Хятадын Сангийн яам

БНХАУ-ын Сангийн яам (хятад. 财政部, пиньинь Cáizhèng bù), — БНХАУ-ын Ардын төв Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг. Хятадын Сангийн яам тус улсын макро-эдийн засгийн бодлого хэрэгжүүлдэг. Мөн төсвийн бодлого, эдийн засгийн зохицуулалт, улсын төсвийн зардлыг зохицуулдаг. Мөн тус яам Хятадын эдийн засгийн макро эдийн засгийн мэдээллийг жил бүр бүртгэж, нийтэлдэг. Үүнд Хятадын өмнөх эдийн засгийн өсөлтийн хурд, төв засгийн газрын өр, зээл зэрэг мэдээлэл болон эх газрын Хятадын эдийн засагтай холбоотой бусад олон үзүүлэлтүүдийг гаргадаг байна.
Хятадын Сангийн яамны эрх мэдлийн хэмжээ бусад орнуудын сангийн яамдаас бага байдаг. Макро эдийн засгийн менежментийг үндсэндээ Үндэсний хөгжил, шинэчлэлийн хороо (ҮХШХ) хариуцдаг. Төрийн өмчит үйлдвэрүүд нь Төрийн өмчийн хөрөнгийн хяналт, удирдлагын хороонд харьяалагддаг бөгөөд банк санхүү, даатгал, үнэт цаасны хувьд тусдаа зохицуулагч байдаг. Мөн мөнгөний зах зээл, зээлийн хүүгийн зохицуулалтыг зохицуулдаггүй. Эдгээрийг мөнгөний бодлогын бусад асуудлуудын хамт эх газрын Хятадын Төв банкны үүрэг гүйцэтгэдэг Хятадын Ардын Банк (ХАБ) удирддан зохицуулдаг байна. Сангийн яам, ҮХШХ, ХАБ зэрэг нь ижил түвшний статустай бөгөөд тэргүүнүүд нь бүгд Хятадын Төрийн Зөвлөлд суудаг.
Түүх
[засварлах | кодоор засварлах]Анх 1949 оны 10-р сарын 1-нд БНХАУ байгуулагдах үеэр Сангийн яам хамт байгуулагдсан. 1954 оны 9-р сард Бээжин хотноо Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Анхдугаар Их Хурлын Анхдугаар чуулган болж, БНХАУ-ын Үндсэн хууль, Төрийн Зөвлөлийн тухай хуулийг баталжээ. Ардын төв Засгийн газрын хуучин Сангийн яамыг БНХАУ-ын Сангийн яам болгон өөрчилж, холбогдох ажлыг хариуцуулж, Төрийн зөвлөлийн бүрэлдэхүүн хэсэг болжээ. Тус яамыг 1975 оны 1-р сард өөрчлөн зохион байгуулж, сайдын тогтолцоог сэргээж, 1978 онд Хятадын Ардын Банкийг Сангийн яамнаас салгажээ.
Тус яам 1996 онд Хятадын анхны бондын дуудлага худалдааг зохион байгуулж байжээ.
Сангийн яамны бүтэц
[засварлах | кодоор засварлах]- Ерөнхий оффис
- Бодлого, хөтөлбөрийн хэлтэс
- Хуулийн хэлтэс
- Татварын бодлогын газар
- Тарифын бодлогын газар
- Төсвийн хэлтэс
- Төрийн сангийн хэлтэс
- Үндэсний хамгаалах газар
- Захиргаа, хууль сахиулах алба
- Боловсрол, шинжлэх ухаан, соёлын хөгжлийн газар
- Эдийн засгийн барилгын хэлтэс
- Хөдөө аж ахуйн газар
- Нийгмийн хамгааллын хэлтэс
- Төрийн өмч, корпорацийн санхүүгийн хэлтэс
- Санхүүгийн хэлтэс
- Олон улсын хамтын ажиллагааны хэлтэс
- Нягтлан бодох бүртгэлийн зохицуулах газар
- Хяналтын хэлтэс
- Улсын хөдөөгийн хөгжлийн газар
- Боловсон хүчин, боловсролын хэлтэс
Үе үеийн Сангийн сайд нар
[засварлах | кодоор засварлах]- Бо Ибо (1949 оны 10-р сараас — 1952 оны 10-р сар)
- Жун Цзыхэ (1952 оны 10-р сараас— 1953 оны 9-р сар) үүрэг гүйцэтгэгч.
- Дэн Сяопин (1953 оны 9-р сараас — 1954 оны 6-р сар)
- Ли Сяньнянь (1954 оны 6-р сараас —1967 оны 1-р сар)
- Инь Чэнчжэнь (1967 оны 1-р сараас —1975 оны 1-р сар)
- Жан Зиньфу (1975 оны 1-р сараас—1979 оны 9-р сар)
- У Бо (1979 оны 9-р сараас — 1980 оны 8-р сар)
- Ван Бинцянь (1980 оны 8-р сараас —1992 оны 9-р сар)
- Лю Жунли (1992 оны 9-р сараас— 1998 оны 3-р сар)
- Сян Хуайчэн (1998 оны 3-р сараас —2003 оны 3-р сар)
- Зинь Жэньцин (2003 оны 3-р сараас—2007 оны 8-р сар)
- Се Сюйжэнь (2007 оны 8-р сараас— 2013 оны 3-р сар)
- Лоу Цзивэй (2013 оны 3-р сараас— 2016 оны 11-р сар)
- Сяо Цзе (2016 оны 11-р сараас — 2018 оны 3-р сар)
- Лю Кунь (2018 оны 3-р сараас —2023 оны 10-р сар)
- Лань Фоань (2023 оны 10-р сараас--)