Jump to content

Хэрэглэгч:Unuruu smile

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Шашин:

Их Майдар Цогцолбор

[засварлах | кодоор засварлах]

[[1]] [[2]]

Их Майдар Сангийн албан ёсны цахим хуудас Official facebook group Official Facebook page Official Twitter

Төслийн үндэслэл

[засварлах | кодоор засварлах]

Хамгийн их ашигт малтмал байгалийн баялагтай орнуудын ихэнх нь сүйрч байна. Хөгжлийн төлөөх хэт халуурал дэлхийн цаг уурт муугаар нөлөөлж эхэллээ. Энэ бүхэнд хүний өөрийнх нь хүчин зүйл нөлөөлж байна. Хүний сэтгэлийг зассанаар энэ бүх өвчин зовлон гамшиг, дайн тулаан эцэс болно.Хүний өвчлөлийн 70-80 хувь нь оюун санааны гаралтай болохыг нотолж Америкийн 240 том эмнэлэгт Буддын бясалгалыг албан ёсны эмчилгээнд оруулснаар үр дүн нь маш сайн үзүүлэлттэй гарч байна.Их хөлгөний Очир тарний урсгал Америкт эрчээ авч албан ёсны судалгаагаар 2 сая хүн буддын шашинтай гэж бүртгэгджээ. Барууны орнуудад Буддын 1062 сүм хийд, 27 мянган вэб ажиллаж энэ төрлийн ном зохиолуудын борлуулалт эрс өсч эхэллээ. Францийн хүн амын 10 хувь нь буддын шашинтай болон өсөж байна.Энэ бүгдээс харахад хүн төрөлхтөн Буддизмын сургаалийн гол болох Сэтгэл гэгч ямар ч цөмийн энергиэс илүү их эрчим хүчийг зөв залвал өөрийгөө төдийгүй гэр бүлээ, найз нөхөд, эх дэлхийгээ ч аварч болохыг улам бүр ойлгосоор байна.

Майдар бурханы тухай

[засварлах | кодоор засварлах]

[[3]] [[4]]

