Хэрэглэгч:Lotuslunarnaut
Бүрд овогт Баярхүүгийн Билгүүн
[засварлах | кодоор засварлах]Бүрд овогт Баярхүүгийн Билгүүн миний намтар
Б.Билгүүн би 1995 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын Жаргалант гэх газарт Бүрд овогт Гомбосүрэнгийн Баярхүүгийн ууган хүү болон мэндэлсэн. Бага насаа эцэг, эхийн хамт Жавхлант суманд өнгөрүүлсэн. 1998 оноос Гэр бүлийн хамт Улаанбаатар хотод шилжин суурьшсан. Одоогоор эхнэр, 3 охины хамтаар Баянгол дүүргийн 25 дугаар хороо Хаппинесс хотхон 110 дугаар байрны 93 тоот хаягт амьдарч байна.
2002-2006 онд Нийслэлийн Баянгол дүүргийн Оюуны-Ундраа цогцолбор сургуулийг онц дүнтэй төгсөн бага боловсрол эзэмшсэн.
2006-2010 онд Дархан-Уул аймгийн Дархан сумын Ерөнхий боловсролын 9 дүгээр сургуулийг онц дүнтэй төгсөж бүрэн бус дунд боловсрол эзэмшсэн.
2010-2012 онд Дархан-Уул аймгийн Дархан сумын Ерөнхий боловсролын 9 дүгээр сургуулийг онц дүнтэй төгсөн Бүрэн дунд боловсрол эзэмшсэн.
2015 онд Бүгд Найрамдан Солонгос улсын Үндэсний цагдаагийн их сургуульд оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдан Мөрдөгчийн сургалтыг амжилттай дүүргэсэн.
2012-2016 онд Хууль сахиулахын их сургуулийн Цагдаагийн сургуульд Цагдаагийн ажил-Эрх зүй мэргэжлийн Олон Улсын эрх зүйч мэргэшлийг 3.29 голч дүнтэйгээр төгссөн.
2016 оны 08 дугаар сараас 2018 оны 04 дүгээр сар хүртэл Чингэлтэй дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст эрүүгийн төлөөлөгч, эрүүгийн мөрдөгчөөр ажиллаж байгаад Бүгд Найрамдах Солонгос Улсанд суралцахаар өөрийн хүсэлтээр албан ажлаас чөлөөлөгдсөн.
2018 оноос 2020 оныг хүртэл “Таван Уран Хас” ХХК-нд хуулийн зөвлөх
2020-2022 оныг хүртэл “Энх-Амгаланбаатар” ХХК-д хуульч
2022-2024 оныг хүртэл хувиараа бизнес эрхэлж байгаад 2024 оны 12 дугаар сараас одоог хүртэл “Нэгдсэн төслийн удирдлагын газар” ОНӨТҮГ-ын Захиргаа, хуулийн хэлтэст хууль, эрх зүйн мэргэжилтэнээр ажиллаж байна.
Англи, Солонгос хэлний дунд шатны мэдлэгтэй. Компьютерийн хэрэглээний программууд болон Adobe Photoshop, After effect зэрэг программууд дээр ажиллах чадвартай. Сагсан бөмбөг, дартс, боксын спортоор хичээллэх сонирхолтой.
2012 онд Монголын залуучуудын холбооны цэргийн алдар алтан медаль,
2013 онд Монголын залуучуудын холбооны тэргүүний залуу алтан медаль,
2014 онд Монголын залуучуудын холбооны тамирчны алдар алтан медаль,
2016 онд Чингэлтэй дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсийн баярын бичиг, Эрүүгийн цагдаагийн албаны баярын бичиг,
2017 онд Цагдаагийн ерөнхий газрын баярын бичгээр шагнагдаж байсан.