Хээрийн хүрэл цох

Хээрийн хүрэл цох (Adelium brevicorne) шавьжны аймаг, цохын бүлийн нэгэн төлөөлөгч. Авгалдай нь гялгар хар хүрэн өнгөтэй, бөгсөндөө хоёр ширхэг зүү хэлбэрийн хатгууртай, 12 мм хүртэл томроно. Насанд хүрсэн цох бага зэрэг хүрэл туяатай хар өнгөтэй, 11 мм хүртэл томронч, хавраас намар хүртэл оршино.

Хор хөнөөл[засварлах | кодоор засварлах]

Хээрийн хүрэл цохны авгалдай нь хөрсөнд орших ба хавар эрт цухуйж буй нялх рапсын ишийг хөрсний түвшинд тасдан идэж хоололдог. Авгалдайны тоо их тохиолдолд ургацыг бүрэн устгадаг.