Хэрэглэгч:Seafada
Швейцарын Холбооны Улсын товч танилцуулга
Нийслэл хот: Бернд
Хүн амын тоо: 8.5 сая (2020)
Албан ёсны хэл: Герман хэл, Франц хэл, Итали хэл, Романш хэл
Мөнгөн тэмдэгт: Швейцар франк (CHF).
Швейцарын Холбооны Улс бол баруун Европт байрлах 41,285 км² газар нутагтай, далайд гарцгүй орон юм. Швейцар нь 26 мужаас бүрдсэн холбооны бүгд найрамдах улс бөгөөд эдгээр улсуудыг өөрөөр бас кантон гэж нэрлэдэг. Тухайн улсад харъяалагдах хамгийн хүчтэй мэдрэмж нь түүхийн хувьд нийтлэг ижилсэлтэй байдагтай, нийтлэг үнэт зүйлстэй /холбооны улсын зарчим, шууд ардчилал, төвийг сахих үзэл/ нь холбоотой юм. Швейцарийн холбооны улс нь 1291 оны 8 сарын 1-нд байгуулагдсан гэж үздэг бөгөөд энэ өдрийг Швейцарийн үндэсний өдөр хэмээн тэмдэглэдэг байна.
Энэ орны эдийн засгийн төвүүд нь Женев ба Цюрих хотууд болно. Тус улс нь дэлхийн хамгийн баян чинээлэг, өндөр хөгжилтэй орнуудын нэг.
Швейцар улс Герман, Франц, Итали, Австри ба Лихтенштайн улсуудтай хиллэдэг. Швейцар нь олон хэлтэй улс бөгөөд герман, франц, итали, руманш гэсэн дөрвөн хэлийг үндэсний хэл гэж үздэг. Хэрэглээний түвшинд англи хэл нэлээд түгээмэл тархсан. Швейцар улс төвийг сахих эртний уламжлалтай бөгөөд 1815 оноос хойш дайнд ороогүй.
Улаан загалмайн нийгэмлэг /Red Cross/ швейцарт анх үндэс суурь нь тавигдснаас гадна олон тооны олон улсын байгууллагуудын төв байр байралдгийн дотор НҮБ-ийн /United Nations/ хоёрдах том оффис швейцарт байрладаг юм. Харин Европын түвшинд, Европын чөлөөт худалдааны холбоог /European Free Trade Association/ үндэслэгч гишүүн бөгөөд Шингений бүсийн /Schengen Area/ нэг хэсэг юм. Сонирхолтой нь Европын холбооны /European Union/ болон Европын эдийн засгийн бүсийн /European Economic Area/ гишүүн биш юм.
Швейцари бол дэлхийн хамгийн баян орнуудын нэг бөгөөд нэг хүнд оногдох ДНБ нь 69,838$ байна. 2010 оны байдлаар швейцари нь дэлхийн бусад улстай харьцуулахад нэг насанд хүрэгчдэд ноогдох хөрөнгийн хэмжээгээр хамгийн өндөр үнэлгээ авчээ. 2010 оны Дэлхийн эдийн засгийн форумаас Швейцари нь дэлхийн хамгийн өрсөлдөх чадвартай орнуудын тоонд багтсанаас гадна Европын холбооны хувьд тэргүүлэгч орнуудын түвшинд багтах улс гэж үнлэгджээ.
Улс төр:
- 1848 онд батлагдсан Холбооны үндсэн хууль нь орчин үеийн холбооны улсын хууль зүйн үндэслэл болсон байдаг. Энэ үндсэн хууль нь дэлхийн хамгийн хуучин үндсэн хуулиудын тоонд зүй ёсоор ордог байна. Харин шинэ Үндсэн хууль нь 1999 онд батлагдсан боловч холбооны бүтцэд онцгой өөрчлөлт хийгээгүй юм. Энэхүү Үндсэн хууль нь хувь хүний улс төрийн эрх болоод олон нийтийн үйл ажиллагаанд оролцох иргэдийн оролцоо, холбооны эрх мэдлийн хуваарилалт, түүнчлэн кантон болон холбооны шүүх эрх мэдэл болон бүрэн эрхийг нь тодорхойлж өгсөн байдаг байна. Холбооны түвшинд 3 гол эрх барих салбар байдаг нь: 2 танхимтай парламент нь хууль тогтоох, Холбооны консул нь гүйцэтгэх эрх мэдлийг, Холбооны Шүүх нь шүүх эрх мэдлийг тус тус хэрэгжүүлдэг байна.
