Хятадын Ардын Чөлөөлөх Арми

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Flag of the People's Republic of China.svg Ардын Чөлөөлөх Арми
China Emblem PLA.svg
Удирдлага
Ерөнхий командлагч
де-юре:
ХЦТК-ын удирдагч
Си Цзиньпин
Ерөнхий командлагч де-факто: Хятадын цэргийн төв комисс
Батлан хамгаалахын сайд: Генерал Чан Ваньцюань
Зэвсэгт хүчний командлагч: Штабын дарга
Фан Фэнгүи
Зэвсэгт хүчний удирдлага: Салбар хүчний удирдлага ба зэвсэгт хүчний хэлтсийн дарга
Төв байр: Бээжин дэх батлан хамгаалах яам
Зэвсэгт хүчний хүчин чадал
Алба хааж буй цэрэг: 2.285.000[1]
Алба хаах үүрэг:
Цэргийн алба хаах насны хүн ам: Эрчүүд (нас: 18–49): 281.240.271
эмэгтэйчүүд (нас: 18–49): 269.025.517
Цэргийн алба хаах нас: 17–50 нас хүртэл,
офицерууд нь 65 нас хүртэл
Нийт хүн амд эзлэх цэргийн хувь: 0,17 %
Төсөв
Зэвсэгт хүчний төсөв: 215 тэрбум америк доллар (2016)
ДНБ-нд эзлэх хувь: 2,0 % (2012 он)
Түүх

Хятадын Ардын Чөлөөлөх Арми (ХАЧА) нь Хятад улсын зэвсэгт хүчин юм. Хятадын ардын чөлөөлөх арми 1927 оны наймдугаар сард үүсгэн байгуулагдсан гэж үздэг. Манай дэлхийн хамгийн олон цэрэг хүн хүчтэй армид тооцогддог ба эгнээнд  нь нийт 2 сая 285 мянган цэрэг хүн хүч алба хааж байна.  БНХАУ нь тусгаар тогтнолоо заралсан 1949 оноос Хятадын Ардын Чөлөөлөх Арми гэж нэрлэх болсон. Хятад улсын хуулинд 18-50 насны бүх эрчүүд цэргийн алба хаах үүрэгтэй  хэдий ч  Хятадын ардын  чөлөөлөх армид алба хаах  нь өндөр шалгууртай нэр төрийн хэрэг болсон байна.

ХАЧА-гийн туг далбаа

Бүтэц, бүрэлдэхүүн[засварлах | edit source]

Хятадын ардын  чөлөөлөх арми дотроо 5 төрлийн цэрэгт хуваагддаг.   

  1. Хятадын Ардын Чөлөөлөх Армийн Хуурай замын цэргийн хүчин 
  2. Хятадын Ардын Чөлөөлөх Армийн Агаарын цэргийн хүчин 
  3. Хятадын Ардын Чөлөөлөх Армийн Тэнгисийн цэргийн  хүчин
  4. Хятадын Ардын Чөлөөлөх Армийн Стратегийн пуужинт зэвсэгт цэргийн хүчин  
  5. Хятадын үндэсний цэргийн цагдаагийн  хүчин гэсэн үндсэн 5 төрлийн цэрэгтэй.[2]

Хятадын хуурай замын цэрэг 2 үндсэн үүрэгтэй байдаг.

  1. Тэргүүн эгнээний цохилтын хүч: Энэ нь илүү цомхон, уян хатан олон төрлийн байлдааны үйл ажиллагаа явуулан хурдан маневрлах чадвартай шаардлагатай үед маш хурдан нэгдэж нэгдсэн хүч болдог орчин үеийн шинэ зэвсэг техникээр илүү их хангагдсан байдаг.
  2. Улсын хил хамгаалах болон дотоодын тогтвортой байдлын хангах гол зорилготой юм.

Цэргийн тойрог[засварлах | edit source]

