Хялганат
Хялганат нь Булган аймгийн Хангал сумын нутагт орших тосгон юм.
2006 оны эцсийн байдлаар 3,100 оршин суугчтай[1], байсан бөгөөд 2008 оны эцэст 3,264[2] болж өсчээ.
Газарзүй[засварлах | кодоор засварлах]
Хялганат тосгон нь Сэлэнгэ мөрний зүүн эрэгт, Хангал сумын төвөөс хойш 25км, Сэлэнгэ сумын төвөөс зүүн зүгт мөн 25 км зайд битүү ой модон дунд оршино. Хангал сумын төвөөр дайран Эрдэнэт хот хүрэхэд 60 км зайтай.
Эдийн засаг[засварлах | кодоор засварлах]
"Хялганатын мод боловсруулах үйлдвэр" 1972 онд байгуулагдсанаар тус тосгоны суурь тавигджээ[3]. Харамсалтай нь сүүлийн жилүүдэд үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллахгүй байгаа бөгөөд ажилгүйдлийн түвшин өсч буй[1].