Jump to content

Хятадын аж үйлдвэр, худалдааны банк

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Хятадын аж үйлдвэр, худалдааны банк (товч. ICBC, Хятад: 中国工商银行, Англи: Industrial and Commercial Bank of China) — БНХАУ-ын болон дэлхийн хамгийн том арилжааны банк. Хятадын банк, Хятадын хөдөө аж ахуйн банк болон Хятадын бүтээн байгулалтын банк нарын хамт тус улсын "Их дөрөв"-т багтдаг банк юм.

Тус банк нь 1984 онд үүсгэн байгуулагдаж, 2005 онд хязгаарлагдмал хариуцлагатай хувьцаат компани болон өөрчлөгдсөн. 2006 оны 10-р сарын сүүлчээр тус банк олон нийтэд хувьцаа гаргаж, 48.4 тэрбум (нийт хувьцааны 18%- Хонконгийн хөрөнгийн бирж дээр, 12%- Шанхайн бирж дээр) 22 тэрбум доллараар (дэлхийн түүхэн дэх хамгийн том IPO) арилжаалж, дээд амжилтыг тогтоосон байна.

Хятадын аж үйлдвэр, худалдааны банк Форбс сэтгүүлээс жил бүр гаргадаг олон нийтийн томоохон компаниудын "Global 2000" жагсаалтыг 10 жилийн турш тэргүүлсэн. 2022 онд тус банк чансааны 2-р байр, 2023 онд 3-р байрт оржээ.

1978 оны 12-р сард болсон Хятадын Коммунист Намын 11-р Төв Хорооны 3-р Бүгд хурлын дараа Хятад улс санхүүгийн тогтолцоонд шинэчлэл хийж эхэлсэн юм. Тус улсын Төв банкны чиг үүргийг арилжааны банкны үйл ажиллагаатай хослуулсан Хятадын Ардын банкны үйл ажиллагааг салган хуваахаар шийдсэн байна. Хятадын Ардын банканд Төв банкны эрх үүргийг хэвээр үлдээж, 1984 оны 1-р сарын 1-нд аж үйлдвэрийг хөгжүүлэх зээл олгох, хадгаламж хүлээн авах зорилгоор Хятадын Аж үйлдвэр, худалдааны банк (ХАҮХБ) байгуулагдаж, Ардын банкны бүх бүс нутагт байрлах салбаруудыг түүнд шилжүүлэн өгчээ. Банкны үйл ажиллагааны эхний 10 жилийн хугацаанд түүний гол үзүүлэлтүүд жилд 20% өсөж, хадгаламжийн хэмжээ 1984 онд 170 тэрбум юань байсан бол 1993 онд 884 тэрбум юань, зээлийн хэмжээ 247 тэрбум юаниас 1 тэрбум 113 тэрбум юань болж өссөн байна.

2008 онд Хятадын Аж үйлдвэр, худалдааны банк нь Нью-Йорк хотод салбараа нээсэн Хятадын хоёр дахь банк болсон (1991 оноос хойш). 2011 онд мөн Испани, Пакистанд салбараа нээсэн. 2014 онд тус банк Кувейтэд салбараа нээсэн Хятадын анхны банк болсон. 2015 онд Туркийн "TekstilBank" банкийг худалдан авч, түүний үндсэн дээр "ICBC Turkey" охин компани байгуулагдсан.

2023 онд тус банкны хувьцаа эзэмшигчдийн цэвэр ашиг 365.12 тэрбум юань (51.43 тэрбум ам.доллар), банкны орлого 843.07 тэрбум юань байсан.

Удирдлага, эзэмшигч нар

[засварлах | кодоор засварлах]
  • Central Huijin Investment Limited — 34,71 %;
  • БНХАУ-ын Сангийн яам — 31,14 %;
  • HKSCC Nominees Limited — 24,17 %;
  • National Council for Social Security Fund — 3,46 %;
  • China Securities Finance Co., Ltd. — 0,68 %;
  • Hong Kong Securities Clearing Company Limited — 0,59 %;
  • Central Huijin Asset Management Co., Ltd. — 0,28 %;
  • Taiping Life Insurance Co., Ltd. — 0,19 %;
  • China Life Insurance Company Limited — 0,14 %;
  • Hexie Health Insurance Co., Ltd. — 0,1 %.