Хэрэглэгч:Sukh-Erdene Bazarragchaa
Бизнесийн шинжилгээ ( Business analytics) нь баримт нотолгоонд суурилсан шийдвэр гаргалтыг дэмжих зорилгоор их хэмжээний өгөгдөл болон тоон шинжилгээг өргөнөөр ашиглахыг хэлнэ. Өгөгдлүүдийн хоорондын уялдаа хамаарлыг шинжилж, зургаар дүрсэлдэг. Бизнесийн тандан шинжилгээний процессыг мэдээллийн технологигүйгээр төсөөлөх боломжгүй юм. Учир нь маш их хэмжээний өгөгдөл мэдээллийн хоорондын далд уялдаа холбоог богино хугацаанд илрүүлж, үр дүнг нь шийдвэр гаргалтанд ашиглана гэдэг нь мэдээллийн технологийг ашиглахгүйгээр бүтэхгүй зүйл юм.
Бизнесийн тандан шинжилгээг дараах зорилгоор ашиглана:
- Одоогийн гүйцэтгэлийн талаар илүү сайн ойлгох
- Бизнесийн шинэ хэв маяг, уялдаа хамаарлыг таних
- Яагаад тодорхой үр дүнгүүд гарсныг тайлбарлах
- Одоогийн үйл ажиллагааг оновчтой болгох
- Ирээдүйн бизнесийн үр дүнг урьдчилан таамаглах
Бизнесийн тандалт ( Business intellegence ) нь шийдвэр гаргалтыг илүү сайжруулж, дэмжих өгөгдлүүдийг олборлох, хувиргах, нэгтгэх, дүрслэх, шинжлэх, тайлбарлахад зориулсан олон төрлийн аппликэшн програмууд, туршлага, технологиудыг агуулсан мэдээллийн систем юм.
- Бизнесийн тандалтад ашиглагддаг өгөгдлүүдийг байгууллагын дотоод болон гадаад олон эх сурвалжаас олборлож авдаг.
- Ихэнх байгууллага тэдгээр өгөгдлүүдийг бизнесийн тандалтанд хэрэглэдэг аппликэшнуудад зориулан өгөдлийн агуулах, өгөгдлийн дэлгүүр, өгөгдлийн нуур гэж нэрлэдэг өгөгдлийн их хэмжээний цуглуулгыг бий болгоход хэрэглэдэг.
Өгөгдлий агуулах
[засварлах | кодоор засварлах]Одоогийн болон түүхэн мэдээллийг байгууллагын олон тооны үйл ажиллагааны мэдээллийн сангуудаас шүүж авдаг. Тэдгээр өгөгдлүүдийг гадаадын эх сурвалжуудаас авсан өгөгдлүүдтэй нэгтгэж, тунгаан цэвэрлэж, боловсруулаад, удирдлагын тайлан ба шинжилгээнд зориулсан төв мэдээлийн сан руу дахин зохион байгуулж, каталогижуулан хадгалдаг.
Мэдээлийн каталоги нь өгөгдлийн агуулахад байгаа өгөгдлүүдийн тухай мэдээллээр хэрэглэгчдийг хангана.
Өгөгдлийн дэлгүүр (дэд олонлог)
[засварлах | кодоор засварлах]Газар хэлтсийн онцлог, тусгай хэрэглээнд зориулсан өгөгдлийн агуулахын дэд олонлог.
Давуу тал
[засварлах | кодоор засварлах]Бизнесийн тандалт ба шинжилгээ нь дараах давуу талыг бий болгодог.
- Луйврыг илрүүлэх
- Таамаглалыг сайжруулах
- Борлуулалтыг нэмэгдүүлэх
- Үйл ажиллагааг оновчтой болгох
- Зардлыг бууруулах