Хүний эрхийн төлөө тэмцэгч Д.Сүхгэрэл
Овог, нэр: Дүгэрсүрэнгийн Сүхгэрэл
Боловсрол: Олон улсын харилцаа\Дипломат харилцааны Магистр, орчуулагч
Төгссөн сургууль: Москвагийн Олон улсын харилцааны дээд сургууль, Төв Лондогийн Политехникийн Сургууль
Ажил, мэргэжил: “Оюу толгойн хяналт” ТББ-ын тэргүүн
Олонд танигдсан үйл:
Хүний эрхийн чиглэлээр олон тайлан илтгэл, судалгааны ажлуудыг хийн, Монгол улсад хүний эрхийн хамгаалагчийн эрхийг хамгаалах хууль эрх зүйн орчин бий болгох талаар зөвлөмж, зөвлөгөө, мэдээлэл түгээхэд өнөөг хүртэл тууштай тэмцэж байгаа хүний эрхийг хамгаалагч юм.
Товч танилцуулга:
Д.Сүхгэрэл нь 2011 оноос “Хил хязгааргүй гол мөрөн” эвслийг тэргүүлэх болсон. Энэхүү “Хил хязгааргүй гол мөрөн” байгууллагад гадны дайралт, дарамт шахалт их ирдэг бөгөөд гол мөрөн, уул усаа хамгаалах үйлсэд өөрийн нөр их хүч хөдөлмөр, мэдлэг оюунаа зориулсаар ирсэн.
Тэрээр 2012 онд малчдыг Олон Улсын Санхүүгийн Корпорацид гомдол гаргахад нь туслаж, таван жил тасралтгүй тэмцсэний үр дүнд олон улсын хоёр том үнэлгээг хийлгэн, малчдыг хохироосон гэдгийг нотлон тогтоолгож чадсан. Үүний үр дүнд 2017 онд малчдын гомдлыг барагдуулах гэрээнд гарын үсэг зуруулж, Гомдол барагдуулах гэрээний хүрээнд Ханбогдын 156 малчин өрхөд нөхөн олговор олгуулсан.
Тэрээр бэлчээр, усгүй болсон малчид эсвэл орон гэргүй болох аюулд орсон хүмүүст гомдол гаргахад нь туслах, нөхөн олговор баталгаажуулах зэрэг асуудалд иргэдэд туслан, дэмжиж ажилладаг хүний эрхийн төлөө тууштай тэмцэгчдийн нэг юм.
Хүний эрхийн төлөө тэмцсэн үйл хэрэг:
Д.Сүхгэрэл нь Хүний эрхийн чиглэлээр олон тайлан илтгэл, судалгааны ажлуудыг хийж, хүний эрхийн төлөө тууштай тэмцэж байна. Тэрээр “Эмэгтэйчүүдийн эсрэг бүх төрлийн ялгаварлан гадуурхалтыг устгах тухай конвенцын хэрэгжилтийн тайлан”, Уул уурхайн орчинд амьдарч байгаа нүүдэлчин хүн амын “Уугуулын конвенцоор хамгаалагдах эрх хүлээн зөвшөөрөгдөхгүй зөрчигдсөн хэвээр байгаа талаарх тайлан”, “Хөгжлийн банкнуудын Монгол дахь бодлого хоорондоо авцалдахгүй хүний эрх зөрчигдөж байгаа талаарх тайлан” гэх мэт ажлууд дээр ажилласан арвин туршлагатай. Хүний эрхийг хамгаалагчийнхаа хувьд Монгол улсад хүний эрхийн хамгаалагчийн эрхийг хамгаалах хууль эрх зүйн орчин бий болгох талаар зөвлөмж, зөвлөгөө, мэдээлэл өгүүлэх чиглэлээр өнөөг хүртэл ажиллаж байна. Мөн тэрээр Монгол улсад хүний эрхийн хамгаалагчийг хамгаалах хууль боловсруулах тухай ажлын хэсэгт орж ажиллаж байжээ.
Хэвлүүлсэн бүтээл, ярилцлага, цахим хаяг:
Эх сурвалж: http://atime.mn/view/article/?page=show&id=3807&fbclid=IwAR1RxDBlGAgU3y-UdwSsiFUT_MKuWA-hnH0GkhkZUA3bCWGha7_BirVeheQ
Д.Сүхгэрэл: Хүний эрхийг хамгаалж үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө саатуулагдах тохиолдол их байна (ikon.mn)
Д.Сүхгэрэл: Манай улс УСНЫ ГАЧИГДАЛТАЙ бүсэд орсон (gogo.mn)
Д.Сүхгэрэл: Хүний эрхийг хамгаалагч гэж хэн бэ? (als.mn)
Д.Сүхгэрэл: Олон улсад шившиг болохоос өмнө Хүний эрх хамгаалагчдын хуулиас зарим заалтыг хасаасай (gogo.mn)
Д.Сүхгэрэл: Хүний эрхийг хамгаалагч гэж хэн бэ? (bestnews.mn)
"Битгий Сонс" 133: Д.Сүхгэрэл Minewatch.mn - YouTube
Д.Сүхгэрэл: Германы сайтад гарсан материал нь намайг шалгах гол шалтгаан болсон (youtube.com)