Хятадын түүх
Хятадын бичгийн түүх Шань улсын үеэс эхэлдэг бөгөөд аман домог нь “гурван хаан таван эзэн” үеэс улбаатай.
Чулуун зэвсгийн үе
[засварлах | кодоор засварлах]Хуучин чулуун зэвсгийн үе
[засварлах | кодоор засварлах]Чулуун зэвсгийн үеийн Хятадын бүс нутагт 1 сая гаруй жилийн тэртээгээс Хомо Еректус амьдрач байжээ. Хэбэй мужийн нутагт байх Сяочаньлян агуйгаас 1.35 сая жилийн тэртээх чулуун зэвсгийг олсон нь анх энэ нутагт хүн байсныг гэрчилдэг. Мөн Сихоуду, Ланьтянь, Юаньмоу зэрэг агуйгаас чулуун зэвсэг болон Хомо Еректусын араг ясыг олжээ.
Шинэ чулуун зэвсгийн үе
[засварлах | кодоор засварлах]Шинэ чулуун зэвсгийн үе нь 10,000 жилийн тэртээгээс эхэлсэн. Радио-карбоны аргаар Эртний Хятадад 7000 жилийн өмнөөс соёл иргэншил үүсч эхэлсэн. Жяхугийн соёл (7000 - 5800), Пелиганы соёл (МЭӨ 5500 - МЭӨ 4900), Яншаогын соёл (5000-3000), Луншангийн соёл (3000 - 2000) зэргийг дурдаж болно. Эдгээр соёлууд үүсснээр Хятадын нутагт анхны төрт улсууд үүсэх нөхцөл бүрдсэн.
Хүрэл зэвсгийн үе
[засварлах | кодоор засварлах]Эртний үе
[засварлах | кодоор засварлах]Эртний хятад гэж хятадын түүхийн нэн эртний болон эртний үеийг хамрах МЭӨ 2100 оноос У-Хугийн үе буюу МЭ 450 он хүртэлх түүхийн үеийг авч үздэг байна.
Ся улс
[засварлах | кодоор засварлах]Уг улс нь МЭӨ 2100 – МЭӨ 1600 оны хооронд оршиж байсан бөгөөд Сыма Цяны бичсэн Шижи хэмээх сурвалжид анх нэр дурдагдсан юм. Хэнань мужийн нутгаар төвлөрч байсан. Нийслэл хот нь Яньчэн. МЭӨ 1600 оны үед Минтяогийн тулалдаанд Шан улсын Тан вангийн армид ялагдан мөхсөн.
Шань улс
[засварлах | кодоор засварлах]Нийслэл хот: Инь, хожим Аньян руу нүүсэн
МЭӨ 1700 - МЭӨ 1046 оны хооронд Хатан гол болон Хөх мөрний хооронд оршиж байсан нүүдэлчдийн төрт улс. Шань улсыг Тан ван байгуулснаас хойш Жоу ван хүртэл нийт 31 ван төр барьсан. Баруун Жоу улсад мөхөөгдсөн.
Жоу улс
[засварлах | кодоор засварлах]МЭӨ 1046 - МЭӨ 256 он хүртэл оршин тогтносон хагас нүүдэлчин улс. Хамгийн урт удаан оршин тогтносон улс. Баруун Жоу улс мөхөж, Зүүн Жоу улс МЭӨ 770 онд байгуулагдснаас хойш газрын эрхтнүүд хүчирхэгжин өөрсдийн эзэмшилээ улс болгон зарлаж биеэ ван болгож байв. Энэ үеийг түүхэнд Хавар Намрын улсын үе (722-476) хэмээдэг. Хавар-Намарын улсуудын үеийн муж улсууд 7 том улсад хуваагдснаар МЭӨ 476-221 он хүртэл үргэлжилэх Байлдаант улсын үе эхэлдэг. Энэ үед Зүүн Жоу улс нэр төдий оршиж байсан.
Хятадын түүх |
---|
Эзэнт гүрний үе
[засварлах | кодоор засварлах]Цинь улс
[засварлах | кодоор засварлах]Нийслэл:Сяньян
Байлдаант улсуудын үед оршиж байсан Цинь ванлигийн ван Ин Жэн буюу Цинь Ши хуанди бусад 6 ванлигууд болох Янь, Жао, Ци, Чу, Вэй, Хань гэсэн ванлигуудыг мөхөөснөөр бүх Хятад орныг анх удаа нэгтэгжээ. Tүүний байгуулсан улс МЭӨ 207 онд тариачдын бослогоор мөхсөн.
