Хүлэмжийн хий
Хүлэмжийн хий (англи. greenhouse gas, орос. парниковые газы) нь нарнаас ирж буй цацраг туяаг өөртөө шингээж аван цацруулдаг нэгэн төрлийн агаарын давхарга юм. Энэ үйл явц нь хүлэмжийн нөлөөний гол учир шалтгаан юм. Озон буюу O3, усны уур, метан, нүүрстөрөгч буюу N2O, CO2 гэсэн хийнүүд нь дэлхийн агаар мандалд зонхилох хүлэмжийн хийнүүд юм. Нарны аймгийн Сугар, Ангараг гаригууд болон Санчир гаригийн дагуул Титаны агаар мандал нь хүлэмжийн нөлөө явагдаж болох хийг агуулсан байдаг. Хүлэмжийн хий нь дэлхийн температурт ихээр нөлөөлдөг, хүлэмжийн хийгүй байсан бол дэлхийн гадаргын дундаж температур -18°C байх байсан бөгөөд одоо байгаагаас дунджаар 33°C бага дулаантай байх байжээ.
Аж үйлдвэрийн эрин үеийн эхлэл 1750-1800 оны үед чулуун нүүрсийг түлш болгон дэлхий даяар хэрэглэж байсан нь агаар мандал дахь CO2 буюу нүүрстөрөгчийн давхар исэл 280 ppm-ээс 397 ppm болоход хүргэжээ. Хүний үйл ажиллагаанаас үүдэлтэйгээр агаар мандал дахь CO2 нь карбон суурьтай түлшний шаталт, голчлон мод,нүүрс, шатахуун, болон байгалийн хийн шатаалтаас болон ихэсч байна.
Дэлхий дэх хүлэмжийн нөлөөнд үүлний үзүүлэх нөлөө
[засварлах | кодоор засварлах]Дэлхий дэх хүлэмжийн нөлөөнд нөлөөлдөг хий бус нөлөөлөгч нь үүл юм. Бас л нарны туяаг өөртөө шингээн цацруулдаг нь хүлэмжийн хийтэй адилхан үр дүнг үзүүлдэг. Үүл нь агаар мандалд буй усны дусал болон мөсөн талстууд юм.
Хүлэмжийн нөлөө явагдахад агаар мандал дахь хийнүүдийн үзүүлж буй нөлөө
[засварлах | кодоор засварлах]Хий бүр өөр өөрсдийн онцгой шинж чанар, хэмжээ, тархалтаараа хүлэмжийн нөлөөнд нөлөөлдөг. Бас шууд бус хүчин зүйлүүд ч нөлөөлнө. Жишээлбэл молекулд молекул суурьтай шууд цацраг ялгаруулах метан нь нүүрстөрөгчийн давхар ислээс даруй 72 дахин хүчирхгээр хүлэмжийн нөлөөг явагдуулдаг. Нөгөө талаас шууд туяа цацруулах метаны нөлөөлөл нь озоныг бүрэлдэхэд дэмжлэг болдог байна. Хэрэв эдгээр хийг хүлэмжийн нөлөө явагдахад нөлөөлдөг байдлаар нь дараалуулах юм бол бид үүнийг олж харна.
Хийн агаар мандалд оршин тогтнох хугацаа
[засварлах | кодоор засварлах]Усны халуун уур нь агаар мандалд дунджаар 9 өдөр бий болдог. Бусад голчлох хүлэмжийн хий нь маш сайн холилдсон учраас агаар мандлаас алга болоход маш олон жил шаардагддаг. Хүлэмжийн хий агаар мандлыг орхидог хугацааг баталгаатай хэлэхэд маш хэцүү. Нүүрстөрөгчийн давхар ислийн агаар мандалд оршин тогтнох хугацаа нь тогтворгүй байдаг бөгөөд дундаж тооцоогоор CO2 нь агаар мандлаас бүрэн арилтлаа 30-95 жил зарцуулдаг. Энэ тооцоолол нь CO2-ийн молекулууд нь далайн усанд шингэх, фотосинтезид оролцох зэрэг хэд хэдэн үйл явцыг оролцуулан тооцоолсон байна. Ихэвчлэн нийт ялгарч байгаа CO2-ийн тал хувь нь бүтэн зуунд агаар мандлаас арилдаг бол 20 хувь нь олон мянган жил агаар мандалд арилалгүй тогтдог.
Дэлхийн дулаарлын идэвх
[засварлах | кодоор засварлах]Дэлхийн дулаарлын идэвх нь хүлэмжийн хийн агаар мандалд оршин тогтнох хугацаа болон молекулын нь чадлаас шууд хамааралтай.