Хүнс, тэжээл бол амьд биетийн оршин тогтнох үндэс юм.
Харагдац
Дэлхий дээрх амьд биетүүд нь идэш, тэжээлийн маш нарийн гинжин хэлхээний системд оршин амьдарч байгаа бөгөөд тэдгээрийн хамгийн анхны эх сурвалж нь газрын гадарга, далай тэнгис буюу хөрс, хөрсөн бүрхэвчийн үржил шимт чанар юм. Нэг амьд биетийн оршин амьдрах хэлбэр, цаашилбал амьдрал нь өөрөө нөгөө амьтан, организмын амьдрал-үйл ажиллагаатай холбоотой байх бөгөөд үүнийг амьдрах орчны холбоо гэж үзнэ. Тиймээс амьдралын 5 хүчин зүйлийн зохистой бүрдэл, амьдрал оршин байх үндэс нь хөрс, түүний үржил шим дээр ургамал - өвсөн тэжээлтэн – араатан -жигүүртэн гэх дарааллаар экологийн суварга босдог байна.