Jump to content

Хэрэглэгч:Munkhnaran

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Сүхбаатар, Осорнамжимын, (1944-2005) Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаанс суманд төрсөн. 1965 онд Баруун-Урт хотын 10 жилийн дунд сургуулийг, 1970 онд МУИС-ийн Монгол хэл, утга зохиолын анги, 1976 онд Шинэ Дели хотын хинди хэлний дээд курсийг дүүргэжээ. 1970 оноос Сүхбаатар аймгийн Бүрэнцогт сумын дунд сургуулийн багш, 1976 оноос Энэтхэгийн Элчин сайдын яаманд хэлмэрч, 1977 оноос ШУА-ийн Хэл зохиолын Хүрээлэнд насан өөд болтолоо эрдэм шинжилгээний ажилтан, 1980-1983 онд Энэтхэгийн Ж.Неругийн нэрэмжит их сургуулийн Гадаад хэлний институтийн Ази, Африкийн хэлний салбарт монгол хэлний багшаар ажиллажээ.

“Илт үгүүлэх нэрийн асуудалд” 1980, “Дандины Зохист аялгууны толь” 1982, “Монголжсон санскрит үгс” 1982, “Монгол – хинди хэлний сургалтын товч толь” 1984, “Монгол хэлний харь үгийн толь” 1997, “Монгол газар усны нэрийн домог” 2001, “Монгол тахилгат уул усны судар” 2001, зэрэг нэртэй бүтээлүүд туурвиж хэвлүүлжээ.

1995 онд Монголын Орчуулагчдын Эвлэлийн шагнал, 1996 онд Шинжлэх Ухааны Тэргүүний ажилтан цол, тэмдэг, 1997 онд дэд профессор цол, 2001 онд Алтан гадас одон хүртжээ.