Цагаан хэрэм
Цагаан хэрэм* | |
---|---|
ЮНЕСКО-гийн Дэлхийн өв | |
![]() | |
Цагаан хэрэм | |
Улс | ![]() |
Төрөл | Соёлын |
Шалгуур | i, ii, iii, iv, vi |
Дугаар | 438 |
Бүс** | Ази, Австрали ба Далайн орнууд дахь дэлхийн өвүүд |
Бүртгэсэн түүх | |
Бүртгэсэн | 1987 (11-р чуулган) |
* Нэр нь Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэгдсэний дагуу. ** Бүс нь ЮНЕСКО-гийн тогтоосны дагуу. |

Цагаан хэрэм (Хятад хэл. 長城, .хялбар. 长城, пиньинь Chángchéng, «Урт хана» буюу 萬里長城, хялбар. 万里长城, пиньинь Wànlǐ Chángchéng, үгчилбэл: «10 000 ли урт хана») - НЭӨ 5-р зуунаас, НЭ 16-р зууны хооронд Хятадын хаант улсууд умард зүгийн морьтон нүүдэлчин Хүннүгийн халдлагаас хамгаалах зорилгоор голчлон шавар, чулуугаар баригдсан 9 мянган км олон салангид өндөр ханан бэхлэлтийг хамтатган ойлгох юм.
Тус тусдаа салангид хэрмүүд байсныг Хятадын анхны нэгдсэн төрт улсыг үндэслэгч Цин Ши Хуанди Хүннү гүрний довтолгооноос хамгаалахаар НТӨ 220-206 оны хооронд зай завсрыг бөглөж, уртасгажээ.[1]. Эдгээр анхны шавар хэрмүүдээс үлдэж хоцорсон нь цөөхөн,Монголын их гүрэнд эзлэгдсэн үед 150 гаруй жил зогсож харин хамгийн сүүлчийн Мин улсын үед умард зүгийн Монголчууд, зүүн хойд зүгийн Жүрчидээс хамгаалахаар байгуулсан чулуун хэрэм нь одоогоор сайтар хадгалагдаж үлдсэн юм.
Цагаар хэрэм нь Өвөр Монголын урд хөвөөгөөр эмжин нум хэлбэртэйгээр тогтож, дорно зүгт Бохайн тэнгис, өрнө зүгт Лоб нуур хүрнэ. Эртний судлалын бүх талын судалгаануудаар болбол бүх хэрмийн нийт урт 8,851.8 км, үүнээс 6,259.6 км нь жинхэнэ хэрэм, 359.7 км нь гуу жалга, 2,232.5 км нь уул, гол гэх мэт байгалийн бартаа саад гэж үзжээ.[2][3][4]
Манж Чин улсын Энх Амгалан хаан цагаан хэрмийг хамгаалалтын өртөг ихтэй, мөн найдваргүй бэхлэлт гэж үзэн цаашид засаж сэлбэх ажлыг зогсоосон байна. 1980-аад оноос эхлэн уг хэрмийг дахин шинэчлэн засаж, сэргээн босгож байна. Хятадын Мин улсын үед уг хэрмийг сая гаруй цэрэг хамгаалж байв[5]. Уг хэрмийг барих явцад 2-3 сая хүн нас барсан гэж тооцдог байна[6]. Цагаан хэрэм нь олон нийтийн санал асуулгаар хүн төрөлхтний бүтээн байгуулсан уран барилгын шинэ дэлхийн долоон гайхамшигт багтсан юм.[7]
- Цагаан хэрэм
-
-
-
-
-
Эшлэл[засварлах | кодоор засварлах]
- ↑ "Construction of the Great Wall". Archived from the original on 2008-12-02. Retrieved 2008-11-05.
- ↑ "Great Wall of China 'even longer'". BBC. April 20, 2009. Retrieved April 20, 2009.
- ↑ "China's Great Wall far longer than thought: survey". Agence France-Presse. April 20, 2009. Archived from the original on Дөрөвдүгээр сар 27, 2009. Retrieved April 20, 2009.
- ↑ "China's Great Wall far longer than thought: survey". The Sydney Morning Herald. April 20, 2009. Retrieved April 20, 2009.
- ↑ The Great Wall Of China
- ↑ Damian Zimmerman, The Great Wall of China, ICE Case Studies, December, 1997
- ↑ Dwoskin, Elizabeth (2007-07-09). "Vote for Christ". Newsweek. ISSN 0028-9604.
Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]

- Enthusiast/scholar website (Хятад хэлээр)
- International Friends of the Great Wall - organization focused on conservation
- "The Great Wall of China: Tangible, Intangible and Destructible", China Heritage Magazine, March 2005
- Paul Mooney, "Great Wall of China Overrun, Damaged, Disneyfied", National Geographic News, May 15, 2007
- Panoramic images of the Great Wall from the Powerhouse Museum