Хятадын хөдөө аж ахуйн банк

Хятадын хөдөө аж ахуйн банк буюу The Agricultural Bank of China (хятад. 中國農業銀行, пиньинь Zhōngguó Nóngyè Yínháng, палл. Жунго Нүнэ Иньхан; товч- 农行 буюу ABC Bank) —Хятаддаа төдийгүй дэлхийд хөрөнгөөрөө томд ордог хятадын арилжааны банк банк юм. Төв байр нь Бээжинд байрладаг 320 сая орчим үйлчлүүлэгчтэй банк юм.
Түүх
[засварлах | кодоор засварлах]Хятадын Хөдөө аж ахуйн хоршооллын банкийг 1951 онд Мао Зэдун нэгдэл тариаланчдад туслах зорилгоор байгуулсан бөгөөд коммунистууд засгийн эрхэнд гарсны дараа байгуулагдсан хамгийн анхны арилжааны банк байв. 1955 оны 3-р сард Хятадын Хөдөө аж ахуйн банк гэж нэрлэгдэх болсон ч 1957 онд БНХАУ-ын Ардын банкны нэг хэсэг болсон. 1979 оны 2-р сард Хятадын Хөдөө аж ахуйн банк эцэст нь бие даасан байна. 1993 оны 12-р сард БНХАУ-ын Төрийн зөвлөлийн шийдвэрийн дагуу Хятадын Хөдөө аж ахуйн банкийг төрийн өмчийн арилжааны банк болгон өөрчлөх ажил эхэлсэн (Хөдөө аж ахуйн банкны чиг үүргийг шинээр байгуулагдсан Хятадын Хөдөө аж ахуйн хөгжлийн банк хариуцаж байсан). 2004 оноос хойш тус банк хувьцаат банк болон өөрчлөгдсөн юм.
2007 онд болсон Үндэсний санхүүгийн 3-р бага хурлаар Хятадын Хөдөө аж ахуйн банканд "Хятадын хөдөө аж ахуйн хоцрогдсон бүс нутгуудын хөгжил" -ийг санхүүжүүлэх үүргийг өгсөн.
Үйл ажиллагаа
[засварлах | кодоор засварлах]2023 оны байдлаар тус банкны сүлжээнд эх газрын Хятад дахь 22,843 салбар, түүнчлэн гадаад дахь 13 салбар (Хонконг, Сингапур, Сөүл, Нью-Йорк, Дубай, Токио, Франкфурт, Сидней, Люксембург, Лондон, Макао, Ханой) болон дөрвөн төлөөлөгчийн газар (Ванко, Паулоу, Ванко, Таоу) -тай юм.
Охин компаниуд
[засварлах | кодоор засварлах]- ABC-CA Fund Management Co., Ltd. — хөрөнгө оруулалтын санг удирддаг; 2008 онд байгуулсан 51,67% эзэмшдэг; хөрөнгө — 3,3 тэрбум юань.
- ABC International Holdings Limited — Хонгконгод 2009 онд байгуулагдсан хөрөнгийн зах зээл дээр үнэт цаас арилжаалах үүрэгтэй; хөрөнгө— 43,45 тэрбум хонконг доллар.
- ABC Financial Leasing Co., Ltd. — лизинг эрхлэх компани, 2010 онд байгуулагдсан; хөрөнгө — 45,6 тэрбум юань.
- ABC Life Insurance Co., Ltd. — даатгалын компани, 51% эзэмшдэг; хөрөнгө — 84 тэрбум юань.
- China Agricultural Finance Co., Ltd. — Хонконг дахь охин компани.
- ABC Financial Asset Investment Company Limited — Үнэт цаасны арилжаа эрхэлдэг; хөрөнгө — 33,45 тэрбум юань.
- Agricultural Bank of China (UK) Limited — Их Британи дахь охин компани- хөрөнгө 100 сая ам.доллар.
- Agricultural Bank of China (Luxembourg) Limited — Люксембург дахь охин компани, хөрөнгө 25 сая ам.доллар;
- Agricultural Bank of China (Moscow) Limited — Орос дахь охин компани, хөрөнгө- 180 сая ам.доллар;
Удирдлага, эзэмшигчид
[засварлах | кодоор засварлах]Хамгийн том хувьцаа эзэмшигчид нь төрийн хөрөнгө оруулалттай "Huijin" компани (40.14%), БНХАУ-ын Сангийн яам (35.29%) юм.