Хятад мөрөөдөл
Харагдац
Хятад мөрөөдөл (хятад. 中國夢, пиньинь. Zhōngguó mèng, галиг. Жунго мэн) —БНХАУ-ын өнөөгийн нийгэм-улс төрийн бодлого, уриа лоозон юм. Энэ нэр томьёог анх 2012 оны 11-р сарын 29-нд Хятадын дарга Ши Жиньпин гаргаж ирсэн бөгөөд тэрээр үүнийг "Хятад үндэстний агуу сэргэн мандалт бол Хятад мөрөөдөл юм" гэж тодорхойлсон.
Ши Жиньпиний хэлснээр, Хятадын Коммунист Нам бол "Хятадын мөрөөдөл"-ийг биелүүлэх хөдөлгөгч хүч бөгөөд Хятадын онцлогтой социализмыг байгуулах нь үндэсний сэргэн мандалтын цорын ганц зам ажээ. "Манай улсын социалист системийн давуу талууд улам бүр тодорхой болж, зам маань улам өргөн болно гэдэгт бид итгэлтэй байна" гэж Ши Жиньпин онцолжээ.