Jump to content

Хэрэглэгч:Myandas

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Музей. Монголын Байгалийн Түүхийн Музей. Монгол улсад Үндэсний музей 1924 онд байгуулагдахад эх орныхоо байгалийн олдворын дээжийг тавьж, үзмэрүүдийн үндсэн хэсгүүдйг бүрдүүлснээр байгалийн музейн суурь тавигдсан юм. 1956 онд Улсын Төв музей одоогийн энэ байранд байгуулагдахад газарзүй, амьтан, ургамал, палеонтологийн олон үзмэртэй байгалийн тасаг болж өргөжсөн. Монгол орны хөгжил, гадаад орнуудын жишгээр музейг салбарын чиглэлээр төрөлжүүлэх Засгийн Газрын шийдвэр 1991 онд гарч Улсын Төв Музей татан буугдаж 1992 оноос Төв музейн байранд байгалийн шинэ музейг байгуулахдаа хэтийн хөгжлөөр тэргүүлэх байгалийн төв музей байлгах, олон улсын хэмжээнд сонирхогдох цар хүрээг бодолцож одон гаригуудын байршил, дэлхийн үүсэл тогтолцоо зэрэг геологийн түүхийг өргөн утгаар харуулах, дэлхийн голлох бүс нутгийн биологийн онцлогоос үзүүлэх зорилгоор Байгалийн Түүхийн Музей гэж нэрлэсэн юм. Байгалийн түүх нь дэлхийн үүслээс эхлээд ургамал, амьтад, хүний гарал үүслийг хамарсан асар урт хугацаа буу 4,7 миллярд жилийн түүхэн процессийг хамардаг бөгөөд манай музей эдгээр үйл явдлын хураангуйг үзмэрээр тодотгон харуулж хүмүүсийн оюуны мэдлэгт нэмэрлэж сурталчилдаг тул цар хүрээ, харуулах үзүүллэгээрээ аугаа том үйл явдлыг илэрхийлдэг юм. Тус музейн үзмэрийн бүтэц бүрэлдэхүүн нь: - Монгол орны газарзүй, эртний галт уулс, тэндээс үүссэн чулуулаг, - Геологийн түүх, эрдэс, ашигт малтмалын зүйлс, - Эртний болон орчин үеийн ургамал, - Эх газрын амьтны аймаг /хөхтөн, шувуу, загас, шавьж, мөлхөгчид, хоёр нутагтан/ - Нэн эртний амьтан амьтан, урагмал /палеонтологи/ - Хүний гарал, үүслийн хэсэг Музей нь 40 танхим бүхий 2700 квм талбайтай, үзвэрийн маршрут 1,5-3,0 цаг гаруй үргэлжилдэг. 13000 үзмэртэй, жилд 70 гаруй мянган үзэгчид үздэг Монгол улсын томоохон музейн нэг боллоо. Тус музей нь байгалийн түүх, түүний үзнгдлүүдийн хөдөлгөөн, хөгжлийг үзэгчдэд онолын судалгаагаар болон биет байдлаар танилцуулдаг сургалт, суталчилгааны чиглэлтэй музей юм. Билетийн үнэ: Том хүн 2500 төгрөг Гадаадын иргэн 2500 төг Хүүхэд 300 төг Өндөр настан, оюутан 1000 төг Сургуулийн өмнөх насны хүүхэд үнэ төлбөргүй.

Байрлах хаяг: Чингэлтэй дүүрэг, хувьсгалчдын өргөн чөлөө, Самбуугийн гудамж. Харилцах хаяг: Монгол улс, Улаанбаатар-46, Хувьсгалчдын өргөн чөлө. Харилцах утас: 70110183, 70110185 Факс: 976-11-323150

Ажиллах цагийн хуваарь: 1. Өвлийн улирал: IX/16-V/15

                  Лхагва-Ням гаригуудад 10.00-16.00 цаг.
                  Даваа, Мягмар амарна.

2. Зуны улирал: V/16-IX/15

                  Өдөр бүр 10.00-17.30 цаг.