Хүний хувьсал

Эртний соёлын түүхийг өгүүлэхэд өнөө хэр нь бидэнтэй нэгэн үед оршин амьдарч эртний язгуур соёлоо, уламжлалт соёл болгон хадгалж, түүнийгээ амьдрал ахуйдаа мөрдөж өөр үндэс угсаатнаас ялгагдах онцлогоо болгосоор байгаа ард түмнүүдийн соёлыг хамааруулж ойлгож болох байна. Эртний соёлтой гэж ойлгогдох үндэслэлийг аж ахуйдаа эртний соёлыг төлөөлсөн чулуу. яс, зэс, хүрэл багаж, нум сум/ спортын чиглэлээр биш/ , өргөн хэрэглэдэг ба эртний оюуны соёлыг илэрхийлэгч дуу хуур ,бүжиг, тоглоом наадам ,дом шившлэг, бөө мөргөлийн олон хэлбэрүүдээр оюуныхаа хэрэгцээг хангаж, байгаль орчинтой бие сэтгэлээрээ ойр байж аливаа асуудалд зөн билгээр голчлон ханддаг, хүйсний ялгаа /эхийн ба эцгийн эрхт ёсон /, овогийн байгуулалт , нүүдлийн соёл иргэншилээ бодиттой тээн оршдог, Өнөөгийн ертөнцийн иргэншлээс хол хөндий, эртний соёлын үнэт зүйлсээ уламжлан дасаж, өөриймшүүлэн оршин байгаа ,олдмол соёлын шимийг хүртээхийг аль болохоор цээрлэдэг, хаалттай орчинд тусгаарлагдсан байдлаар одоог хүртэл оршин байгаа хэсэг бүлэг овог үндэстэнийг авч үзэж байна. Үүнд : Монголын Хөвсгөлийн хөвч тайгад амьдарч буй цаатнууд , Афирк тивийн гүн ширэнгэнд амьдардаг овгууд, Шинэ Гвинейн арлын хойд хэсэгт буй овгууд, мөн эртний оюуны соёлыг илэрхийлэгч бөө мөргөлийг хадгалж үлдсэн Амазон мөрний сав газрын овог аймгууд зэргийг хамааруулж болмоор байна. Иймээс соёлын өв уламжлалыг хадгалж буй дээрх угсаатнуудыг эртний соёлын түүхийн амьд бодитой оршин буй судлагдахуун гэж үзэж болох талтай. Тэгэхээр эртний соёлын түүхийг судлахад, зөвхөн цаг хугацааны хэмжүүрээр эртний орон зүйн хүрээнд судлагдахууныг зааглах нь учир дутагдалтай гэж бодож байна.

Дээрх санаануудаас дүгнэлт хийвэл эртний соёлын түүхийг анхны чулуун зэвсэг үйлдэгдсэн  Хуучин  чулуун зэвсгийн  (Палеолитын үе  800 000-12 000 жилийн өмнө)  үеэс эхлүүлэн үзэх нь зүйтэй бөгөөд , одоогийн эртний соёлыг тээгч   овог аймаг ,улс  үндэстний  өнөө хэр эртний соёлыг хадгалж байгаа овог аймгуудыг эртний соёлын түүхийн судалгаанд хамааруулж болох юм. Гэвч тэдэнд түүхэн хөгжил удамшлын  хуулийн үйлчлэлээр олдмол, үүсмэл соёл бий болж байгааг огт үгүйсгэж болохгүй юм. 
   Нэн эртний хүмүүс байгалийн бэлэн чулууг хөдөлмөрийн багаж зэвсэг болгон хэрэглэж байсан түүхэн цаг хугацааг чулуун зэвсгийн үе хэмээн нэрлэдэг. 
 Монгол орны нутагт барагцаалбал 800 000 жилийн тэртээгээс буюу хуучин чулуун зэвсгийн доод үеэс хүн нутаглан сууж байсан нь археологийн судалгаагаар батлагджээ. 