Хятадын хуурай замын цэрэг нь 1980-аад оны сүүл үеэс 7 том тойрогт хуваагдсан. Энэ нь тухайн үеийн дэлхийн улс төр, геополитиктэй холбоотой байсан. Тэдгээр нь Шэньян, Бээжин, Цзиннань, Ланьчжоу, Чэнду, Гауньчжоу, Нанжингийн цэргийн тойргууд юм. 2015 оноос өмнөх 7 том тойргийн системд өөрчлөлт оруулахдаа Цзинаний цэргийн тойргийг Шэньяний тойрогт, Чэндугийн тойргийг Ланьжоуд нэгтгэх замаар 5 тойрог болгон өөрчлөн байгуулсан. Тойргуудын бүрэлдэхүүнд хэд хэдэн ерөнхий цэргийн армиуд, тухайн муж хязгаар нутагт байрлах цэргийн анги нэгтгэлүүд, том хотуудад байрлах цэргийн гарнизонууд, тухайн муж, бүс нутгийн нөөц хүчин, цэргийн хэлтсүүд хамаарагддаг байна. Энд зайлшгүй тэмдэглэн хэлэхэд сүүлийн 20-иод жилд Хятадын тухай мэдээ мэдээлэл ил тод болж байгаа хэдий ч ХАЧА-н бүтэц зохион байгуулалт, бүрэлдэхүүн командын тухай мэдээлэл маш нууц зэрэглэлд байдаг. Цэргийн тойргуудын нэр түүний бүрэлдэхүүн, армиудын тоо дугаарын тухай мэдээлэл баримтат тулгуурласан мэдээлэл. Гэсэн хэдий ч доорх бүх мэдээ , баримтыг бүгдийг нь үнэн зөв, яг таг тоо баримт гэж үзэж болохгүй юм.[3]

2015 оны 12 сараас өмнөх үеийн ХАЧА-гийн цэргийн тойрог

Шэньяны цэргийн тойрог[засварлах | edit source]

Энэ цэргийн тойрог нь Хятадын зүүн хойд бүс нутагт байрлах ба ОХУ-н алс дорнодын бүс нутаг , Солонгосын хагас арлуудад байлдааны үйл ажиллагаа явуулах чиг үүрэгтэй цэргийн нэгтгэл юм. Шэньян цэргийн тойрогт байрлах  агаарын цэргийн десантын дивиз гэхэд Хойд Солонгосын хилийн бүс нутагт тэдний дотоодод үйл ажиллагаа явуулах зорилго чиг үүрэгтэй. Тойргийн бүрэлдэхүүнд ерөнхий цэргийн 3 арми буюу 16,39,40-р армиуд мөн муж хотуудын цэргийн анги нэгтгэлүүд багтдаг. Шэньяны цэргийн тойргийн 16-р армийн бүрэлдэхүүнд 46-р мотобуудалгын дивиз, хүйтэн сэрүүн бүс нутагт байлдааны үйл ажиллагаа явуулах зориулалттай явган цэргийн 8,9-р бригадууд, 4-р танкийн, 10-р  артиллерийн, 1-р танк эсэргүүцэн хамгаалах, 16-р агаараас эсэргүүцэн хамгаалах, 67-р тусгай хүчний бригадууд байдаг.  Харин 39-р армийн бүрэлдэхүүнд 116-р механикжуулсан дивиз, 115-р явган цэргийн бригад, 3-р танкийн, 190-р механикжуулсан, 202,203-р мотобуудлагын ,7-р артиллерийн бригадууд мөн агаараас эсэргүүцэн хамгаалах 1 бригад, 9-р цэргийн нисэх хүчний хороо, нэг тусгай хүчний хороо багтдаг. Мөн 40-р армийн бүрэлдэхүүнд нь 118-р явган цэргийн, 119,191-р мотобуудагын, 5-р танкийн, 11-р артиллерийн, 7-р агаараас эсэргүүцэн хамгаалах бригадууд нийтдээ 7 бригад багтдаг байна.  Энэ цэргийн тойргийн бүрэлдэхүүнд Ляонин мужийн нөөц хүчний явган цэргийн нэг дивиз, мотобуудлагын нэг бригад, артиллерийн нэг хороо, Цзилинь мужийн явган цэргийн 2 дивиз, Хэйлунцзян мужийн зенит-артиллерийн нэг дивиз мөн багтан ордог. Энэ тойргийн нийт бүрэлдэхүүнд 1 механикжуулсан, 4 мотобуудлагын, 1 танкийн дивиз, 5 механикжуулсан, 4 мотобуудлагын, 2 танкийн, 3 артиллерийн, 1 танк эсэргүүцэн хамгаалах, 3 агаараас эсэргүүцэн хамгаалах бригад, 2 тусгай хүчний, 2 нисдэг тэрэгний, 1 инженер саперын, 1 хөвөгч гүүрний, 1 Радио Электрон холбооны  хороодууд байдаг байна.[4]

2015 оноос шинэчлэн байгуулагдсан ХАЧА-гийн цэргийн тойргууд

Бээжингийн цэргийн тойрог[засварлах | edit source]

