Хэрэглэгч:Tb25
Дуализм: “Албан ёсны үзэл” Манай соёл иргэншилд ихэнх хүмүүс нь “Үл танигдагч үйл явц” – ын өгүүлэгч нь оюун санааны үзэлтэн болон бодит биеийн үзэлтэн гэж хуваагддаг. Энэ нь заримдаа “албан ёсны үзэл” гэгддэг. Энэ үзлээр бол оюун ухаан бол ямар нэгэн физикийн объектоос(бодит зүйлээс) огт өөр зүйл юм. Юуны өмнө физикийн объектууд(хүний биеийг оролцуулна) бол бүх нийтэд илэрхий, харин оюун ухаан бол гарцаагүй далд зүйл юм. Өөрөөр хэлбэл, энэ нь хэн нэгний бие махбодь болон өрөөн доторхи сандал ширээнүүдийг харж чадах ч хэн нэгний бодол санааг харж чадахгүй. Түүнээс гадна, физикийн объект(бодит зүйл) нь орон зайг эзэлдэг, харин оюун санаа бол үгүй. Оюун санаа нь физик биеийн(бодит зүйлийн) аль нэг хэсэгт оршдоггүй, бодит ертөнцийн хаана ч оршдоггүй. Яагаад гэвэл оюун ухаан бол физикийн биетээс(бодит зүйл), энэ бол зайлшгүй шаардлагатай, оюун санаа бол бодит бус зүйл юм. Хүмүүс энэ оюун санааны болон бодит биеийн “албан ёсны” үзлийг “Дуализм” хэмээн нэрийджээ. Дуализм бол дэлхий нь юмсын ойлголтын талаарх огт өөр хоёр зүйл – бодит бие болон бодит бус оюун санаа зэргээс бүрддэг гэж үздэг.
Материализм: Хоёр онол “Албан ёсны” онолыг үл хүлээн зөвшөөрч шүүмжилдэг зарим хүмүүсийг “Дуалистууд” хэмээн нэрлэдэг. Материализм бол бүх юмс бодитоор оршин байдаг, оюун ухаан ч мөн адил гэж үздэг үзэл юм. Материалзмын ар дахь өдөөгч шалтгаан бол маш олон зүйл байдаг мөн энэ хэлэлцүүлгийг бүхэлд нь тайлбарлах болно. Зарим материализмыг баримтлагчид энэ бол дэлхийн “шинжлэх ухаанч үзэл” – үүдээс хамгийн тохиромжтой үзэл гэдэгт итгэлтэй байдаг. Тэд дээд зэргийн амьдралын хэлбэр нь бодит материас үүссэн гэж итгэдэг. Тэдний үзлээр, “бодит материас үүссэн бодит оюун санааны онол бол байж болно; гэхдээ бодит материас үүссэн бодит бус оюун санааны олон гэдэг шал дэмий, утгагүй зүйл юм” гэдэг. Тэр ч байтугай, зарим материалзмыг баримтлагчид тэдний үзэл бол энгийн онолын ач холбогдолтой байдлаар дэмжигддэг гэдэгт итгэдэг.