Тэр нь манай орны ард түмний өвөг дээдэс хүн төрлөхтний элэнц хулинцын бие баялдар, оюун ухаан, ахуй амьдрал, ухамсар сэтгэлгээний үүсэл хөгжил хичнээн их төвөгтэй бэрхшээлтэй зам туулсны эхэн үенйн гэрч болно. Нүүдлийн соёл иргэншиийн түүх нь хүн төрлөхтний эртннй хуланц өвөг дээдсийн үүсэл хөгжлийэ эх билээ Монгол, ОХУ (хуучнаар ЗХУ)-ын археологчид палеолитоос эхтэй чулуун зэвсгийн үйлдвэрлэлийн бүхий л үеийг багтаасан Монгол төвтэй Төв Азийн харьцангуй бие даасан дэлхийн хэмжээний соёлын голомт байсныг нэгэнт нээсэн төдийгүй сүүлийн жилүүдэд АНУ-ын эрдэмтэдтэй хамтран хийсэн судалгаагаар хүрээгээ тэлж улам гүнзгийрсээр байгаа юм. Бүр 800.000 жилийн тэртээх хүний хэрэглэж байсан зэвсгийн гоёл, Агуйн сууц бууц илрэн тогтоогдсон төдийгүй, 80 гаруй жилийн өмнө Р.Ч.Эндрьюсийн төв азийн өргөн уудам нутаг хүн төрлөхтний өлгий болохыг тамагласан нь палеографийн нөхцөл батлагдаж байна. Азийн өргөн уудам нутагт оршин суугаа хүмүүсийг нүүр, царайны төрх, бие галбирын тогтолцооны онцлогоор нь нэгтгэн дүгнэж тэдгээрийг бүрэн төлөөлөх түүхэн ерөмхий өвгө төрхийн хүмүүс бол монголчууд тул “Монгол” хэмээх нэгэн угсаатны нэрээр ийнхүү овоглож “МОНГОЛ ТӨРХТӨН” гэж эртнээс нэрлэж ирсэн уламжлалтай . Монголчуудын энэ өвөрмөц биологийн хувьд гадаад төрхийн овго шинж чанар олон жилийн генетикийн болон археологийн судалгаагаар давхар батлагдан нотлогдсоор байна Тиймээс хүн төрлөхний өвөг болох Хомо сапиенс ("homo sapiens" гэдэг нь хүн төрхөт буюу "боломжийн хүн" гэсэн утгатай) –өсөж үржиж хөгжисөн хүн төрлөхтний үүсэл гаралын гал голомт Төв Азийн бөгөөд анхдагч хүн сүргийн Азид үзэгдэх болсон Хомо сапиенсийн популяци нь хүн төрлөхтний өвөг болох талаар сүүлийн үеийн арехологийн материал ,палеогеномын судалгаагаар Евразийн тал нутаг дахь хүн амын динамик түүх болох Баруун бүсийн Тал нутаг дахь тив-дамнасан нүүдэл нь Европ, Ойрхи Дорнод, Кавказын хүрлийн үеийн хувьсал өөрчлөлтийн үетэй давхцаж байгааг илрүүлжээ

Хомо сапиенс ("homo sapiens" гэдэг нь хүн төрхөд буюу "боломжийн хүн" гэсэн утгатай) аль нэгэн тивийн, аль нэг бүс нутагт анх үүсээд мөн тэндээ өсөж үржсээр томоохон сүрэг болсон байх ёстой. Аажимдаа энэ анхдагч том сүргээс салж тасарсан жижиг хэсгүүд мөнхүү бүс нутгийн ойр орчмоор тархаж, зарим нь бүр алслан холдсоор өөр бүс нутаг руу шилжин байршсан байх учиртай.  Ийм тархалт, шилжилт хэдэн зуу, хэдэн мянган жил үргэлжилсээр хомосапиенсын хувьд таатай нутаг газар бүр, тив бүхэн хүн сүрэгтэй болсон байх ёстой.... Олон газар нутагт оршин амьдрах болсон том, жижиг хүн сүрэг нэг бүрийг биологийн нэгэн зүйл амьтад болохын нь хувьд оноосон нэртэй нэгэн популяц (“популяц”- гэдэг нь  амьтны тоо толгой, амьдрах орчныг  хуваалцдаг,  эсвэл ойролцоогоор  тоогоор тодорхойлогдох боломжтой нэг зүйлийн организмын бүлэг юм).үүнээс биологийн популяц  нь Тодорхой газар нутаг эзлэн оршиж түүндээ орон зай, цаг хугацаанд Байгалын шалгарлыг даван туулж дасан зохицож ,генетикийн хувьд  тогтонги төрөхтэй бүлэглэл  гэж үзэж болох юм.