Майдар бурхан нь Хайр, Энэрэл нигүүслийн бурхан юм.Бурханы шашны номлол ёсоор энэ ертөнцөд сайн цагийн мянган бурхан залрах бөгөөд тэдгээр бурхад хүмүүний амьдрал хийгээд сэтгэл нь доройтож, зан үйл хийгээд явдал нь буруудаж, насанд нь цөв суухын цагт ээлж ээлжээр ирэн Бурханы шашныг дэлгэрүүлэх юм. Бидний амьдран байгаа энэ цагийн бурхан нь Будда Шакъяамүни юм. Майдар бурхан нь тэдгээр мянган бурхадын тав дахь нь бөгөөд бурхан багшаас урьд Дивангара, Гаргасүнди, Кайшаб нэртэй гурван бурхан залран ирж байжээ. Майдар бурхан нь бурхан Буддагийн ирээдүйн дүр бөгөөд энэ орчлонд бурхан Буддагийн үе дуусмагц Майдар бурханы үе эхэлнэ гэж үздэг. Майдар бурхан залран ирж эх болсон зургаан зүйл хамаг амьтны тусын тулд тэдний амар амгалан оршихыг бэлгэдэн ач ивээлээ хайрлана хэмээн судар номонд өгүүлсэн нь буй. Майдар бурхан нь ирээдүй цагийн асран нигүүлсэхүйн бурхан гэдгээр нь буддын шашинт ард түмнүүд ихэд дээдлэн шүтдэг билээ. Майдар нь Тушита хэмээх тэнгэрийн орноос морилон ирэх ирээдүйн бурхан юм. Хүн төрөлхтний нүгэл хилэнц их байдгийн улмаас Шагжмуни Бурханы сургаал энэ ертөнцөд тавхан мянган жил дэлгэрэх түүхтэй хэмээн өөрөө айлдсан гэдэг. Хүмүүсийн ёс суртахуун улам ихээр дордож насны хэмжээ багасаж, эрүүл мэнд буйн заяа нь хомсдож эхэлнэ. Улмаар зовлон гаслан тэсэшүй болжь, үзэн ядалт хуурмаг үзэгдэл газар авснаар хаа сайгүй өвчин зовлон дэлгэрч эцэст нь учир утгагүй дайн дажин үүсэж уй гашуу оршуулгаар дүүрэх болно. Тэр үед Майдар бурхан залрах учиртай. Гэхдээ цагийг эзэлсэн бурханы дүрээр бус харин тухайн үеийн хүмүүсээс ялгарахуйц лагшин өндөр, сүр жавхлан төгөлдөр нэгэн байх аж. Түүний энэхүү ер бусийн төрхийг харсан хүмүүс ихэд гайхан биширч түүний нүд булаам энэ төрхийн талаар анхааран асууцгаах болно. Майдар тэдэнд энэ бол тэсвэр тэвчээрийг бясалгаж, бусдад хор хөнөөл учруулахгүй байсан сайн үйлийн нөлөө бөгөөд та нар ч гэсэн энэ дадлыг хэрэгжүүлбэл ийм болно хэмээн хариулна. Ийнхүү Майдар бурхан залрах нь энэ ертөнцийн хувьд эргэлтийн эрин үеийг авч ирнэ. Олон хүн түүнийг үлгэр жишээ болгон дагах аваас энэрэхүй сэтгэл нэмэгдэж амьдралын буян заяа нь нэмэгдэх учиртай. Аажимдаа хүн төрөлхтөн урт удаан наслаж хөгшрөх, өтлөх үхэхийн зовлонгоос удаан хугацаагаар ангид байж амар амгаланг мэдэрч эхлэнэ. Тэр үед хүн төрөлхтөн ёс суртахууны өндөр соёлтой болж хүн болж төрснийхөө жинхэнэ утгыг онож эхэлнэ. Энэхүү буян заяа тэгширсэн байдлаас болж хүмүүсийн үнэнийг ухаарах билгүүн хомсдож насны хэмжээ багасаж эхэлснээр хүмүүс дээдийн номонд шамдах ухаарлбг олж эхэлдэг. Улмаар хүмүүний амьдрал хэдэн мянган жилийн урт болж ирэх бөгөөд орчилт ертөнц тэр аяараа ертөнцийн хүрдийг эргүүлэгч их хаан Шанка хэмээхийн удирдлагад цэнгэлийн дээдийг эдлэх бөгөөд энэ үед Тушита тэнгэрийн оронд залран буй Майдар бурхан Цагийг Эзэлсэн Бурханы дүрээр энэхүү сайн галавын тав дахь бурхан болон залрах түүхтэй. Тэрээр бярман язгуурт номын гэр бүлд мэндлэх бөгөөд гэрээ орхин хувраг болж зургаан жилийн урт хугацаанд бус нэгхэн өдрийн дотор гэгээрэлд хүрэх болно. Монголчууд Майдар бурханыгирээдүйн бурхан хэмээн шүтэж тахиж, ирээдүй хойч үеэ түүнд даатган залибарч түүний номын хураас хүртэх ерөөл тавьдаг уламжлалтай

Бурхан бүтээхийн ач холбогдол

[засварлах | кодоор засварлах]

[[5]]

