Хүний эрхийн төлөө тэмцэгч Б.Оюундарь
Овог нэр: Б.Оюундарь
Ажил мэргэжил: “Хөөрхөн Зүрх” ТББ-ын ерөнхий зохицуулагч
Олонд танигдсан үйл:
Хүчирхийлэлд өртсөн олон хүнд итгэл найдвар өгч, хүний эрхийг хамгаалах чиглэлээр тууштай ажиллаж байгаа хүний эрхийг хамгаалагч залуу үеийн төлөөлөл.
Хүний эрхийн төлөө тэмцсэн үйл хэрэг:
Тэрээр хохирогчийг буруутгадаггүй, эрхийг нь хамгаалдаг зөв хандлагыг төлөвшүүлэх ёстой гэсэн итгэлээр ажлын анхны гараагаа эхлүүлж байв. Өөрийгөө эрсдэлд оруулан байж бусдын төлөө хүчирхийллийн эсрэг дуу хоолойгоо өргөсөөр 2012 онд найзуудтайгаа нийлэн “Хөөрхөн зүрх” ТББ-аа байгуулсан. Жендерт суурилсан хүчирхийллийн эсрэг сүүлийн 10 гаран жил тасралтгүй ажиллахдаа жендерийн мэдрэмжгүй буруу хандлага, тогтолцооны гажуудал, агуулга, хэлбэрийн зөрчилдөөнтэй асуудалд анхаарал хандуулан ажиллаж байна.
Эх сурвалж: www.shuud.mn