Хань улс (МЭӨ 202 – МЭ 220)
[засварлах | кодоор засварлах]Нийслэл:Шиань, Луоян, Лиян, Сучан
Баруун Хань улс
[засварлах | кодоор засварлах]МЭӨ 202 онд Лю Бан байгуулсан. МЭӨ 200 онд Хүннүтэй дайтаж ялагдаад, МЭӨ 198 онд гэрээ байгуулж Цагаан хэрмээр хилээ тогтоон жил бүр алба барих хараат улс болсон. Баруун Хань улсын У Ди хааны үед Хүннүгийн цэргийг ялж, газар нутгаа тэлэн зүүн зүгт Кужусонь улсыг эзлэж, баруун зүгт Тэнгэр уул хүртэл давшиж их хүчирхэгжсэн. Гэтэл Уди хааны үед хийсэн олон дайнаар төрийн сан хөмрөг хоосорч, эхлэн аажимаар сульдан доройтож эхэлсэн. МЭӨ 9 онд Хань улсын түшмэл Ван Ман төрийг булааж, Синь улсыг байгуулснаар Баруун Хань улс мөхсөн.
Шинь улс (МЭӨ 9 - МЭ 23)
[засварлах | кодоор засварлах]Ван Маны байгуулсан улс бөгөөд нэрний утга нь цоо шинэ гэсэн утгыг агуулдаг. МЭ 23 онд Хань улсын хааны удмынханд алуулснаар тус улс мөхөж Зүүн Хань улс байгуулагдсан.
Зүүн Хань улс (23-220)
[засварлах | кодоор засварлах]Гуан у хааны байгуулсан улс. МЭ 220 онд дотоодын хяралаас үүдэн 3 жижижг улс болж салснаар Гурван улсын үе эхэлдэг.
Гурван улсын үе(220-280)
[засварлах | кодоор засварлах]Хань улс мөхснөөр Хятадын нутагт Зүүн Ү улс, Цао Вэй, Шу Хань улс зэрэг 3 улс байгуулагдсан. Ү улс нь зүүн өмнөд, зүүн талын мужуудад оршиж байсан бол Шу Хань улс нь Сычуань мужид, Цао Вэй улс нь умард зүгт оршиж байлаа.
Жинь улсын үе (265-420)
[засварлах | кодоор засварлах]Нийслэл:Жянькан (Зүүн жинь улс), Шиань (Баруун Жинь улс)
280 онд Жинь улс Гурван улсыг нэгтэсэн улс болсон бөгөөд У-Хугийн үе хүртэл бүх Хятад тэдний мэдэлд байв.
Таван зэрлэгийн 16 улсын үе (304–439)
[засварлах | кодоор засварлах]Энэ үед Өмнөд Хүннү, Сяньбийн Тоба, Муюн, Ди зэрэг аймгууд хойд Хятадын ихэнх газрыг эзлэн 16 улс байгуулж өөр хооронд тэмцэлдэж байсан үе. МЭ 439 онд Тоба Вэй улс бусад жижиг улсуудыгаа нэгтгэж дуусснаар умард Хятад Тоба улсын мэдэл орсноор Өмнөд-Умард улсын үе эхэлдэг.
Арван зургаан улсын хавар намрын шастирт бичснээр эдгээр улсын оршин тогтнож байсан хугацааг 16 улсын үе гэдэг.
- таван Лянь (Түрүү Лян, Хожуу Лян, Умард Лян, Өмнөд Лян, Баруун Лян)
- дөрвөн Янь (Түрүү Янь, Хожуу Янь, Умард Янь, Өмнөд Янь)
- гурван Цинь (Түрүү Цинь, Хожуу Цинь, Баруун Цинь)
- хоёр Жао (Хань Жао, Хожуу Жао)
- Чэн Хань
- Хэлянь Бобогийн байгуулсан Ся (16 улс) зэрэг болно.