Монголчууд бурханы шашныг мухраар сүслэн залбирах төдийхнөөр шүтэж байгаагүй бөгөөд сургааль номлолыг үзэж судлан ойлгон ухаарч, улмаар сүм хийд, суварга шүтээн байгуулах зэрэг бүтээн байгуулалтыг ч цогцлоон сүндэрлүүлж байсан ард түмэн билээ. Анхдугаар богд Занабазар тэргүүтэй манай урлаачид бурханы тиг номоор бурхад хийгээд хэрэгслүүдийг урлахдаа монголын гэх тодотголтой уран нарийн хийцтэй бүтээлүүд туурвисан нь эдүгээ ч бурханы шашны түүхэн дэхь томоохон үнэт өв болон хадгалагдсаар байгаа билээ.Их Майдар төслийн хүрээнд Анхдугаар богд Занабазар тэртээ XVI зуунд урласан Майдар бурханыг (одоогийн Чойжин ламын сүм музейд хадгалагдаж буй) тухайн тигээр хуучин уламжлалт хэв шинжийг хадгалан, орчин үеийн ололт дэвшлийг ашиглан шинээр бүтээн залж байгаа нь уламжлалт бурханы шашины номын утгаараа, асар их билэг билгүүн буяны үйл ажиллагаа болохоороо, нийт олон түмний шашин мөргөлийн, урлаг соёлын, боловсрол хүмүүжлийн хувьд томоохон байгууламж болж чадах нь дамжиггүй.Ер нь бурхан шинээр бүтээх, суварга барих, ном судар хэвлэх зэргийн ач тусыг олон судар номонд бичсэн байдгаас товчлон өгүүлбэл “… Бурханы хөрөг дүрсийг бүтээвээс таван зүйлийн тус эрдэм гарах бөгөөд тэдгээр нь ирээдүйд их орд харшид амьдрах, урт наслах, алдар нэрийг олох, их амар амгалан болох зэрэг нь нэгдүгээр тус эрдэм болой. Эд таваар арвин болох, баян болох, эрхэнд хураах, эд эдлэл, үр тариа, алт мөнгө, морь мал, боол зарц, ураг садан, нөхөд түшмэдээр арвин болох хоёрдугаар тус эрдэм болой. Царай зүс сайхан болох, алт мэт өнгөлөг болох, харваас гуа төгөлдөр болох, бурханы лагшины шинж тэмдэг төгөлдөр болох, бие эрхтэн хүч төгөлдөр болох, хамаг чимэг зүүлт чимэгдэх зэрэг нь гуравдугаар тус эрдэм болой. Загарвардын хаан мэт сүр жавхлантай болох, хан төрийн долоон эрдэнийн эрдэм төгс болох, нөхөд, хөвгүүд, шадар бологчдоор хүрээлэгдэх, тэдэнд ч бишрэн хүндлэгдэх зэрэг нь дөрөвдүгээр тус эрдэм болой. Энэ биенээс нөгцвөөс өндөр язгуурт тэнгэрийн оронд төрөх, тэндээ ч тэнгэрийн хаан мэт өнгө, дүрс, эрх баялаг төгс төгөлдөр байх зэрэг нь тавдугаар тус эрдэм болой“ гэх зэргээр өгүүлсэн байдаг.Манай бурханы шашины хамгийн гол нэгэн сургаал бол үйлийн үрийн тухай номлол байдаг. Энэ сургаалийн ёсоор бол сайн зүйлээс сайн үр дагавар гарна, харин муу үйлээс муу л үр дагавар гарна гэдэг билээ. Тиймээс бид энэ гайхамшигт шинж чанар бүхий бурханыг бүтээхэд өөрийн чадах чинээгээрээ оролцсоноороо тэр хэмжээний үр ашгийг бид хүртэх болно гэж энгийнээр ойлгож болох юм.

Цогцолборын байршил

[засварлах | кодоор засварлах]

[[6]] “ИХ МАЙДАР” цогцолбор нь Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг Өгөөмөрийн аманд буюу Улаанбаатар хотоос 50 км зайтай Богд хан уулын энгэрт нийт 108 га газарт бүтээн байгуулагдахаар ерөнхий төлөвлөлтийг гүйцэтгэж байна.

Цогцолборын ерөнхий төлөвлөлт

[засварлах | кодоор засварлах]

[[7]]

   Эзэмшлийн талбай       1,080,000 м
   Хамрагдсан талбай    812,759 м2
   Барилгажсан талбай    57,881 м2
   Авто зам талбай           53,801 м2
   Явган зам талбай         75,678 м2
   Ногоон байгууламж     459,563 м2
  1. Будда Бурхан
  2. Ногоон морьт байгууламж
  3. Суварган байгууламж
  4. Ловонбадмажунайн сүм
  5. Богдзонховын сүм
  6. Хурал, номын өргөө
  7. 21 дарь эхийн сүм
  8. Сахиусны сүм
  9. Богдын өргөө
  10. Чойжин ламын өргөө
  11. Боловсролын өргөө
  12. Танин мэдэхүйн өргөө
  13. Бясалгалын ордон
  14. Задгай театр
  15. Худалдаа үйлчилгээний барилга
  16. Олон улсын сүм хийд
  17. Бодь мод бүхий талбай
  18. Угтах хэсэг
  19. Авто зогсоол
  20. Лам, ажилчдын байр
  21. Амралт зугаалгын цэцэрлэг
  22. Ресторан, хоол, ундны үйлчилгээ
  23. Спорт амралт, зугаалгын талбай
  24. 5 одтой зочид буудал
  25. Сүм буудал /Temple suit hotel/
  26. Там диваажингийн цэцэрлэгт хүрээлэн
  27. Гэр амралт
  28. Спорт амралтын талбай
  29. Будда ланд парк /Amusement park/
  30. Усан парк
  31. Цэцэрлэгт хүрээлэн
  32. Амьтны хүрээлэн
  33. Tусгаарлах ногоон байгууламж