Энэ цэргийн тойрог нь Хятадын хойд хилийн дагуух бүс нутагт байрладаг Монгол , ОХУ-н дорнод Сибирийн бүс нутагт байлдааны үйл ажиллагаа явуулах чиг үүрэгтэй цэрэг армийн нэгтгэл юм.  Бээжингийн цэргийн тойрог нь ХАЧА-н  хамгийн хүчтэй шилдэгт армиудтай хамгийн том тойрогт тооцогддог.  Түүний бүрэлдэхүүнд 3 арми ( 38,27,65-р армиуд ), Өвөр Монгол дахь цэргийн анги нэгтгэлүүд мөн том хотуудын цэргийн горнизонууд багтдаг.  Бээжингийн цэргийн тойргийн бүрэлдэхүүнд Хятадын ардын чөлөөлөх армийн цорын ганц агаарын десантын 15-р корпус багтдаг. Түүний бүрэлдэхүүнд 3 агаарын десантын дивиз байдаг ба төв штаб нь Сяогань хотод байралдаг. Дивиз тус бүр нь десантын 3 хороо ,тээврийн болон инженер саперын батальонуудаас бүрддэг. Энэ агаарын десантын 15-р корпус нь Хятадын чөлөөлөх армийн цэргийн нисэх хүчний командад харъялагддаг. Агаарын тээврийн хүч бололцооноос хамаарч эхний ээлжинд 1 дивиз десантаар буулгах боломжтой. Хятадын хуурай замын цэргийн  шилдэг арми болох 38-р армийн бүрэлдэхүүнд 112 ,113-р механикжуулсан дивизүүд,  6-р танкийн дивиз, 5-р артиллерийн бригад, 4-р агаараас эсэргүүцэн хамгаалах, нэг тусгай хүчний бригад, цэргийн нисэх хүчний 8-р бригадууд багтдаг ба төв штаб нь Бээжин хотод байралдаг. Хятадын армийн орчин үеийн шинэ зэвсэг техникээр хамгийн түрүүнд энэ армийг хангадаг мөн цэрэг байлдааны үйл ажиллагаа явуулах шинэ  шинэ арга ажиллагаанд зориулан байнга бэлтгэл сургуулилт зохион байгуулж байнгын бэлэн байдалд байдаг. Харин 65-р армийн бүрэлдэхүүнд 193-р хөнгөн явган цэргийн, 194-р хүнд явган цэргийн, 195-р механикжуулсан бригадууд, 70,196-р мотобуудлагын, 1-р танкийн , 14-р артиллерийн бригадууд ,нэг агаараас эсэргүүцэн хамгаалах бригад багтдаг. Мөн 27-р армийн бүрэлдэхүүнд 188-р хөнгөн явган цэргийн , 235-р механикжуулсан, 80,82-р мотобуудлагын, 7-р танкийн , 16-р артиллерийн бригадууд мөн агаараас эсэргүүцэн хамгаалах нэг бригад нийтдээ 7 бригад багтдаг байна. Бээжингийн горнизоны бүрэлдэхүүн дахь  1,2,3-р дивизүүд  мөн Өвөр Монголын нутагт байралдаг 205-р мотобуудлагын бригад , хилийн цэргийн хороодууд мөн энэ тойргийн бүрэлдэхүүнд багтдаг.   Бээжингийн цэргийн тойргийн нөөц хүчний хувьд  Бээжин хотоос танкийн болон зенит-артиллерийн тус тус нэг хороо, Тяньцзин мужаас явган цэргийн болон зенит артиллерийн тус бүр нэг дивиз, Хэбэй мужаас явган цэргийн болон зенит артиллерийн тус бүр нэг дивиз , танк эсэргүүцэн хамгаалах хороо, Шаньси мужаас явган цэргийн нэг дивиз , Өвөр Монголоос мөн явган цэргийн нэг дивиз эмхлэн зохион байгуулахаар төлөвлөсөн.  Бүх тойргийн хэмжээнд 3-4 механикжуулсан, 2 танкийн, 3 агаарын десантын дивиз байдаг ба  5-8 мотобуудалгын, 3-4 механикжуулсан , 1 танкийн, 3 артиллерийн , 1 тусгай хүчний ,3 агаараас эсэргүүцэн хамгаалах  бригадууд мөн  цэргийн нисэх хүчний ,  тусгай хүчний ,  хилийн цэргийн, артиллерийн , танк эсэргүүцэн хамгаалах , химийн зэвсэгээс хамгаалах тус бүр нэг хороодууд бүрэлдэхүүнд нь багтдаг.[5] 