- Швейцарийн улс төрийг товч тодорхойлбол: олон намтай, холбооны парламентын ардчилсан бүгд найрамдах улс юм. Гүйцэтгэх засаглал нь Засгийн газар болон холбооны засаг захиргаагаар хэрэгжих бөгөөд ямар нэг хувь хүнд төвлөрдөггүй юм. Холбооны хууль тогтоох эрх мэдэл нь засгийн газар болон Швейцарийн холбооны Ассамблейн хоёр танхимд хамаарагддаг. Үндсэн хуулийн аливаа өөрчлөлтийг хийхдээ заавал референдум явуулах ёстой ба аливаа хуульд өөрчлөлт оруулахдаа референдум явуулах хүсэлт гаргаж болно. Референдум явуулснаар иргэд нь холбооны парламентийн гаргасан хууль болон холбооны үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хэрэгтэй эсэх талаар шүүн хэлэлцэж, санал, шүүмжлэл гаргах бололцоотой байдаг зэрэг нь Швейцарийг шууд ардчилалд хамгийн ойртсон улс гэж нэрлэгдэхэд хүргэж байна.
- Шууд төлөөлөл: Өөр бусад үндэстэнд харагддаггүй Швейцарийн засаглалын системийн онцлог нь: шууд төлөөлөл, заримдаа хагас шууд ардчилал гэж нэрлэгддэг /энэ нь заримдаа маргаантай байж болох юм, учир нь онолын хувьд Швейцарийн бүрэн эрхт байдал нь үнэндээ өөрийн цэвэр сонгогчидтой юм./ байдал юм. 1848 оны Үндсэн хуулиас хойш хамгийн чухал хуулиуддаа референдум хэрэглсээр ирсэн байна.
Швейцарийн холбооны үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт оруулах, олон улсын байгууллагад элсэх болон үндсэн хуулинд тусгагдаагүй холбооны улсын хуулийг өөрчлөхдөө кантон болон ард иргэдийн хоёулангийнх нь олонхийн саналаар шийдвэрлэдэг байна. Парламентаар батлагдсан ямар ч хуулинд ямар ч иргэн санал, шүүмж гаргах эрхтэй байдаг. Хэрэв тухайн хүн хууль батлагдснаас хойш 100 өдрийн дотор шүүмжтэй хандаж буй хуулийн эсрэг 50,000 хүний гарын үсэг цуглуулж чадвал, үндэсний санал хураалтийг явуулж саналд оролцогчдын энгийн олонхийн шийдвэрээр хуулийг хүлээн зөвшөөрөх эсвэл хүчингүй болгодог ажээ.
Сонирхолтой баримт:
- Швейцар улс хүн амын тоо, гэмт хэргийн байдал, амьдралын төвшин, эрүүл мэндийн аюулгүй байдал, сэтгэл ханамжийн байдал зэрэг олон хүчин зүйлсээрээ амьдрахад хамгийн тохиромжтой улсаар нэрлэгддэг.
- Цагны эх орон Швейцар улс. Анх 1954 онд Женев хотод гоёл чимэглэл зүүхийг хориглосон нь шинэ санаа хайж байсан гар урчуудыг цаг бүтээхэд хөтөлж алдарт Швейцар цаг мэндэлсэн түүхтэй.
