Jump to content

Хятадын орчин үеийн утга зохиол, соёл

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Хятадын орчин үеийн утга зохиол, соёл хэмээх сэтгүүл нь өмнө нь Хятадын Орчин үеийн уран зохиол нэртэй байсан (1984-1998) бөгөөд Хятадын орчин үеийн соёлын нийтлэлийг хүргэдэг эрдэм шинжилгээний сэтгүүл юм. Хятад гэдэг нь ганц улс төрийн өнцгөөс БНХАУ бус БНХАУ, Хонг Конг, Тайвань, гадаадад буй Хятадуудыг хамааруулсан Агуу Хятад орныг хэлж байгаа болно. Сэтгүүл жилд 2 дугаар гаргадаг бөгөөд бүхий л жанрын уран зохиол, кино телевиз, алдартай соёл, драма, виртуал урлаг, материал соёл зэргийг багтаасан агуулгатай.


2021 онд Наташа Гентц, Кристофер Розенмайер нар Кирк А-гаас ахлах редакторын үүргийг шилжүүлэн авчээ. Сэтгүүлийн хэвлэл Эдинбургийн их сургуулийн хэвлэл хариуцах болсон. Тус сэтгүүл Урлаг, Хүмүүнлэгийн Эшлэлийн Индексд багтсан бөгөөд хэвлэлийн хоригийн үеэс хойш дугаарууд нь JSTOR-д орох болсон. Уншигчид сэтгүүлийн 2020 оноос хойших дугааруудыг цахим хувилбараар унших боломжтой.


2003 оноос хойш хэвлэмэл хувилбарт нь номын шүүмжүүд гарахаа больсон. Түүний оронд сэтгүүлтэй хамаарал бүхий Хятадын соёлын судлалын цахим хуудас болох MCLC Resource Center-д хэвлэгдэх болжээ. MCLC Resource Center нь уран зохиолын мэдээллийн сантай бөгөөд орчуулга, ярилцлага, ном зүй болон олон төрлийн медиа бүрдэл бүхий нийтлэлүүдийг гаргадаг. Сэтгүүлээс зарим тохиолдолд тусгай дугаар хэвлэн гаргадаг.