Цзиннань цэргийн тойрог[засварлах | edit source]

Энэ цэргийн тойрог нь  Хятад улсын ямар нэг гадаад хил хязгаарын бүс нутгийг хамаардаггүй зөвхөн дотоод мужууд тэдгээрийн нөөц хүчний хүрээг хамаардаг.  Түүний бүрэлдэхүүн мөн 3 армиас (20,26,54) бүрддэг. Цзиннань цэргийн тойргийн 26-р армийн бүрэлдэхүүнд 8-р танкийн, 200-р механикжуулсан, 77,138,199-р мотобуудлагын ,8-р артиллерийн, 54-р агаараас эсэргүүцэн хамгаалах бригадууд, цэргийн нисэх хүчний 7-р хороо мөн тусгай хүчний нэг хороо багтдаг.  Харин  54-р армийн хувьд орчин үеийн шинэ  зэвсэг техникээр хамгийн тэргүүн эгнээнд хангагддаг ба Хятадын хуурай замын цэргийн шилдэг армиудын нэг юм. Түүний бүрэлдэхүүнд 127-р явган цэргийн ,162-р механикжуулсан дивизүүд, 160-р механикжуулсан , 11-р танкийн бригадууд , артиллерийн , агаараас эсэргүүцэн хамгаалах тус бүр  нэг бригад , нисэх хүчний 1-р хороо багтддаг. Энэ цэргийн тойргийн 20-р армийн бүрэлдэхүүнд 58,60 механикжуулсан, 13-р танкийн, 2-р артиллерийн бригадууд мөн агаараас эсэргүүцэн хамгаалах нэг бригад багтдаг.  Цзиннань цэргийн тойргийн нийт бүрэлдэхүүнд нь 3 механикжуулсан ба мотобуудалгын дивиз , 1 танкийн дивиз , 3-4 механикжуулсан , 3 мотобуудалгын, 2 танкийн ,3 артиллерийн ,3 агаараас эсэргүүцэн хамгаалах бригадууд , 2 тусгай хүчний  хороо, 2 цэргийн нисэх хүчний ,1 танк эсэргүүцэн хамгаалах, 1 Радио электрон холбооны, 2 хөвөгч гүүрний хороодууд багтдаг байна.[6] 

Ланьчжоугийн цэргийн тойрог[засварлах | edit source]

Энэ цэргийн тойрог нь Хятадын баруун бүс нутгийн хил хязгаарыг бүхэлд нь хамаардаг ба тэр бүс нутагт байрладаг. Төв Ази, Монгол, Оросын баруун Сибирь, Энэтхэг улстай хил залгаа бүс нутагт байлдааны үйл ажиллагаа явуулах чиг үүрэгтэй цэргийн тойрог юм. Өндөр уулын бүс нутаг, байгаль цаг уур, газар орны хүнд нөхцөлд үүрэг гүйцэтгэх чадвартай цэргийн анги хороодуудыг Шиньжан Уйгарын хязгаар нутагт тусгайлан байгуулсан байна. Түүний бүрэлдэхүүнд 21,47-р армиуд , Шинжань Уйгарын хязгаар нутагт орших цэргийн анги нэгтгэлүүд багтдаг.  Ланьчжоугийн цэргийн тойргийн 21-р армийн бүрэлдэхүүнд 61-р уулын явган цэргийн дивиз, 62-р механикжуулсан, 12-р танкийн, 19-р артиллерийн , 184-р тусгай хүчний бригадууд мөн нэг агаараас эсэргүүцэн хамгаалах бригад байдаг. Харин 47-р армийн бүрэлдэхүүнд нь 139-р механикжуулсан, 55-р уулын явган цэргийн, 56-р мотобуудлагын, 9-р танкийн, 15-р артиллерийн бригадууд мөн нэг агаараас эсэргүүцэн хамгаалах бригад багтдаг.  Мөн Ланжьчжоугийн цэргийн тойргийн бүрэлдэхүүнд  8-р хөнгөн явган цэргийн механикжуулсан, 4-р мотобуудлагын, 6,11-р уулын явган цэргийн дивизүүд мөн 2-р артиллерийн бригад , агаараас эсэргүүцэн хамгаалах нэг бригад , нисэх хүчний  3-р бригад , Радио электрон холбооны , тусгай хүчний , инженер саперийн тус тус нэг хороодууд багтдаг байна.  Нөөц хүчний хувьд Шэньси мужаас явган цэргийн болон зенит-артиллерийн тус бүр нэг дивиз, явган цэргийн болон материал техник хангамжийн нэг нэг бригад , Ганьсу мужаас зенит- артиллерийн нэг дивиз, Нинся-Хуйск автономит мужаас явган цэргийн нэг дивиз инженер-саперийн нэг хороо эмхлэн зохион байгуулах боломжтой.  Ланьчжоугийн цэргийн тойргийн нийт бүрэлдэхүүн 1 хөнгөн механикжуулсан, 1 мотобуудлагын,  3 уулын явган цэргийн ,1 танкийн дивиз, 2 механикжуулсан, 1 уулын явган цэргийн, 1 мотобуудлагын, 1 танкийн, 3 артиллерийн ,3 агаараас эсэргүүцэн хамгаалах,1 тусгай хүчний, 1 цэргийн нисэх хүчний бригадуудаас бүрддэг. Мөн тусгай хүчний , инженер саперын ,Радио электрон холбооны хороодууд бий.[7] 

