Jump to content

Хэрэглэгч:Misheel City

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Мишээл Групп ХХК

[засварлах | кодоор засварлах]

Мишээл Групп нь 1995 оноос өөрийн эзэмшлийн 127’000 м2 талбайг худалдаа үйлчилгээний чиглэлээр хөгжүүлж, олон нийтэд чиглэсэн үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Мишээл Групп сүүлийн 26 жилийн турш хэрэгжүүлсэн талбай түрээсийн үйл ажиллагааны үр дүнд тавилгын худалдааны зах зээлийн 60%-ийг эзэлж, үйл ажиллагааны цар хүрээгээ тэлэн олон улсын хэмжээний үзэсгэлэн худалдаа явуулдаг Экспо болон барилгын материалын худалдааг төвлөрүүлж чадсан байна. Мишээл Групп нь Монгол улсдаа түрээсийн талбайн бизнесээр хамгийн томд тооцогддог бөгөөд Мишээл тавилгын их дэлгүүр, Мишээл мега молл болон Мишээл экспо нь 100% дүүргэлттэй ажиллаж, талбайн эрэлт өндөр байдаг нь худалдаа, үйлчилгээний чиглэлийн хамгийн үнэ цэнэтэй үл хөдлөх хөрөнгө мөн болохыг илтгэж байна. Дахин төлөвлөлтийн үр дүнд бий болох дэд төвүүд нь цогцоороо Мишээл Ситиг бүрдүүлэх юм. Олон улсын аялал жуулчлалын Misheel Walking Street төсөл нь дээвэртэй олон улсын хоолны гудамж бөгөөд гэр бүлтэйгээ чанартай цагийг өнгөрөөх бүх нөхцлийг бүрдүүлсэн. Мишээл Лайфстайл төсөл нь худалдаа үйлчилгээний түрээсийн талбайдаа бүхий л өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг нэг дор төвлөрүүлэхээс гадна оффис цамхагууддаа бодлогоор эрүүл мэндийн үзлэг оношлогооны байгууллагууд, гоо сайхан, сургалтын төвүүд зэргийг оруулж, шинэ экспо танхимыг хүргэж байгаагаараа онцлог билээ. Мөн түүнчлэн 227 айлын орон сууцны Мишээл Резиденс төсөл нь ая тухтай амьдралын баталгаа өгч, Туул голын эрэг дагуу Байгаль орчин танин мэдэхүйн хүрээлэн, Мишээл тавилгийн их дэлгүүрийн дээвэр дээрх олон улсын стандартын гүйлтийн зам, хүүхдийн тоглоомын төв зэргийг цогцоор нь төлөвлөсөн. Эдгээр төвүүд нэг дор оршиж байгаа нь нэг нэгнийхээ үнэ цэнийг өсгөж Мишээл Ситигийн үүдээр орсон хэн бүхэнд сэтгэл ханамж өгөхөд чиглэсэн байна.

Бид “Амьдар - ажилла - тогло” гэсэн уриатай амьдралын цоо шинэ маягийг Мишээл Ситид бүтээхээр ажиллаж байна.

[засварлах | кодоор засварлах]