Умард ба Өмнөд улсуудын үе (420-589)
[засварлах | кодоор засварлах]Умард хятадад оршин тогтнож байсан улсууд
[засварлах | кодоор засварлах]- Тоба Вэй (386-535)
- Баруун Вэй (535-557)
- Зүүн Вэй (535-550)
- Умард Ци (550-577)
- Умард Жоу (557-581)
Өмнөд хятадад оршин тогтнож байсан улсууд
[засварлах | кодоор засварлах]- Лю Сун улс (420-479)
- Өмнөд Ци (479-502)
- Лян улс (502-557)
- Чэнь улс (557-589)
Сүй улс 589-618
[засварлах | кодоор засварлах]589-618 он хүртэл оршиж байсан бүх Хятадыг нэгтэгсэн хүчирхэг улс. 30 жил оршин тогтноод мөхсөн.
Тан улс 618-907
[засварлах | кодоор засварлах]618 онд Ли Юань буюу Тан Гаозу хааны байгуулсан улс. Хятадын түүхэнд байсан хамгийн хүчирхэг улсуудын нэг юм. Энэ улсын үеийг Хятадын соёл иргэншлийн Алтан үе эрин хэмээдэг. Тан улс 907 онд мөхсөн.
Таван улс, 10 ванлигийн үе 907-960
[засварлах | кодоор засварлах]Их Тан улс мөхсөний дараа Хятадын газар нутаг дахь мужийн эзэд биеэ хаан, ван болгож байсан үе. Нутгийн хойд хэсэгт 5 өөр улс 53 жилийн дотор үүсч, байсан бол өмнөд хэсэгт нь 10 жижиг ванлигууд бий болж байсан. Хожим 979 он гэхэд Сүн улс нэгтэгсэн.
Хятадын нутагт 960 оноос 1234 он хүртэл буюу Алтан улс мөхөх хүртлэх хугацаанд оршиж байсан улсуудын үе.
Юань улс 1271-1368
[засварлах | кодоор засварлах]1206 онд Чингис хааны үндэслэн байгуулсан Их Монгол Улсын үргэлжлэл бөгөөд 1271 онд Хубилай хаан улсын нэрийг өөрчилж Их Юань болгов. 1279 онд бүх Хятадыг нэгтгэв. Түүний байгуулсан улс 1368 онд Улаан алчууртны бослогоор байгуулагдсан Мин улсад мөхөөгдсөн.Монголчуудын дарлалд байсан үе.
Мин улс (1368-1644)
[засварлах | кодоор засварлах]1368 онд Жу Юань Жаны байгуулсан улс. 1644 онд Ли Зи Чэний удирдсан босогчдод эзлэгдэн мөхсөн. Энэ үед хятадууд урагш газар нутгаа тэлсэнээр олон үндэстэн уусч Хятадын төв нутаг дахь хятад үндэстний байршил үндсэндээ тэр үеийнхээр тогтжээ. Хятадад олон үндэстэн уусч холилдсоноос нутгийн олон аялганы ялгаа үүсгэхэд хүргэжээ.
Манж Чин улс (1644-1911)
[засварлах | кодоор засварлах]Зүрчид үндэстний байгуулсан феодалын хүчирхэг түрэмгий улс. 1616 онд Нурхачи баатар байгуулсан. 1636 онд Өвөр Монгол, 1644-1662 оны хооронд бүх Хятадыг, 1683 онд Тайвань арлыг, 1697 онд Халх Монголыг, 1758 онд Зүүнгар болон Дорнод Туркестаныг тус тус эзлэн авсан. 1800-аад оноос сулран доройтсоор 1911 онд мөхсөн. Улс нь мөхөхөд нэг ч Манж үндэстэн үлдээгүй.
Орчин үе
[засварлах | кодоор засварлах]БНХУ (1911-1949)
[засварлах | кодоор засварлах]Нийслэл:Наньжин, Бээжин, Чунцин, Тайбэй 1911 оны Учаны бослогоор Манж Чин улсыг түлхэн гарч ирсэн Хятадын анхны БН засгалалтай улс. 1949 онд эх газрын Хятад дахь ноёрхолоо алдан Тайвань арал руу дүрвсэн.
БНХАУ (1949 - одоо хүртэл)
[засварлах | кодоор засварлах]Нийслэл:Бээжин 1949 оны 10-р сарын 1-нд Мао Зэдуны удирдлага дор байгуулагдсан Коммунист улс.
Мөн үзэх
[засварлах | кодоор засварлах]Зураг
[засварлах | кодоор засварлах]-
Хятад хэлний олон аялга байдаг учир хятадууд хоорондоо харилцахад бэрхшээлтэй байдаг.
-
Хятадын газарзүйн атлас