Чэндугийн цэргийн тойрог[засварлах | edit source]

Энэ цэргийн тойрог нь Хятадын өмнөд мужууд Энэтхэг, Мьямар улсуудтай хил залгаа бүс нутагт байралдаг ба тэр бүс нутагт байлдааны үйл ажиллагаа явуулах чиг үүрэгтэй. Чэндуны цэргийн тойргийн нийт бүрэлдэхүүнд 2 арми (13,14-р арми) мөн Төвдийн хязгаар нутаг дахь цэргийн анги нэгтгэлүүд багтдаг. Энэ цэргийн тойрог нь орчин үеийн шинэ зэвсэг техникээр хамгийн сүүлд хангагддаг ба Хятадын арми дотроо хамгийн сул цэргийн тойрогт тооцогддог байна. Түүний бүрэлдэхүүн дахь 13-р армиин хувьд  37,149-р мотобуудлагын дивизүүд , 17-р танкийн бригад мөн артиллерийн болон агаараас эсэргүүцэн хамгаалах, тусгай хүчний,  нисэх хүчний тус тус нэг бригадуудаас бүрддэг. Харин 14-р армийн хувьд 31,40,42-р мотобуудлагын, 32-р уулын явган цэргийн, 18-р танкийн, 4-р артиллерийн бригадууд мөн нэг агаараас эсэргүүцэн хамгаалах бригадаас бүрддэг. Төвдийн хязаар нутаг дахь цэргийн анги нэгтгэлүүдийн бүрэлдэхүүнд 52,53-р уулын явган цэргийн, 54-р механикжуулсан, 651-р зенит-пуужингийн бригадууд мөн 308-р артиллерийн хороо багтдаг байна.   Нөөц хүчний хувьд Чунцин хотоос явган цэргийн болон зенит артиллерийн тус тус нэг дивиз, материал техник хангамжийн нэг бригад , зенит-артиллерийн нэг хороо, Юньнан мужаас явган цэргийн нэг хороо эмхлэн бүрдүүлэх боломжтой.  Чэндугийн цэргийн тойргийн нийт бүрэлдэхүүн нь 4 мотобуудлагын дивиз, 2 уулын явган цэргийн, 1 механикжуулсан, 2 танкийн , 2 артиллерийн, 2 агаараас эсэргүүцэн хамгаалах, 1 тусгай хүчний, 1 цэргийн нисэх хүчний бригадууд мөн артиллерийн болон зенит артиллерийн хороодууд, тусгай хүчний нэг хороо, Радио электрон холбооны нэг хорооноос бүрддэг байна.[8]

Нанжиний цэргийн тойрог[засварлах | edit source]

