Jump to content

Хүнсний хангамж, аюулгүй байдлын хүрээнд хэрэгжих хөнгөлөлттэй зээлийн батлан даалт

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Уг үйлчилгээ нь Зээлийн батлан даалтын сангийн Зээлийн барьцаа хөрөнгө нь хүрэлцэхгүй байгаа Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэд батлан даалт гаргах зориулалттай үйлчилгээ юм.

Батлан даалт гаргуулах аж ахуйн нэгж нь батлан даалтын нөхцөлийг хүлээн зөвшөөрч, банкны зээл олгох шалгуур үзүүлэлтүүдийг хангасан бол батлан даалтад хамрагдах хүсэлтээ банкаар дамжуулан гаргана.

Зээлийн төрөл Хөрөнгө оруулалтын Эргэлтийн хөрөнгийн
Батлан даалтын хэмжээ Зээлийн 60 хүртэл хувь
Батлан даалтын дээд хэмжээ 1.2 тэрбум төгрөг хүртэл
Батлан даалтын үйлчилгээний хураамж 10,000 төгрөг
Батлан даалтын шимтгэл 1 жил хүртэл хугацаанд - 1%

2 жил хүртэл хугацаанд - 2% 2 жилээс дээш хугацаанд - 3%

Бүрдүүлэх материал

[засварлах | кодоор засварлах]
  • Банкны албан тоот холбогдох баримт бичиг дүгнэлт
  • Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч болохыг нотлох баримт бичиг
  • Сангаас шаардах нэмэлт материалууд
  • Үйлчилгээний хураамж төлсөн баримт

Батлан даалт гаргахад хориглох заалт

[засварлах | кодоор засварлах]
  • Чанаргүй болон хугацаа хэтэрсэн зээл, баталгаа, батлан даалттай зээлийн өрийн үлдэгдэлтэй
  • Байнгын оршин суух тодорхой хаяггүй
  • Өмнө нь төслийн зээлд хамрагдсан боловч зориулалтын дагуу ашиглаагүй
  • Сангаас шаардсан нэмэлт мэдээллийг өгөхөөс татгалзсан
  • Хуурамч бичиг баримт бүрдүүлсэн

Хамтран ажилладаг банкнууд:

[засварлах | кодоор засварлах]