Шинээр бий болох дэд төвүүд нь Мишээл сити-г бүрдүүлнэ /Misheel City/

[засварлах | кодоор засварлах]
  • Мишээл Тавилгын Их Дэлгүүр
    • Мишээл тавилгын их дэлгүүр нь гэр ахуйн, оффис болон гал тогоо, тавилгын дагалдах хэрэгслийг төвлөрүүлсэн 41,500 м2 талбай бүхий худалдааны төв билээ.
  • Мишээл Экспо
    • 2006 онд Мишээл Экспо нь олон улсын болон дотоодын бүхий л үзэсгэлэн, арга хэмжээг зохион байгуулах чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Үзэсгэлэнгийн салбарт анхдагч Мишээл Экспо нь ухаалаг шийдэл, чанартай гүйцэтгэл болон үйлчилгээгээрээ хэрэглэгчиддээ танигдсан. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, хүнс, барилга, боловсрол, мэдээллийн технологи, автомашин, загварын ертөнцийн бүхий л томоохон үзэсгэлэн Мишээл Экспод зохион байгуулагддаг бөгөөд бид 2022 оноос шинэ үзэсгэлэнгийн танхимаа нээж, цар хүрээгээ тэлэн инновацийг үргэлжлүүлэн нэвтрүүлэхээр ажиллаж байна.
  • Мишээл Мега Молл
    • Мишээл Мега Молл нь Монголын зах зээлийн анхны, хамгийн том барилгын материалын худалдааны төв болох зорилготойгоор 2016 оны 7-р сард үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Барилгын материал, дэд бүтэц, интерьер, үл хөдлөх хөрөнгийн үйл ажиллагаа явуулдаг бүхий л томоохон байгууллагыг нэг дээвэр дор нэгтгэхээс гадна Төрийн нэгдсэн нэг цэгийн үйлчилгээг хамруулсан нь барилгын салбарын төрийн болон хувийн хэвшлийн бүхий л байгууллагуудыг нэгтгэснээрээ анхдагч билээ. Мишээл Мега Молл нь дэлхийн брендүүдэд өөрийн бүтээгдэхүүнээ хэрэглэгчиддээ хүргэх талбарыг бүрдүүлж, хэрэглэгчдэд хамгийн тухтай орчинг бий болгож чадсан.
  • Нийслэлийн Үйлчилгээний Нэгдсэн Төв
    • Мишээл Мега Моллд байрлах Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв нь 2016 онд үйл ажиллагаагаа эхлүүлж иргэдэд бүхий л төрлийн үйлчилгээг нэг дороос түргэн шуурхай авах боломжыг бүрдүүлэн ажиллаж байна. Энэүү санаачлагыг Засгийн Газраас гаргаж, найдвартай, соёлтой үйлчилгээг иргэддээ хүргэхээр зорьж байсныг бид дэмжин ажилласан билээ.
  • Мишээл Вокинг Стрийт
    • 2020 оны 4-р сард нээлтээ хийсэн Монголын анхны олон улсын жуулчдын гудамж нь жилийн бүх улиралд дулаан тухтай орчинд иргэд гэр бүл, найз нөхдөөрөө амарч, олон үндэстний гудамжны хоол болон паб ресторануудаар үйлчлүүлэх боломжийг олгож байна. Мишээл Уокинг Стрийтэд дараах үйлчилгээнүүд байна. 9 Паб лоунж, 4 Ресторан, Кофе шоп, дээд зэрэглэлийн Клаб & Караоке, Гудамжны олон үндэстний хоол 24 цагийн турш нэгдсэн харуул хамгаалалт, нийтийн угаалгын өрөө, тамхины өрөө, камержуулалт АТМ болон гадна талбайн таксины зогсоол зэргийг цогцоор нь шийдэж өгсөн нь үйлчлүүлэгчдийн аюулгүй байдаль тав тухыг бүрэн хангахад чиглэсэн байна.
  • Мишээл Лайфстайл
    • M1 Цамхаг Medical & Beauty М1 нь эрүүл мэндийн салбарын байгууллагуудад чиглэсэн байна. Бүх төрлийн анхан шатны оношлогооны байгууллагууд, клиникүүд болон эмчилгээ үзлэг болон уламжлалт эмчилгээ, спа, бариа засал зэрэг эрүүл мэндийн бүхий л байгууллагуудыг төвлөрүүлж хэрэглэгчдэд үйлчилнэ. Мөн түүнчлэн үсчиний салон, маникур, педикур, арьс арчилгаа нүүр будалт зэрэг бүсгүйчүүдэд зориулсан гоо сайхны байгууллагууд үйл ажиллагаа явуулна.
    • M2 Цамхаг Боловсрол & Development М2 цамхагт боловсролын салбарын байгууллагууд үйл ажиллагаа явуулна. Томоохон цэцэрлэг хувь хүний хөгжлийн байгууллагууд, номын сан, урлагийн сургууль, бизнесийн сургууль болон сургуулиас гадуурх сургалтын төвүүдийг нэг дор төвлөрүүлнэ. Бүхий л шатны сургалтын төвүүдийг багтаасан нь Мишээл Сити төслийн оршин суугчид болон бизнес эрхлэгчдэд үр хүүхдийнхээ чанартай боловсролд анхаарах бүрэн боломжийг бүрдүүлж чадсанаараа онцлог.