Энэ тойрог нь Хятадын зүүн өмнөд бүс нутагт байрладаг ба  тэр бүс нутагт байлдааны үйл ажиллагаа явуулах мөн Тайваныг эзлэн авах түүний эсрэг байлдааны үйл ажиллагаа явуулах чиг үүрэгтэй тойрог юм. Энэ цэргийн тойрог нь чиг үүрэг, хүчин чадлын хувьд Хятадын чөлөөлөх арми дотроо Бээжингийн цэргийн тойргийн дараа Шэньяны цэргийн тойрогтой хамтран 2-3 байрт ордог стратегийн чухал ач холбогдолтой тойрог юм. Нанжиний цэргийн тойрог нь орчин үеийн шинэ зэвсэг техникээр хамгийн түрүүнд хангагдсан шилдэг армиудаас бүрддэг. Түүний бүрэлдэхүүнд  мөн 3 арми (1,12,31 ) Фуцзяны хязгаар нутаг дахь цэргийн анги нэгтгэлүүд багтдаг. Нанжинийн цэргийн тойргийн 1-р армийн бүрэлдэхүүнд 1-р механикжуулсан десантын дивиз , 178-р механикжуулсан, 10-р танкийн, 3-р мотобуудлагын, 9-р артиллерийн, 5-р нисэх хүчний бригадууд мөн агаараас эсэргүүцэн хамгаалах нэг бригад багтдаг. Харин 12-р армийн бүрэлдэхүүнд  нь 179-р тусгай хүчний десантын бригад, 34,35-р механикжуулсан, 2-р танкийн, 36-р тусгай хүчний бригадууд мөн артиллерийн нэг агаараас эсэргүүцэн хамгаалах нэг бригадууд байдаг. Мөн 31-р армийн бүрэлдэхнүүнд 86,91-р мотобуудлагын болон десантын дивизүүд, 92-р мотобуудлагын, 14-р танкийн десантын, 3-р артиллерийн, 13-р агаараас эсэргүүцэн хамгаалах бригадууд , тусгай хүчний нэг бригад , нисэх хүчний 10-р хорооноос бүрддэг. Шанхай хотын цэргийн гарнизоны 1,2,3-р эргийн хамгаалалтын бригадууд,  Фуцзян мужийн цэргийн анги нэгтгэлүүдийн мөн эргийн хамгаалалтын 2 дивиз, 1 бригад  Нанжины цэргийн тойргийн бүрэлдэхүүнд багтддаг.  Энэ тойргийн нөөц хүчний хувьд Шанхай хотоос зенит-артиллерийн нэг дивиз, Аньхой, Цзянси мужуудаас явган цэргийн тус бүр нэг дивиз, Цзянсу хязгаар нутгаас зенит-артиллерийн нэг дивиз эмхлэн бүрдүүлэх боломжтой.  Бүх цэргийн тойргийн бүрэлдэхүүнийг  нөөц хүчин , Шанхай хотын горнизоны цэргийг оруулахгүйгээр тооцоолбол  1  механикжуулсан  десантын, 2 мотобуудлагын, 2 танкийн, 1 артиллерийн, 2 эргийн хамгаалалтийн дивизүүд , 3 механикжуулсан, 4 мотобуудлагын , 1 танкийн, 2 артиллерийн, 1 цэргийн нисэх хүчний, 4 агаараас эсэргүүцэн хамгаалах, 1 Радио электрон холбооны, 1 эргийн хамгаалалтын, 3 тусгай хүчний бригадууд мөн 2 нисдэг тэрэгний , 1 Радио электрон холбооны, 1 хөвөгч гүүрний хорооноос бүрддэг байна.[9]

Гуаньчжоугийн цэргийн тойрог[засварлах | edit source]

Хятадын өмнөд бүс нутагт байралдаг ба Вьетнамын хил залгаа бүс нутагт байлдааны үйл ажиллагаа явуулах  мөн Нанжиний цэргийн тойргийн нөөц нэмэгдэл хүчин болох  чиг үүрэгтэй цэргийн тойрог.  Бүрэлдэхүүнд нь 2 арми (41, 42-р арми)  мөн Хайнань хязгаар нутгийн цэргийн анги нэгтгэлүүдээс багтдаг.  Энэ тойргийн 41-р армийн бүрэлдэхүүний хувьд  123-р механикжуулсан-десантын дивиз, 121-р уулын явган цэргийн, 122-р мотобуудлагын, 15-р танкийн бригадууд артиллерийн болон агаараас эсэргүүцэн хамгаалах тус бүр нэг бригадаас бүрддэг. Харин 42-р армийн хувьд 124-р механикжуулсан десантын, 163-р мотобуудлагын дивизүүд ,1-р артиллерийн, 16-р танкийн бригадууд  мөн уулын явган цэргийн, агаараас эсэргүүцэн хамгаалах, тусгай хүчний, нисэх хүчний тус тус нэг бригадуудаас бүрддэг. Хайнань мужийн цэргийн анги нэгтгэлүүд  132-р мотобуудлагын бригад, Гонконгийн цэргийн гарнизоны явган цэргийн нэг бригад, нисдэг тэрэгний нэг хороо, тэнгисийн цэргийн тусгай хүчний нэг хороо мөн энэ цэргийн тойргийн бүрэлдэхүүнд багтдаг.  Нөөц хүчний хувьд Гуандун мужаас явган цэргийн болон зенит-артиллерийн тус бүр нэг дивиз, офицерууд бэлтгэх сургалтын нэг хороо, Хубэй мужаас явган цэргийн болон зенит-артиллерийн тус бүр нэг дивиз, Хайнань мужаас явган цэргийн 2 дивиз эмхлэн зохион байгуулах боломжтой.  Нийт бүрэлдэхүүнд нь 2 механикжуулсан, 1 артиллерийн дивиз, 1 мотобуудлагын, 2 танкийн, 1 артиллерийн, 2 агаараас эсэргүүцэн хамгаалах, 2 тусгай хүчний , 1 цэргийн нисэх хүчний, 1 инженер саперын, 1 хөвөгч гүүрний бригад , Радио электроник холбооны 1 хорооноос бүрддэг байна.[10]

