Jump to content

Хэрэглэгч:Purewsuren0216

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

МАНДАХ БҮРТГЭЛ ДЭЭД СУРГУУЛИЙН 18 ДАХЬ УДААГИЙН ТӨГСӨЛТИЙН ЁСЛОЛЫН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО. Мандах Бүртгэл дээд сургуулийн 21 жилийн ой, 18 дахь удаагийн төгсөлтийн ёслолын арга хэмжээ Монголын үндэсний циркт боллоо.

Энэхүү ёслолын арга хэмжээн дээр уламжлалын дагуу үүсгэн байгуулагчын нэрэмжит шагнал Нягдтлан Бодох Бүртгэлийн болон Мэдээллийн технологийн улсын олимпиадын шилдгүүдийн шагнал гардууллаа.

Энэ жилийн шилдэг оюутнаар (Нягтлан бодох бүртгэл мэдээллийн системээр гүнзгий) – ийн төгсөх курсын оюутан Э. Жавхлан тодорч үүсгэн байгуулагч Б. Сандагсүрэнгийн нэрэмжит шагналын эзэн боллоо.

Харин Нягтлан Бодох Бүртгэлийн улсын 18-р олимпиадаас мөнгөн медаль хүртсэн Б.Батчимэг багштай багийнхан, мөн ХИДС-ийн мэдээллийн технологийн улсын олимпиадаас багаараа алт, мөнгөн медалийн эзэд болсон 2 багийн оюутнуудад өргөмжлөл мөнгөн шагнал хүртээлээ.

Мандах Бүртгэл дээд сургуулийн 18 дахь удаагийн төгсөлтөөр нийтдээ 7 хөтөлбөрөөр 240 гаран мэргэжилтэн төгсч байгаагийн дотор, уралдаан тэмцээн олимпиадын аврагууд зэрэг олон шилдэг оюутнууд байгаагийн дотроос MCS группээс 2, Голомт банкнаас 2 оюутан ажлын байрны урилга энэхүү арга хэмжээн дээр гардан авлаа.Төгсч буй олон оюутан өнөөдрийн байдлаар ажлын байртай болсон байна.