Хятад байцаа (Органик хүнсний ногоо тариалах)
Ургалтын хугацаа : 70-90 хоног
Соёололтын тохиромжтой хэм: 17*C (өдөр болон шөнийн цагт)
Ургах тохиромжтой хэм: 15-20*C
Хөрс шаардах байдал : Ямар ч төрлийн хөрсөнд тохиромжтой. Чийг удаан барьдаг, органик нэгдлээр баялаг, сул, шаварлаг хөрс тохиромжтой.
Нарны гэрэл шаардах байдал: Дундаж, 10/м2 (ил талбайд), 20/м2 (хүлэмж)
Сэлгэн тариалалт: Өмнөгч ургамлууд нь нэг овгийн бус байх. Редиск, манжин зэрэг байцайны ургамалд багтах бусад ногоог тариалахаас зайлсхийх.
Аминзүйн онцлог
2-3*С дулаанд үр ургах чадвартай хүйтэнд тэсвэртэй хэдий ч бөөрөнхий байцааны тэсвэрлэх чадварт хүрэхгүй. Үрийг ил талбай ба хүлэмжинд үрслэгээр ургуулахаас гадна үрээр тарих хугацаа нь 4 р сарын эхээр тариалах нь тухайн ургамлын аминзүйн орчинд нийцдэг.
Үр тарилт
Хятад байцайг хэрэглээний хувьд 2 аргаар тарина. Залуу үед нь цөөлөх шинэ ургац маягаар хэрэглэх бол
- Мөр хоорондын зай 20 см, толгой үүссэн хойно нь хэрэглэх бол 35-50 см,
- Ургамал хоорондын зай ургалтын эхэн үед ургацыг хэрэглэхээр бол 3-5 см зайтай үрийг тариална. Хураалтын хугацаанаас үр тарих гүн өөрчлөгдөхгүй 1 см с илүүгүй гүнд аль ч хугацааны үед тарина.
Байцайны толгой боох үед хэрэглэх бол 20-25 см байхаар тариалалт хийнэ.
Тариалалтын үйл явц
Усалгаа 8-12 удаа;
Сийрүүлэлт, хог ургамал устгах 3-5удаа;
Маналт 2 удаа
Ургац хураалт үрээр тарьснаас хойш үрслэгийн хугацаа ороод 45 хоногоос эхлэн түүвэрлэх маягаар
Толгой боолтыг ургацыг үрээр тарьснаас 70-90 хоногт хийнэ.
ЗӨВЛӨМЖ 1:
Хятад байцай нь хэт өндөр температурт тэсвэргүй. Тиймээс зуны улиралд хүлэмжинд тариалахаас зайлсхийх хэрэгтэй.
ЗӨВЛӨМЖ 2:
Хятад байцай нь усалгаа муу үед ургадаггүй. Сайтар услах бөгөөд чийгшил өндөр байх нь чухал юм.
Урьдчилан сэргийлэлт
2 гол үзүүлэлт : Хүлэмжний нөхцөлд (15-20°C) - чийгшил (~50%). Эдгээр үзүүлэлтүүдийг сайн хянах нь нэн тэргүүнд өвчнөөс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой юм.
Өвчин
Байцайны цагаан эрвээхий: Бусад бүх байцайны ургамалын адилаар хятад байцай нь байцайны цагаан эрвээхийнд өртөмхий байдаг. Авгалдай болон эрвээхий үзэгдвэл тэдгээрээс хамгаалах зорилгоор тобакко ус (тамхины уусмал) хэрэглэж болно.