Jump to content

Хүний эрхийн төлөө тэмцэгч С.Ганчимэг

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Овог, нэр: С.Ганчимэг

Боловсрол: Физик, математикийн багш, нийгмийн ухааны магистр

Төгссөн сургууль: Улсын багшийн дээд сургууль

Төрийн удирдлагын академи

Ажил, мэргэжил: Монголын Эмнести Интернэшнл ТББ-ын Удирдах зөвлөлийн дарга

Товч танилцуулга:

С.Ганчимэг нь Хүний эрхийн боловсролын түгээгч төдийгүй Монголын Эмнести Интернэшнл ТББ-ын Удирдах зөвлөлийн дарга юм. Тэрээр иргэдэд эрхийнх нь тухай зааж, ойлгуулах зорилготой өнөөг хүртэл ажиллаж байна. Анх 1995 онд Монголын “Эмнести Интернэшнл” олон улсын байгууллаад гишүүнээр элссэн. Гишүүнээр элссэний дараагаар сургалтад сууж, сурч мэдсэнээ багш нарт зааж, тэднээр дамжуулан сурагчдад хүний эрхийн мэдлэг олгож эхэлсэн байна. Улмаар зуны амралтаараа орон нутгуудаар явж хүний эрхийн боловсрол түгээдэг байв. 1999 онд “Иргэдэд хүний эрхийн боловсрол олгох нь” төслийг амжилттай хэрэгжүүлж, үүний дараагаар цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчид болон хоригдлуудад анх удаа хүний эрхийн талаарх сургалт зохион байгуулсан түүхтэй.

Хүний эрхийн төлөө тэмцсэн үйл хэрэг:

“2006 онд бага, дунд боловсролын багш нарт зориулсан хүний эрхийн боловсрол олгох” төсөл боловсруулж, амжилттай хэрэгжүүлсэн. Төслийн зорилго нь бүх багш мэдлэгтэй байхаас гадна хүүхдийн эрхийг хүндэлдэг, боловсролын үйл ажиллагаагаараа тэдний эрхийг зөрчдөггүй байх. Мөн боловсролоор дамжуулж хүүхдэд хүний эрхийн ойлголт өгөхийг чухалчилжээ. 2009 оноос олон улсын “Эмнести интернэшнл” байгууллагаас Хүний эрхэд ээлтэй сургууль олон улсын хөтөлбөр хэрэгжүүлж, энэ төсөлд 12 сургуулийг хамруулсан. Тэрээр өмнө нь боловсролын байгууллагад ажиллаж, хүүхдүүдэд хүний эрхийн боловсрол түгээж байсан бол одоо төрийн бус байгууллагад ажиллан сургуулиудад энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэх нөлөөллийн ажлыг эрчимтэй явуулж байгаа хүний эрхийн төлөө тууштай тэмцэгч юм.

Хэвлүүлсэн бүтээл, ярилцлага, цахим хаяг:

Эх сурвалж: www.unuudur.mn