Хэрэглэгч:M.Togoldor
**Христийн шашин**
Христийн шашин нь МЭ 1-р зуунд Есүс Христийн сургаал дээр үндэслэгдэн бий болсон шашин юм. Христэд итгэгчид нь Есүсийг Бурханы Хүү, хүн төрөлхтний аврагч хэмээн итгэдэг бөгөөд түүний амьдрал, үхэл, дахин амилалтыг Бурханы авралын үйл явдал хэмээн үздэг.
### Монгол дахь Христийн шашин
Христийн шашин Монголд анх XIII зууны үед хүрсэн гэж үздэг. Тухайн үед Монголын эзэнт гүрний харьяанд байсан зарим нутгуудад несториан шашин дэлгэрч байв. Гэвч Монголд Христийн шашны нөлөө цөөн байсаар ирсэн. Харин орчин цагийн Монголд протестант урсгал голчлон дэлгэрсэн бөгөөд 1990-ээд оноос хойш шашны эрх чөлөөг хүлээн зөвшөөрснөөр Христийн шашинтай холбоотой олон байгууллагууд Монголд үйл ажиллагаа явуулж эхэлсэн.
Өнөөдөр Монголд Христийн шашныг баримтлагчдын тоо харьцангуй бага ч, олон улс орнуудын Христийн шашны байгууллагууд Монголд хүмүүнлэгийн ажил хийх, нийгмийн салбарт туслах чиглэлээр идэвхтэй оролцож байна.
### Урсгалууд
Монголд Христийн шашны хэд хэдэн урсгал байдаг бөгөөд үүнд:
- Протестант
- Католик
- Православ зэрэг орно.
Христийн шашны түүхэн хөгжлийг Монгол Улсын соёлын хүрээнд харьцангуй бага нөлөөтэй ч, шашны эрх чөлөөтэй холбоотойгоор сүүлийн жилүүдэд тодорхой өсөлттэй байна.