Хятад илдэн хошууч

Хятад илдэн хошууч нь (1561-?) Гэрсэнз жалайр хунтайжийн гутгаар хөвгүүн Онохуй Үйзэн ноёны гутгаар хөвгүүн. Их Шар туужид бичснээр Хятад илдэн хошууч нь Их агуудайн охин Торумхан далай хатнаас төрсөн Дамдай хунтайж[1] (1574-?), Шиусай буйма[1] (1578-?), Бумбуй абай, Шинуйхан абай[1] хэмээх хоёр хөвгүүн хоёр охинтой байв. Бумбуй абайг Онниудын Ном тэмээт хааны хөвгүүн Багтугийн хөвгүүн Тондуд өглөө.[1] Шинуйхан абайг Жалайрын Түнсэйд өглөө.[1] Түүний Дамдай хунтайж, Шиусай буйма гэх хоёр хөвгүүн нь Абханы байлдаанд нөгчвэй.[2] Тэр хоёр хөвгүүн нь хүүхэдгүй өөд болсон.

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. 1.0 1.1 1.2 1.3 1.4 Шар тууж. УБ., 2006. т.103
  2. Жамба. Асрагч нэртийн түүх. УБ., 2006. т.75