Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Уранган группийн 100% өөрийн хөрөнгөөр бүтээн байгуулагдаж буй спорт, энтертайнмент, шоу бизнес хосолсон орчин үеийн шийдэл, цогц үйлчилгээг үзүүлэх олон улсын стандартад нийцсэн Монголын анхны Спортайнмент цогцолбор юм.
Нийт талбайн хэмжээ:20,000 м2, давхарын тоо 6, авто зогсоол гадна (700), дотор (140)
2025 оны 03-р сарын 17-с эхлэн Монголд анх удаа банк, спортайнмент салбарын урт хугацааны хамтрал хийгдэж М банк болон Уранган группийн нэршлийн гэрээгээр M bank arena бий болсон. Энэхүү хамтралаар нийгмийн хариуцлагын хүрээнд спортайнмент салбараар дамжуулан нийгмийн эрүүл мэндийг дэмжих зорилгоор ₮5 тэрбумын хөрөнгө оруулалт хийх юм байна. Харин Уранган группийн хувьд Монголд анх удаа спортайнмент гэх салбарын суурийг нь тавьж, цоо шинэ үйл ажиллагааг эхлүүлж байсан бөгөөд энэ удаад цар хүрээг улам тэлж энэхүү салбарыг дэмжихээр зорьж байна.
дотор 140
АШИГТАЙ БАЙРЛАЛ УБ хотын “А” зэрэглэлийн бүсэд орших ба хотын төв цэгээс ердөө 1,9 км зайд дундголын зам дагуу байрлалтай. Автозамын хөдөлгөөний урсгал Энхтайваны болон Нарны гүүр талаас чөлөөтэй нэвтэрнэ. 2024 онд авто зам төлөвлөлтийн шинэ гүүр баригдаж ашиглалтад орохоор төлөвлөгдсөн.
[засварлах | кодоор засварлах]
СПОРТ ТЭМЦЭЭН Нийт 8,000 мкв талбайг хамрах цогцолборын 3-6 давхар нь спорт ордны хэсгийг бүрдүүлэх ба мөн олон улсын зах зээлд нийлүүлэгддэг “AVANT” seating брэндийн 3,000 үзэгчийн суудалтай спорт танхимд улсын болон олон улсын спортын тэмцээн уралдаан зохион байгуулагдах бүрэн боломжтой.
[засварлах | кодоор засварлах]
ШОУ АРГА ХЭМЖЭЭ Шоу арга хэмжээ, концерт, дуурь драмын жүжиг, цирк гэх мэт соёл урлагийн арга хэмжээг чанарын өндөр төвшинд зохион байгуулахад шаардагдах тоног төхөөрөмжүүдээр бүрэн хангасан бөгөөд нэмэлтээр: Медиа студи Хувцас солих өрөө Нүүр будалтын өрөө Ажилчдын өрөө
[засварлах | кодоор засварлах]
1850 М2 ТАЛБАЙ Нийт 3000 үзэгчдийн эвхэгддэг суудал Dallariva брэндийн “Hevea” модон шал Schelde sport брэндийн сагсан бөмбөгийн шийд 4 болон 5 давхартаа тэмцээнийг дээрээс үзэх “Sky box” vip өрөөнүүд болон хүндэтгэлийн суудлууд Таазнаас унжсан өндөр нягтаршилтай 5*3 м нийт 4 тал 360o LED дэлгэц JBL BRX нэмэлтээр Vertec line хөгжмийн тоног төхөөрөмжүүд Тайзны гэрэлтүүлэг, Laser гэрлийн гайхамшиг Уран бүтээлчдэд зориулсан VIP цахилгаан шат
[засварлах | кодоор засварлах]
ШУУД ДАМЖУУЛАЛТ “M bank arena” -ийн спорт танхимд зохиогдож буй бүхий л үйл ажиллагааг телевизийн эфирийн дуу дүрсний өндөр чанартайгаар мэргэшсэн техникийн багийнхан шууд дамжуулах бөгөөд орчин үеийн техникийн шийдлийг бүрэн хангасан ТВ эфирийн өрөөнүүд болон сэтгүүлчдэд зориулан шууд дамжуулалтын 20 цэгийг шийдэж өгсөн.
[засварлах | кодоор засварлах]
ХАНАНД АВИРАЛТ Цогцолборын гадна талд 15 метрийн өндөртэй 2 төрлийн зам бүхий дэлхийн стандартад нийцсэн мэргэжлийн “АВИРАЛТЫН ХАНА” байгуулагдаж байна. /Одоохондоо бүтээн байгуулалтын ажил түр завсарласан/ Зуны улиралд ханан хаданд авиралтаар, өвөлдөө мөсөн авиралтаар хичээллэгчдэд зориулагдах уг хана нь авиралтын спортын хөгжилд хувь нэмрээ багагүй оруулах шийдэл юм.