    • M3 Цамхаг Office & VIP showroom Албан байгууллагуудад санал болгох оффиссын талбай нь орчин үеийн технологийг шингээсэн бөгөөд хурал, уулзалт хийхэд шаардлагатай тоноглол, зохион байгуулалтыг цогцоор нь шийдсэн байна. М3-т өндөр зэрэглэлийн тавилгын худалдааны байгууллагууд шоурүүмээрээ дамжуулан хэрэглэгчдэд үйлчилнэ.
  • Шинэ Мишээл Экспо
    • 2022 онд ашиглалтанд орох шинэ Мишээл Экспо үзэсгэлэнгийн танхим нь олон улсын стандартад нийцсэн дотоод зохион байгуулалтыг хүссэнээрээ шийдэх боломжтойгоороо онцлог юм. Томоохон үзэсгэлэн зохион байгуулахаас гадна олон улсын спортын арга хэмжээ, хурал цуглаан, уран бүтээлчдийн тоглолт зэрэг арга хэмжээг зохион байгуулах боломжтой.
  • Хүүхдийн Ертөнц
    • Мишээл тавилгын их дэлгүүрт байрлах Мишээл экспогийн талбай нь шинэ үзэсгэлэнгийн танхим ашиглалтанд орсноор бүрэн засварт орж аюулгүй байдлыг хангасан тоглоомнуудтай хүүхдийн ертөнц болон хувирах юм. Нарын ширхэгт тоос тоосонцор болох PM2.5-г шүүх хүчин чадалтай агааржуулалтын системээр бүрэн тоноглогдсон 7 метрийн өндөр саруул таазтай нийт 2700 м2 талбай бүхий хүүхдийн ертөнц нь хүүхдүүд, өсвөр насныханы чөлөөт цагаа идэвхитэй өнгөрөөх бүхий л нөхцлийг хангах болно.
  • Мишээл Резиденс
    • “Мишээл Резиденс” орон сууцны архитекторийн зургийг Францын "Аркетайп Монголиа" компани хийж гүйцэтгэсэн. Амлалт: 24 цагийн Консьерж үйлчилгээ 16 давхар 227 айлын орон сууц, Айл бүрт хангалттай зогсоол, Өрөөний сонголт: 3-5 өрөө, 107м2 – 237м2, Орон сууцны зохион байгуулалт: 39 төрөл, B1 давхарт айл бүрт агуулах төлөвлөсөн, Цахилгаан автомашин цэнэглэгч, Орц болгонд мэргэжлийн харуул хамгаалалт, Мэргэжлийн засвар үйлчилгээ, Дээд зэргийн чанартай цэвэрлэгээ үйлчилгээ, Ресепшн, Клабхаус, Хүүхдийн төрсөн өдөр, тэмдэглэх эвент өрөө, Фитнесс, Саун, Иогийн өрөө, VIP машин угаалга, Мишээл байгаль орчин, танин мэдэхүйн хүрээлэн, Вокинг стрийт, Боловсролын байгууллага, Эрүүл мэндийн үйлчилгээ, Шоппинг молл
  • Байгаль Орчин, Танин Мэдэхүйн Хүрээлэн
    • Мишээл Сити нь Нийслэлийн Захирагчийн албатай хамтран төслийн урд байрлах Туул голын эрэг дагуу 11 га талбай бүхий Байгаль орчин, танин мэдэхүйн хүрээлэнг өөрийн хөрөнгөөр тохижуулна. Энэ нь оршин суугчид бизнес эрхлэгчид, үйлчлүүлэгчдэд амралт, чөлөөт цагаа хамгийн цэнгэг агаарт, нэгдсэн харуул хамгаалалттай аюулгүй орчинд өнгөрүүлэх таатай боломжыг бүрдүүлж байна. Тус ногоон байгууламж нь бүрэн камержуулсан, явган хүний зам, дугуйн зам, саравч болон шорлог хийх тусгай зориулалтын талбайг цогцоор нь шийдэж өгнө. Оршин суугчид цэцэрлэгт хүрээлэн рүү тусгайлан байгуулсан агаарын гүүрээр холбогдож байгаа нь хүүхдүүдэд машины хөдөлгөөнөөс хол, аюулгүй зорчих нөхцлийг бий болгосноороо онцлог юм.
  • Little Venice
    • Little Venice нь Итали улсын Венец хотын төв хэсгийг талбайн төлөвлөлтөндөө буулгаж, нийт 11’000 мкв талбайд 200 орчим бүтик дэлгүүрийг байршуулсан болно. Загварын ертөнцийн төвлөрөлийг Итали улсын гудамжны өнгө аястай хослуулснаар Монгол улсад урьд байгаагүй шоппингийн мэдрэмжийг танд өгөх болно.
  • Автомашины зогсоол
    • Мишээл сити төсөл автомашины зогсоолын хүрэлцээнд голлон анхаарч оршин суугч, түрээслэгч, үйлчлүүлэгчдэд зориулагдсан гадна 800, дотор 800 нийтдээ 1600 автомашины зогсоолыг бүрдүүлнэ.

Борлуулалтын алба утас: +976-7505-7788

[засварлах | кодоор засварлах]