Jump to content

Хэрэглэгч:Nomi1110

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь


ЦЭРЭНДАШИЙН  ЦОЛМОН ДОКТОР. ПРОФЕССОР  

Цэрэндашийн Цолмон нь 1953 онд Архангай аймгийн Цэнхэр суманд төрсөн. 1970 онд дунд сургуулийг Алтан медальтай төгссөн. 1970-1976 онд Эрхүү хотын Политехникийн дээд сургуульд цахилгааны инженерийн мэргэжил эзэмшсэн. Энэ хугацаанд оройгоор “Шинийг сэдэх арга зүйн багш” мэргэжлийг эзэмшсэн. 1982 онд Улаанбаатарын Намын дээд сургуулийг, 1987 онд Москвагийн Дипломатын академийг төгссөн. Монгол улсын эдийн засгийн гадаад харилцааны сэдвээр 1988 онд эрдмийн зэрэг/PhD/ хамгаалсан. 1993 онд АНУ–ын “Вержинитех” их сургуульд 3 сар багш солилцооны хөтөлбөрт хамрагдсан. Инженер, эдийн засагч, дипломатч. Орос, англи хэлтэй.

Ардчилал шинэчлэлийн тэргүүн эгнээнд явж 1990 онд "15 эрдэмтний багт" ажиллаж Монгол орныг ардчилал, зах зээлд зэрэг шилжүүлэх үндэслэлийг боловсруулахад санаачлан оролцов. Монголын нийгэм, эдийн засгийг шинэчлэх концепци, 15 эрдэмтний хамт, “ Үнэн” сонин, 1989

Цөмийн зэвсэггүй улс болж олон улсын анхааралд орох замаар НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн  Байнгын гишүүн 5 орны баталгааг олж авах саналыг 80 -аад оны сүүлчээр ГЯЯ-д ажиллаж байхдаа дэвшүүлж байсан нь олон үеийн дипломатуудын хүчин зүтгэлээр амжилттай хэрэгжиж байгаа болно. Монгол улсын гадаад бодлого, батлан хамгаалах бодлогын үндсэн баримтлалуудыг шинэчлэн боловсруулахад биечлэн оролцсон.

АЖЛЫН ТУРШЛАГА

  • 1976-1980 онд цахилгааны инженерээр ажилласан
  • 1990-1992 онд Хөдөлмөрийн сайд
  • 1995-1996 онд Болгар Улсад Онц бөгөөд Бүрэн Эрхэт Элчин Сайд
  • 1996-2000 онд Оросын Холбооны Улсад Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд. Москвагаас хавсран Иранд
  • 1997, Финландад 1997, Беларуст 1998 онд, Софигоос хавсран Туркт 1996 онд тус тус Элчин сайдаар ажилласан.
  • 2006-2007 онд Гадаад хэргийн дэд сайд,
  • 2007-2008 онд Барилга, хот байгуулалтын сайд,
  • 2012-2016 онд УИХ-ын гишүүн,
  • 2014-2016 онд Батлан хамгаалахын сайдаар ажиллав.
  • Монголын олон улс судлалын Алтан Аргамж холбооны ерөнхийлөгч, Эртний Хархорум санаачилга олон улсын сангийн тэргүүнээр  сонгогдон ажиллаж байна.
  • 2024 оноос Монголын үндэсний их сургуулийн ректор

Шагнал:

  • 2017 онд Онц бөгөөд Бүрэн Эрхэт Элчин Сайд цол,
  • 2023 онд Гавъяат эдийн засагч цол,

Болгар улсын “Мадарски конник” одон, нэгдүгээр зэрэг.

  • 1996 онд Шилдэг менежер цол, тэмдэг
  • 2004 онд Удирдлагын академийн “Шилдэг төгсөгч” өргөмжлөл
  • 2004 бусад одон медалиар шагнагдсан байна.

Бүтээл:

Шинийг сэдэх арга зүйн үндэс /1980 он/, Сэдье, бүтээе /1983 он/, Өөрчлөлтийг удирдахуй 1995 он, Удирдахуйн үндэс 1996 он, Софи, Үндэсний ухаарал  2016. Монгол цэргийн урлаг /Хамтын бүтээл/ 2015. Монгол улсын гуравдагч хөрш. Гадаад бодлого, стратегийн дүн шинжилгээ.

Хамтын бүтээл.

МУИС. зэрэг ном хэвлүүлсэн. Эдийн засаг, хөгжлийн асуудал, үндэсний үзэл, гадаад бодлого, батлан хамгаалах асуудлаар 20 гаруй өгүүлэл бичиж нийтлүүлсэн байна.

Сүүлийн үеийн нийтлэлүүдийг дурьдвал:

Хоёр хөрштэйгөө холбоотон байя. МУИС Олон улсын харилцаа, Нийтийн удирдлагын сургуулийн "Бодлогын мэдээ" 2017. Дугаар 6, Төвийг сахих биш төвд нь идэвхэжье.  МУИС Олон улсын харилцаа, Нийтийн удирдлагын сургуулийн "Бодлогын мэдээ" 2020. Дугаар 14. Үзэл суртлыг гадаад явдалд ашиглахуй. МУИС Олон улсын харилцаа, Нийтийн удирдлагын сургуулийн "Бодлогын мэдээ" 2021. Дугаар 18. Ардчиллын 15 эрдэмтэн- сэхээтний хувьсгал. Зууны мэдээ. 2022. Мөн Оновчтой саналын үнэмлэх № 4032, 1980 он, “Будаа буулгагч төхөөрөмж”, Алсын удирдлагат үзүүлэнгийн төхөөрөмж /ХХҮЯ-д нэвтэрсэн/ 1979 он, Оновчтой саналын үнэмлэх № 3881, 1980 он. “Хэрэглээний халуун усыг хагас цэвэр конденсатор бэлтгэх арга”  /Ноосны үйлдвэрийн нэгдэлд нэвтэрсэн./,  Шинэ бүтээлийн патент № 2521, 2005он,  “Барилгад давхар барих арга ба хийц” , Монгол хэлийг латин галигаар бичих арга хувилбар. Зохиогчийн эрхийн гэрчилгээ 2013. № 5317 зэрэг бүтээлүүдийг зохиогчийн эрхээр хамгаалуулжээ.