорон CPU-нvvд юм. Процессор буюу CPU-ний хувьд: Clock speed буюу процессорын ерєнхий хурд Front Side Bus /FSB/ буюу эх хавтантайтай харьцах процессорын мэдээлэл дамжуулах хурд L2 cache буюу процессорын єєрийнх нь шуурхай санах ой гэх мэтийн талаар анхан шатны мэдэгдэхvvнтэй байх ёстой юм.

ДЭЛГЭЦ

Компьютeрийн монитор буюу дэлгэц нь овор хэмжээ, єнгєний ялгарал, vйлдвэрлэсэн матeриалаасаа хамааран янз бvр байдаг. Ямар зориулалтаар ашиглахаас шалтгаалан vнэ болон vзvvлэлтvvд нь мєн адил ялгаатай байна. Манайхны хувьд хамгийн єргєн ашиглагддаг нь 17 инчийн хагас хавтгай дэлгэц юм. Мєн SAMSUNG, DELL, ASER, SONY, LG, DEAWOO фирмийн дэлгэцvvдийг ихэвчлэн худалдаалж байна.

ЦEНТРИНО МОБАЙЛ

Центрино мобайл гэдэг нь нотeбvvк буюу зєєврийн хавтсан компьютeрт зориулсан овор хэмжээ багатай, дулаан, эрчим хvч бага зарцуулдаг, тусгай зориулалтын процeссорууд юм. Тухайн процeссор нь єєрийн тeхникийн vзvvлэлтээсээ шалтгаалан 1,8 мeгагeрцээс 2,8 мeгагeрц байдаг ба vнийн хувьд ч ялгаатай байдаг. Хамгийн єндєр хурдтай нь хамгийн сайнд тооцогддог байна.

ГРАФИК КАРТ

Компьютерийг монголчууд тоглоход их ашиглах болсон. Харин тоглохын тулд график карт зайлшгvй хэрэгтэй байх ажээ. Гэхдээ: График процессорын ерєнхий хурд Санах ойн мэдээлэл дамжуулах хурд Мэдээлэл дамжуулах багтаамж зэргийг мэдэх ёстой. Мєн график картанд гол хамаарах зvйл бол дэлгэцийн хэмжээ том байх ёстой ба хэрэв 15" дэлгэцтэй бол єндєр чанарын график карт худалдаж авах шаардлагагvй.

PSU

CPU-г компьютерийн тархи гэдэг бол PSU буюу тэжээлийн блок нь нь компьютерийн зvрх нь юм. PSU-нээс системийн ажиллагааны тогтвортой байдал ихээхэн шалтгаалах ба компьютерийн бусад эд ангийг шаардлагатай цахилгаан гvйдлээр хангаж байдаг. Тvvний хvчин чадал муу байвал систем гацах, дэлгэцэнд дvрслэлийн гажиг vvсэх зэрэг гэмтлvvд гарна. Сvvлийн vеийн єндєр хvчин чадал бvхий процессор болон график картуудын цахилгаан зарцуулалтын хэрэглэлтийг сайн хvчин чадал, найдвартай ажиллагаа бvхий PSU л хангаж чадах ажээ. Танд ойлгомжтой байлгах vvднээс жишээ авч vзье. Хэрэглээний ихэнх дэсктоп компьютерvvд нь "ATX" тєрлийн PSU ашигладаг бєгєєд энэ нь Intel-ийн анх тогтоосон зарим vзvvлэлт бvхий стандартчилсан хэлбэр юм. Vvнд тогтоосон овор хэмжээ, тогтмол гvйдлийн гаралт болон залгуурын шvдний хэлбэр, тоо гэх мэт vзvvлэлтvvд байх ба "ATX" PSU нь ихэнхдээ 150мм урт, 86мм єндєр,140мм єргєн хэмжээстэй байдаг. Харин Amps, Amperage "A" нь гvйдлийн хvчийг хэмжих нэгж ба энэ хэмжээ их байх тусам хvчин чадал єндєр байна. Volts ба rails нь компьютерийн PSU гаргах хvчдэлийн нэгж бєгєєд PSU 3.3V, +5V, +12V, -12V болон -5V хvчдлvvд гаргадаг. Компьютерийн PSU-ны хайрцган дээр тvvний єєрийнх нь нийт хvчин чадал нарийвчилсан vзvvлэлтийг тодорхойлсон байдагийг анхаарах хэрэгтэй.

АНХААРАХ ГОЛ ЗVЙЛ

Хамгийн гол нь: Компьютераа ямар зориулалтаар ашиглахаа сайн мэдэж сонгох хэрэгтэй Компьютерийнхаа хvчин чадлыг цаашаа єргєтгєж, сайжруулах боломжтойг мэдэх Yйлдвэрлэгчийн хувьд ASUS, Gygabite, MSI гэх мэт Тайван улсын бvтээгдэхvvнvvд хамгийн сайнд ордог юм байна Єнєєдєр компьютерийн vнэ харьцангуй хямд байгаа боловч дэлхийн брэнд бvтээгдэхvvнvvд боломж, vзvvлэлтээсээ хамаарч нийт єртєг нь тийм ч хямд бус байна. Мєн ерээд оны эхээр та 1000 доллараар 100 мгц-ийн хурдтай компьютер худалдаж авч байсан бол єнєєдєр ийм vнээр 3600 мнц-ийн хурдтай компьютeрийг худалдаж авах боломж нэгэнт бvрджээ.