[засварлах | кодоор засварлах]
E SPORT- “QUBE” e sport gaming lounge Орчин үеийн спортын төрөлд хүчээ авч буй интернэт спортоор тав тухтай орчинд хичээллэж, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломжийг залуустаа бүрдүүлж буй тус төвд: 815 м2 талбай бүхий нийт 177 хүний суудалтай, сүүлийн үеийн дэвшилтэт технологид суурилсан e-sport танхим, мэргэжлийн түвшний компьютер тоног төхөөрөмжүүд Тэмцээн шууд явуулах боломжтой талууд шилэн хаалтаар тусгаарласан 10ш VIP өрөө, 10 хүний зохион байгуулалттай 3ш VIP өрөө, Өндөр дүрслэл бүхий 24 инчийн “BENQ” брэндийн дэлгэц.
[засварлах | кодоор засварлах]
ХУРЛЫН ТАНХИМ Цогцолбор нь спорт танхимаас гадна бүх төрлийн хэвлэлийн бага хурал, спортын эзэн болон зочин багуудын уулзалт зохион байгуулагдах нийлүүлж 500 мкв болон дундуур нь угсардаг хана босгон 2 хэсэгт хуваан ашиглах боломжтой, тус бүр 200 мкв, 300 мкв талбайтай 2 хурлын танхимыг бэлтгэсэн болно.
[засварлах | кодоор засварлах]
VIP KARAOKE /2023 онд ашиглалтад орно/ Караокены хувьд 6-50 хүнийг хүлээн авах хүчин чадалтай өндөр зэрэглэлийн 14 өрөөний сонголттой. Өрөөнүүдийн хувьд дуу тусгаарлагч хана, интерьер дизайны орчин үеийн шийдэлтэй бөгөөд хөгжим техник, гэрэлтүүлгийн хувьд хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологиор бүрэн тоноглогдсон тусгай VIP өрөөнүүд нь тус бүртээ ариун цэврийн өрөөтэй ба үйлчлүүлэгчдийн тав тухыг дээд зэргээр хангахад зориулагдсан болно.
[засварлах | кодоор засварлах]
BEAUTY AND HEALTH CARE 2F 2 давхартаа мэргэжлийн үсчин, гоо сайхны үйлчилгээ болон маникюр, make up artist-ууд, алжаал тайлах спа сувилал, спорт эмнэлзүйн үйлчилгээнүүд нэг дороо төвлөрсөн байдлаар шийдсэн. Мөн үйлчлүүлэгчдийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн гаднаа 700, дотроо 140 дулаан автомашины зогсоолыг шийдэж өгсөн.
[засварлах | кодоор засварлах]
ХӨТӨЛБӨР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ Орчин үеийн интерьер шийдэл бүхий баганагүй танхим, Дэлхийд алдарт JBL брэндийн BRX, Vertec Line хөгжим хэрэгсэл, Хамгийн сүүлийн үеийн гэрэлтүүлгийн систем, лазер, тусгай эффектүүд, Мэргэжлийн туршлагатай хөгжим, техник, гэрлийн инженерүүд, Мастер тогоочийн тусгай жороор бүтээгдсэн амтат хоол, Мэргэжлийн бартендер зөөгчдийн үйлчилгээ, Соёл, ёс зүйг эрхэмлэн дээдлэх найрсаг баг хамт олон, Шинэ мэдрэмж, таатай уур амьсгалыг харамгүй түгээж танд хүрч үйлчилнэ.
[засварлах | кодоор засварлах]
ХАМТЫН АЖИЛЛАГАА: “M bank arena” төслийн 1-р давхарт төлөвлөгдсөн талбайд худалдаа үйлчилгээний чиглэлээр бизнес эрхлэгч та бүхнийг урьж байна. Одоогийн байдлаар “M bank arena”-ийн эргэн тойронд нийт 300 гаруй иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд тогтмол ажил үйлчилгээ явуулж байна. Ойр хавьдаа хэмжээний ижил төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг өрсөлдөхүйц газрууд байхгүй бөгөөд M bank arena төв рүү чиглэх урсгал өдөртөө дунджаар 2,500-3,000 иргэн байна. Манайхтай хамтарснаар таны бизнесийн цар хүрээ тэлж, ашиг орлого нэмэгдэх төдийгүй спорт болон энтертайнмент салбарын хөгжилд хувь нэмрээ оруулах боломжийг бид танд олгох болно. Бидэнтэй харилцах, хамтран ажиллах саналаар дараах хаягт холбогдоно уу.
[засварлах | кодоор засварлах]
МАНАЙ ХАЯГ Дундголын зам дагуу, Нарны хорооллын чанх урд, хараагүйчүүдийн нийгэмлэгийн зүүн талд, Уранган группийн харьяа “M bank arena” ордон Эсвэл: УБ хот, Баянгол дүүрэг, 3-р хороо, Дундгол гудамж, /16020/, Уранган ХХК-д байрлах “M bank arena” ордон
[засварлах | кодоор засварлах]