Иймээс Төв Азид үзэгдэх болсон популяц,  Зүүн Европ од үзэгдэх болсон популяц, Ойрх Дорнодод үзэгдэх болсон популяц, Өмнөд Азид үзэгдэх болсон популяц, Зүүн хойд Африк ад үзэгдэх болсон популяц, Номхон далайн арлууд болон Австрали хавьд үзэгдэх болсон популяц гэж ангилан нэрлэж болох байна. Ийнгэвэл тусгаар популяц нэг бүр нь оршин буй бүс нутаг нэг бүрийнхээ байгаль-уур амьсгалын шууд, хүчтэй нөлөөнд автсаар ойр хоорондоо  ялгагдах олон шинжтэй болсон нь ч тодорхой юм.

Бүх амьтад, тэр дундаас хөхтөн амьтад ч тийм хувьсал, өөрчлөлтөд ордог. Оршин  амьдарч байгаа бүс нутгийнхаа байгаль-цаг уурын нөлөө, хүнс тэжээлийн нөлөө, бидний тооцож ирсэн ба өдий болтол таньж ч, тооцож ч чадаагүй байгаа бусад олон хүчин зүйлийн нөлөөгөөр  амьтдын өндөр нам ч өөрчлөгддөг, үс зүс ч өөрчлөгддөг, арьсны өнгө ч өөрчлөгддөг, дуу хоолой нь өөрчлөгддөг, шүд, чих, эрүү, хамар, хумс хуруу ч өөрчлөгддөг билээ. Нэг төрөл, зүйлийн амьтад хүртэл элдвийн ялгаатай болж, бүр өөр зүйл гэж ангилахаар шахуу хэмжээнд хүртэл өөрчлөгддөг. Энэ бол таньж мэдсэн үнэн, шинжлэх ухаанаар нотлогдсон баримт юм ....

Үүний нотолгоо нь: Хүн төрхтний дундаас тодрон гарсан эрдэмтэн мэргэд  судлаачид он удаан жилийн хөдөлмөрийн үр дүнд туршин судалж онол практикаар  батлан нотолж   дэвшүүлсэн доорх  хүмүүсийн  дүгнэлт нотолгоо  шинжлэх ухааны үндэслэлтэй болох нь баталсан болно.                                                          

Ламарк Жан Батист (1744-1829), Францын дэвшилтэт, гарамгай эрдэмтэн. улиран хувьслын анхны онолын үндэс тавигч

Жоффруа Сент Илер Этьен (1772-1844), Францын дэвшилт зоологч, бүх адгуусан амьтад хоорондоо төрөл бөгөөд дүрс хувирдаг гэж баталж байжээ.

Дарвин Чарлз Роберт (1809-1882), Английн их эрдэмтэн «Шалгарлын замаар дүрс үүссэн нь» (1859), «гэрийн нөхцөлд амьтан, ургамал өөрчлөгдсөн нь», (1868) «Хүний үүсэл ба бэлгийн шалгарал», (1871), 

Маркс Карл (1818-1883), Өөрийн зохиолууд ба захидлуудад Дарвины улиран хувьсахын сургаалыг олонтаа дурдаж байсан, түүнийг түүхийн ба диалектик материализмын байгалийн шинэчлэлийн үндэс гэж тэмдэглэжээ.

Энгельс Фридрих (1820-1895), Энгельс хүний үүслийн тухай, амьдралын үүсэл ба түүний мөн чанарын тухай удирдамж болох үзлүүд, түүнчлэн Дарвины түүхэн хувьсах сургаалын олон талын гүнзгий үнэлэлтүүд хамаарагдана. Байгалийн шинжлэх ухааны ерөнхий асуудлуудыг хөндөж бичсэн Энгельсийн үндсэн бүтээлүүд: «Дюрингийн эсрэг», (1877-1878),«Байгалийн диалектик» (1870-1880)

Вейсман Август (1834-1914), немцийн биологич, эцэг өвгийн шинж тэмдгүүд хойд үедээ удамших нь үе дамжин үлддэг «мөнхийн» тусгай бодис байдгаас болдог гэж баталдаг.

Ленин (Ульянов) Владимир Ильич (1870-1924), «Гүн ухааны дэвтрүүд» гэдэг зохиолууддаа байгалийн шинжлэлийн нийлээд олон ерөнхий асуудлуудыг боловсруулжээ

Эдгээр бүтээлүүд нь хүн төрөлхтний олон зуун мянган жилийн  турш  Байгалын  зүй тогтоолын дагуу улиран хувьсаж хөгжин дэвшиж ирснийг судалж  туршин нотолсон байдаг