Цэргийн бүтэц[засварлах | edit source]

  • ХАЧА-н армиуд нь үүрэг зорилтоосоо хамаарч янз бүрийн хүн  хүчтэй байдаг  дунджаар 25-60 мянган цэрэгтэй. Армийн бүрэлдэхүүнд  хуягт танкийн дивиз  эсвэл бригад 1,  мотобуудлагын дивиз 2-3, артиллерийн болон агаараас эсэргүүцэн хамгаалах тус бүр 1 бригад , тагнуулын батальон, холбооны, инженер техникийн хангамжийн, химийн зэвсгийн хамгаалалтын, ар тал хангамжийн хороодуудаас бүрддэг.[11] 
  • Мотобуудлагын дивизүүдийн хувьд 11-13 мянган хүн хүчтэй тэдний 1.4 мянга нь офицер удирдах бүрэлдэхүүн, 3 мотобуудлагын хороо хороодууд нь тус бүр 3 батальонуудтай бүрддэг мөн хангамжийн хороо, 3 танкийн хороо, артиллерийн хороо,тагнуул, холбоо харилцаа , удирдлага, инженер- техникийн хангамж, химийн хамгаалалтын, ар тал хангамжийн хороодуудаас бүрддэг. 
  •  Хятадын хуурай замын цэргийн нийт бүрэлдэхүүнд 10-12 механикжуулсан (2 хөнгөн, 2 десантын), 3 уулын явган цэргийн, 7 танкийн , 2 аритллерийн , 2 эргийн хамгаалалтын , 3 агаарын десантын дивизүүд байна.  Харин танкийн дивизийн бүрэлдэхүүн  нь 9-10 мянган хүн хүчтэй , дивизүүд нь 3 танкийн хороо  хороодууд нь 3 танкийн батальонуудаас бүрддэг мөн мотобуудлагын батальон , артиллерийн дивизион , зенит-артиллерийн нэг  хороо, (артиллерийн хороо нь 130мм,122мм,152мм их буунуудтай) агаараас эсэргүүцэн хамгаалах дивизион, ар тал хангамжийн хороодуудаас бүрддэг.[12] 
  • Хятадын хуурай замын цэрэг бригадуудын  хувьд 13-15 механикжуулсан бригад, 19 мотобуудлагын, 9 явган цэргийн,17 танкийн, 19 артиллерийн, 1 танк эсэргүүцэн хамгаалах, 21 агаараас эсэргүүцэн хамгаалах, 9 тусгай хүчний  бригад, 5 цэргийн нисэх хүчний, 1 Радио электроникийн холбооны , 1 эргийн хамгаалалтын, 1 инженер саперын, 1 хөвөгч гүүрний бригадуудаас  бүрддэг. Бригадуудын бүрэлдэхүүн  1 танкийн батальон, 4 мотобуудлагын батальон, артиллерийн, агаараас эсэргүүцэн хамгаалах, галт пуужин харвах (катюшын) дивизионууд, ар тал хангамжийн хороодуудаас бүрддэг байна. 
  •  Хороодуудын хувьд Хятадын хуурай замын цэрэгт  7 тусгай хүчний хороо, 7 нисдэг тэрэгний, 6 Радио электроник холбооны , 4 хөвөгч гүүрний , 2 инженер саперын , 2 артиллерийн, 1 хилийн цэргийн, 1 зенит-артиллерийн, 2 артиллерийн, 2 танк эсэргүүцэн хамгаалах, 1 химийн зэвсэг хамгаалалтын , 4 хөвөгч гүүрний хороодууд байдаг байна.[13]
  • Хуурай замын цэргийн нөөц  хүчний хувьд нийт 18 явган цэргийн, 1 артиллерийн, 11 зенит-артиллерийн дивиз, 1 явган цэргийн, 3 материал техник хангамжийн бригад , 2 явган цэргийн, танкийн, танк эсэргүүцэн хамгаалах , артиллерийн, зенит-артиллерийн , инженер саперын, офицерууд бэлтгэл сургалтын тус тус нэг хороодуудаас бүрддэг байна. Энэ нөөц хүчний  дивиз бригадуудын хувьд бол тэд хамгийн хоцорогдсон зэвсэг техникээр хангагдсан ба хүн хүчний сургалт болон байлдах чадварын хувьд хамгийн доогуур түвшинд байдаг ба тэднийг дайн байлдааны үед «пушечное мясо»- хүн хүчний давуу тал болгон ашиглах зориулалттай бэлтгэдэг.  

