Хүний эрхийн төлөө тэмцэгч Ж.Төмөрсүх
Овог нэр: Ж.Төмөрсүх
Ажил мэргэжил: Байгаль хамгаалагчийн эрхийг хамгаалагч
Олонд танигдсан үйл:
Манай оронд төдийгүй дэлхийд нэн ховордож байгаа цоохор ирвэсийг хамгаалах, тоо толгойг нь өсгөхийн төлөө залуу нас, хүч чадал, мэдлэг оюунаа зориулж яваад Өмнөговь аймгийн Тост Тосон бумбын нуруунд амь эрсэдсэн, эзэнгүй хэргийн хохирогч Лхагвасүмбэрэлийн аав Ж.Төмөрсүх юм.
Хүний эрхийн төлөө тэмцсэн үйл хэрэг:
Өнөөдрийн байдлаар нэг байгаль хамгаалагчид 50-92 мянган га газар оногдож байгаа бөгөөд гурван сав газрын 1.6 сая га газарт 39 байгаль хамгаалагч эрсдэлийн өндөр зэрэглэлд ажиллаж байна. Байгаль хамгаалагчдын эрхийн асуудал алхам тутамд зөрчигдөж байгаа бөгөөд тэрээр байгаль хамгаалагчдын эрхийн төлөө гарц, боломж бүрийг хайж олох, хууль эрх зүйн нөхцөл байдлыг цаг үеийн шаардлагад нийцүүлэн шинэчлэх судалгаан дээр ажиллаж байна.
Эх сурвалж: Эрх чөлөө" сонин 2020.04 сар №014