Jump to content

Хэрэглэгч:Misheelka

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Алфред Адлер /1870-1937/ А.Адлер 1870 оны 5 дугаар сарын 7 нд Австрийн Вена хотноо дунд зэргийн худалдаачны гэр бүлд төржээ. Багадаа рахид болон бусад олон өвчнөөр өвчилж байсан бөгөөд эцэг эх нь түүний биеийн эсэргүүцлийг сайжруулхын үүднээс маш их гадаа тоглуулж байснаар Адлер гудамжны хүүхдүүдтэй ихэвчлэн найзалж, тэдэнтэй харьцаж байсан байна. Хүүхэд насны энэ туршлага нь түүний онолын зарим нэгэн тал, тухайлбал, нийгмийн сонирхлын ач холбогдол, бие мах бодийн ямар нэгэн дутуу байдлыг тэгшитгэх үзэл санаа зэргийг бий болгосон юм. Адлер бага насандаа хэд хэдэн удаа үхэлтэй ойрхон тулж байв. Адлерийг 3 настай байхад нь түүний бага дүү дэргэд нь нас барж, хоёр ч удаа тэрээр гудамжинд машины осолд орох шахаж, 5 настайдаа уушигны өвчнөөр өвчилжээ. Энэ үед тэдний гэрийн эмч Адлерийг хүн болох найдлагагүй хэмээн эмчилхээс татгалзаж, түүнийг өөр нэгэн эмч эмчлэн тэнхрүүлсэн байна. Эдгэрснийхээ дараа Адлер эмч болохоор хатуу шийджээ. Тэрээр 18 настайдаа Вэнийн Их Сургуулийн анагаах ухааны ангид орж суралцан энэ үедээ социализмийг ихэд сонирхон, улс төрийн олон цуглаанд оролцож явсан байна. Оюутан байхдаа Орос орноос Венийн их сургуульд суралцхаар ирсэн Раиса Энштейнтэй танилцаж улмаар гэр бүл болжээ. 1895 онд Адлер эмчийн мэргэжлээр төгсч, ерөнхий эмчилгээг сонирхон, улмаар мэдрэлийн тогтолцооны үүрэг, дасан зохицох чадвар зэргийг сонирхож, невролог, психиатарийн чиглэлийг сонгон авсан байна. 1912 онд Фрейдийн эсрэг гарсан өгүүллэгийг уншаад түүнтэй хамтран ажиллахаар шиидэн, түүнийг хамгаалсан өгүүлэл бичсэн нь Фрейдэд таалагдан тэр хоёр уулзсан байна. Ингээд Фрейдийн байгуулсан дугуйлангийн анхны дөрвөн хүний нэг нь болж, үйл ажиллагаанд нь маш идэвхтэйгээр оролцон, Фрейдийн талархлыг хүлээж байлаа. Гэхдээ неврозыг үзэх үзэл нь Фрейдээс ихээхэн ялгаатай байсан хэдий ч 1910 онд Фрейд түүнийг Венийн психоаналитикийн нийгэмлэгийн тэргүүнээр сонгосон юм. 1911 он гэхэд Адлер, Фрейд болон нийгэмлэгийн бусад олон гишүүдтэй таарч тохирохоо болин, онолын талаар зөрөлдөж, тэргүүнээсээ татгалзан, нийгэмлэгийн 23 гишүүний 9-ийг нь салган авч, нийгэмлэгээ орхисон байна. Ингээд аажмаар бүх л Европд тархсан өөрийн хувийн “бодгаль сэтгэл зүй”-н холбоог байгуулжээ. Фрейдийн бичиж байснаар Адлерт нэг том дутагдал байсан нь, тэрээр аливаа зүйлд дүн шинжилгээ хийж чаддаггүй байсан юм. “Адлерт энэ талаар чадвар байгаагүй гэж би үзэхгүй, зөвхөн тэр хүсэхгүй л байгаа, тиймээс ч анализ хийдэггүй байсан” гэж Фрейд бичиж байлаа. Адлер түүний хамтран зүтгэгчид нь боловсролын асуудлыг ихээхэн сонирхож, багш нарыг сургах, давтан сургах, залуучуудын төрх байдал, биеэ авч явах, зан төлөвийг төлөвшүүлж буй хүмүүстэй эн тэргүүнд ажиллахын ач холбогдолыг өндөр үнэлсэн байна. Тэрээр сургуулиудаар явж эцэг эх, хүүхдүүдэд зөвөлгөө өгч, зөвөлгөө өгөх төвүүдийг зохион байгуулж байлаа. 1930 он гэхэд Венаед иймэрхүү зөвөлгөө өгөх төв хэдийнээ 30 хүрчээ. А.Адлер маш олон тооны ном, өгүүлэл хэвлүүлэн, Европ, АНУ-аар лекцээ уншиж, өөрийн онолоо түгээн дэлгэрүүлж байсан юм. Венад нацизм хүчтэй болсноор тэрээр АНУ-д цагаачлан 1932 онд Лонг-Айлендрийн анагаах ухааны коллеж-д анагаах ухааны сэтгэл судлалын салбарыг толгойлсон байна. Ингээд 1937 онд Европоор лекцээ уншин явж байгаад Шотландад 67 насандаа төгсчээ.