Бээжин ,Тяньцзиня, Шанхай , Гонконг хотын цэргийн гарнизоны бүрэлдэхүүнд 3 дивиз , 3 эргийн хамгаалалтын, 2 явган цэргийн бригадууд мөн нисдэг тэрэгний болон тэнгисийн явган цэргийн тусгай хороо ч  хуурай замын цэргийн бүрэлдэхүүнд багтдаг байна. Хятадын ардын чөлөөлөх армийн хуурай замын цэрэг нийтдээ 71-75 дивиз, 133 бригадаас бүрддэг гэсэн мэдээ бий.[14] Хятадууд хуучин Зөвлөлтийн үеийн ба өнөөгийн ОХУ, АНУ тэргүүтэй барууны орнуудын янз бүрийн зэвсэг техникүүдийг маш ихээр хуулбарлан үйлдвэрлэдэг. Хятадын инженерүүд тэдгээр зэвсэг техникүүдийн чадамгай хуулбарлан улам сайжруулан шинэчлэн олноор үйлдвэрлэж цааш нь худалддаг. Тэд өөрийн зэвсэгт хүчний артиллер, агаараас эсэргүүцэн хамгаалах хүчин, нисдэг тэрэгний хороо бригадуудын зэвсэг техникийг аажмаар шинэчлэн сайжруулсаар байна.

ХАЧА-гийн цэргийн цол[засварлах | edit source]

Хятадын цэргийн цолны мөрдөс

Зэвсэглэл[засварлах | edit source]

Хуурай замын цэргийн хүчний зэвсэглэл[засварлах | edit source]

Техник Үйлдвэрлэгч Зориулалт Тоо ширхэг Тайлбар
Байлдааны үндсэн танк
Тип-59/-I/-II/-IIA/D/G БНХАУ БҮТ 2360 ш Тип-59/59I аас бүрдсэн 36 батальонI, Тип-59II-с бүрдсэн 16 батальон, Тип-59Дгээс бүрдсэн 17 батальон, нийт 2360 гаруй нэгж танк байна.
Тип-69II БНХАУ 300 2012 онд зэвсэглэлээс хасагдсан.
Тип-79 БНХАУ 300 ш Сургалтын зорилгоор ашигладаг.
Тип-80 БНХАУ 1900 ш 2012 онд зэвсэглэлээс хасагдсан.
Тип-96/96А/96Б БНХАУ 3630+ Загвар тус бүрээс бүрдсэн 60+ гаруй батальон байдаг.
ЗТЗ-99/99А БНХАУ 620+ ЗТЗ-99 нь 16 батальон, ЗТЗ-99А нь 4 батальон.
Хуягт машин
ЗБД-2000 БНХАУ Явган цэргийн хуягт тээвэрлэгч Тодорхойгүй
Тип-90/92А
Тип-89
Тип-91
ZFB08 Хуягт машин
VN3
QL550
CS/VN10
CS/VNBC

Агаарын хүчний зэвсэглэл[засварлах | edit source]

Усан цэргийн зэвсэглэл[засварлах | edit source]

Холбоотой мэдээлэл[засварлах | edit source]

Эшлэл[засварлах | edit source]

  1. Spiegel-Online-Länderlexikon: China
  2. http://www.ikon.mn/n/uwj
  3. http://www.ikon.mn/n/uwj
  4. http://www.ikon.mn/n/uwj
  5. http://www.ikon.mn/n/uwj
  6. http://www.ikon.mn/n/uwj
  7. http://www.ikon.mn/n/uwj
  8. http://www.ikon.mn/n/uwj
  9. http://www.ikon.mn/n/uxh
  10. http://www.ikon.mn/n/uxh
  11. http://www.ikon.mn/n/uxh
  12. http://www.ikon.mn/n/uxh
  13. http://www.ikon.mn/n/uxh
  14. http://www.ikon.mn/n/uxh