- Хүн амын таргалалтын төвшин 17.5% байдаг нь Швейцар улс Европдоо хамгийн бага таргалалтын төвшинтэйд тооцогддог. Швейцар улсын тухай Швейцар улс үндэсний дөрвөн хэлтэй. Үндсэндээ аль оронтой илүү ойрхон байна тэр хэсгийн хүмүүс нь тухайн орны хэлээр ярих жишээтэй. Швейцарын дээд хэсэг нь Герман улстай хил залгаж байвал тухайн хэсгийн хүмүүс нь Германаар ярьж, Герман соёл, Герман хүмүүс шиг зарчимч байдаг.
- Швейцарт 3,000 гаруй метр өндөртэй 208 уул, 4,000 метрээс дээш өндөртэй 48 оргилуудтай ба Европын хамгийн өндөр оргилуудтай.
- Дэлхийн хамгийн үнэтэй мах бол Швейцар мах. Швейцарын махны үнэ Европын махны дундаж үнээс 2 дахин үнэтэй байдаг. Швейцар улсын тухай Шоколадаараа Швейцар улс дэлхийд алдартай. Швейцар хүмүүс шоколадыг хамгийн ихээр хэрэглэдэг. Швейцар улс 173 мянган тонн шоколад үйлдвэрлэж нэг хүн жилд дунджаар 11 кг шоколад иддэг.
- Швейцарын Готхард туннель нь 57 км урттай дэлхийн хамгийн урт туннель юм. Энэхүү туннелийг 17 жил барьсан.
- Дэлхийн хамгийн урт шат Швейцар улсад байдаг. Энэ шат нь 1,669м өндөр, 11,674 шаттай ба олон нийтэд нээлттэй биш боловч жилд нэг удаа нээж нийтэд үзүүлдэг.
- Эдийн засаг, хөгжлийн хамтын байгууллагаас гаргасан тайланд оюутнуудын математик, байгалийн ухааны оноог үндэслэн улс орнуудын сургуулийн системийг эрэмбэлсэн. Энэ жагсаалтад Швейцар улс 8-р байранд орсон.
Швецарийн аялал жуулчлалын гол үзмэрүүд:
- Рейн хүрхрээ/Rheinfall/- Европ дахь хамгийн том хавтгай хүрхрээ юм. байгалийн өвөрмөц объект анхны хэлбэрээрээ хадгалагдан үлдсэн бөгөөд одоо энэ нь жуулчдын дунд түгээмэл хэрэглэгддэг болжээ.
- Люцерний Гүүр- 100 гаруй эртний гурвалжин зураг нь дээвэр доор нь өлгөөтэй байдаг, та Швейцарийн түүхийг судалж үзэх боломжтой.
- Юнгфрау уулын оргил/ Jungfraujoch– 3471 метрийн өндөрт Альпийн нуруунд орших Жунгфрау ба Менч уулын оргилуудыг холбосон гарц, Валаис, Берн хотын кантонуудын хил дээр байдаг. хамгийн сонирхолтой мөч бол хамгийн уулархаг газар төмөр замын өртөө байдаг.
- Цэцгэн цаг– нь Швейцарийн хамгийн гайхамшигтай тэмдэг, Женевийн бэлгэдэл юм. Энэхүү аварга том аялгуу нь 6500 гаруй цэцэг, ургамлаар хийгдсэн бөгөөд тэд Женевийн нуурын эрэг дээрх Английн цэцэрлэгт байрладаг. Энэхүү цаг нь 1955 онд дэлхийн алдартай Швейцарийн цаг үйлдвэрлэгчдийн хүндэтгэлд зориулан бүтээсэн бөгөөд одоо Женевийн хамгийн их сонирхол татсан газар болжээ.
Женевийн кантоны тухайд:
Швейцар нь 26 мужаас бүрдсэн холбооны бүгд найрамдах улс бөгөөд эдгээр улсуудыг өөрөөр бас кантон гэж нэрлэдэг. Эдийн засгийн төвүүд нь Женев ба Цюрих хотууд болно.
ОРШИН СУУХ, АЖИЛЛАХ ЗӨВШӨӨРӨЛ АВАХ (PERMIS DE SÉJOUR ET DE TRAVAIL) ... тун удахгүй