Jump to content

Хээр (Газар зүй)

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Энэ үгийг бусад Хээрээс ялган таниарай.
Монголын хээр тал.

Хээр (Монгол бичгээр хэгэр-э гэж галиглагдана) гэдэг нь өвст онгон газрыг хэлнэ. Хээр гэдэг нэршил их өргөн ойлголт юм. Сүүлийн үед, хүн суурьшаагүй, айл хүнгүй алс зэлүүд газрыг ерөнхийд нь нэрлэдэг болжээ. Ойт хээр, уулт хээр, тал хээр, цөл хээр, хээр газар, эзгүй хээр, хөдөө хээр зэрэг үгнүүдтэй ихэвчлэн хоршон холбоо үгээр хэрэглэгддэг. Угтаа уулт хээр нь монгол нүүдэлчдийн төв нутаг боловч сүүлдээ тал хээрийг монгол орны үндсэн хэв төрх мэтээр ойлгох болжээ. Тиймээс "Талын монгол" гэдэг нэршил шинээр тогтжээ. Хээрийн баялаг ахуй нь уулт хээрт байдаг бол тал хээр нь арай хомсдуу орчин байдаг. Хээрийг англи хэлэнд grassland гэж орчуулдаг бол талыг steppe гэдэг.

Wiktionary
Wiktionary
Wiktionary: Хээр – Энэ үгийг тайлбар толиос харна уу
 Commons: Хээр – Викимедиа зураг, бичлэг, дууны сан