Jump to content

Хэрэглээний шинжлэх ухаан

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Хэрэглээний шинжлэх ухаан (англи. Applied science, орос. Прикладная наука) нь судалгаа, нээлтүүд нь шууд практик амьдралд хэрэглэхэд чиглэгддэг мэдлэгийн цогц юм. Эдгээр нь шинэ технологийг хөгжүүлэх шинжлэх ухаан, тухайлбал: хүссэн бүтээгдэхүүнийг олж авах үйл ажиллагааны алгоритмууд гэсэн үг юм. Хэрэглээний шинжлэх ухаан нь практик зорилгод хүрэхийн тулд суурь шинжлэх ухааны одоо байгаа мэдлэг, мэдээллийг ашиглан хөгжүүлж нийгмийн хэрэгцээг хангах зүйлийг амьдралд хэрэгжүүлэх зорилготой шинжлэх ухааны салбар юм.

Хэрэглээний шинжлэх ухаан нь байгалийн болон бусад үзэгдлийг тайлбарлаж, урьдчилан таамаглах шинжлэх ухааны онол, хуулиудыг урагшлуулахад чиглэдэг суурь шинжлэх ухаанаас ихэвчлэн ялгаатай байдаг.

Хэрэглээний байгалийн шинжлэх ухаан бөгөөд албан ёсны болон нийгмийн шинжлэх ухаан гэж байдаг. Хэрэглээний шинжлэх ухааны жишээнд статистик болон магадлалын онолыг ашигладаг генетикийн эпидемиологи, хэрэглээний сэтгэл судлалд криминологи зэрэг орно.