Хяналтын байгууллага, хяналтын байцаагч нарын оролцоо
“Байгаль орчныг хамгаалах тухай” хуулийн 5 дугаар бүлэгт байгаль орчны хяналтын харилцааг зохицуулсан бөгөөд хяналт нь байгаль орчны хяналтын зохион байгуулалт болон улсын байцаагч, байгаль хамгаалагчдын эрх үүргээр зохицуулагдаж байна.
“Байгаль орчныг хамгаалах тухай” хуулийн 26 дугаар зүйлд Байгаль орчны хяналтыг дараах байдлаар зохицуулсан нь нөхөн төлбөрийн харилцаатай хамгийн их уялдаатай байна. Үүнд:
• Байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээхэд тавих хяналтыг мэргэжлийн хяналтын байгууллага хэрэгжүүлнэ.
• Хил, гааль, мал эмнэлэг, эрүүл ахуй, халдвар судлал, уул уурхайн зэрэг хяналтын байцаагч буюу хуульд зааснаар энэхүү хяналтыг хэрэгжүүлэх үүрэг бүхий ажилтанд байгаль орчны улсын байцаагчийн эрх олгож, хяналтын үүрэг гүйцэтгүүлж болно.
• Мэргэжлийн хяналтыг хэрэгжүүлэх төв байгууллагад улсын ерөнхий байцаагч, салбарын улсын ерөнхий байцаагч, улсын ахлах байцаагч, аймаг нийслэлд улсын ахлах байцаагч, улсын байцаагч, сум дүүрэгт улсын ахлах байцаагч, улсын байцаагч болон байгаль хамгаалагч тус тус ажиллана.
• Тухайн орон нутагт байгаль орчныг хамгаалах, түүний баялгийзохистой ашиглах, нөхөн сэргээхэд тавих хяналтыг хэрэгжүүлэхэд туслах үүрэг бүхий идэвхтэн байгаль хамгаалагчийг томилон ажиллуулж болно.